Хераклит “Бүхий л
зүйлс хувиран өөрчлөгдөнө” гэж өгүүлэн, тэрхүү өөрчлөлт нь Логос хэмээх тогтсон
хуулинд захирагддаг хэмээн тунгаав.
Тэгтэл тэрхүү
Хераклитын санааг тас хөндлөн эсэргүүцэх нэгэн гарч ирсэн нь, түүнтэй нэгэн цаг
үед амьдарч явсан философич Парменид
(НТӨ 515 – 450 хавьцаа) гэгч байлаа.
Парменид ингэж
боджээ.
- Яалаа гэж. Оршихуй хувирна гэж юу гэсэн хэл вэ. Оршихуй
гэдэг бол хэрхэвч хувирашгүй ТИЙМ ЗҮЙЛ юм.


