Showing posts with label TED. Show all posts
Showing posts with label TED. Show all posts

2015/02/07

Ярьдаг бактериуд (TED)


Гэрэлт цох шиг гэрэлтдэг бактери Vibrio fischeri. Тэд Hawaiian bobtail squid (нэгэн төрөл далайн нялцгай биет) гээч амьтны биен дотор амьдарна. Тэднийг гэрлээ цацруулахад squid яг л далай дотор ассан дэнлүү болж харагдана.



2014/01/02

Хязгаараараа амьдар (TED)

Phil "Цэгэн зураг (Pointillism)" зурахдаа чадмаг нэгэн байлаа.

Гэсэн ч олон жилийн турш тасралтгүй цаас цэглэсээр, нэг мэдэх нь ээ гаранд нь салганаа сууж орхижээ.

2013/04/30

Жинхэнэ бэрхшээл

Тэрээр төрөлхийн хөлгүй. Гоолиг 2 хөл нь хоёулаа хиймэл.
- Би төрөхдөө л хөлөнд минь зарим яс дутуу байсан гэсэн. Тэгээд 1 настайдаа өвдөгнөөс доошхоо тайруулсан юм
хэмээн Aimee Mullins хүүрнэнэ.
Эцэг эх нь эмчтэй зөвлөсний үндсэн дээр бага дээр нь хөлий нь тайрчээ. Ирээдүйн амьдралдаа эртнээс дасаг гэж. Үр дүнд нь Aimee-гийн хувьд алхах гишгэх гэдэг огтоос хэвийн явдал болж өсөв.
- Хиймэл хөл маань миний биеийн нэг хэсэг л гэсэн үг. Миний булчингууд хиймэл хөлөндөө таарч хөгжсөн.
Энэ нь түүний хожмын тамирчин болох замыг засч өгчээ. Гэвч түүнийг хожмын жүжигчин, бүр загвар өмсөгч болно гэж өөрөө ч, ер хэн ч төсөөлөөгүй биз ээ.

2013/04/08

Өнгө сонсдог хүн (TED)

Төрөлхийн өнгө ялгах чадваргүй (Color blindness) Neil Harbisson-ийн хүүхэд ахуй үе нь тэр чигээрээ хар цагаан байв. Тиймдээ ч өөрийгөө бусдаас ялгаатай гэж санасан ч үгүй.
Тэгтэл нэг өдөр бага сургуулийн найзууддаа "хоёр өөр өнгийн гутал өмсөж ирсэн" гэж шоолуулсанаас хойш, тэрээр өнгөнөөс зугтаадаг болж, хар цагаанаас өөр хувцас өмсөхөө болив.
Ингээд харах ертөнц нь ч, харагдах төрх нь ч хар цагаан болсон Neil боловч, хожмоо нэгэн хүнтэй учирснаар түүний амьдрал хүнээс илүү өнгөлөг болон хувирчээ.

2013/01/24

Боловсрол VS Бүтээлч сэтгэлгээ (TED)

...Юунд ч төвлөрч байгаагүй охин гэнэт нэг өдөр хичээнгүйлэн зураг зурж харагдав. Түүнийг анзаарсан багш өөрийн эрхгүй сонирхон
– Юу зураа вэ?
гэвэл, 6 настай охин үл ойшоосон байдлаар
– Бурхны хөрөг
гэж хариулав. Багш хэсэг гайхсанаа
– Бурхны царайг хэн ч мэдэхгүй шүү дээ
хэмээн сургамжлах гэтэл, охин өөдөөс нь харин ч бардам гэгч нь
– Удахгүй мэддэг болно оо
гэх нь тэр.

2013/01/16

Social халдвар (TED)

Yosemitebear гэгдэх нэгэн болхи эр, онгон байгалийн дээгүүр нэлийтэл татсан давхар солонгыг хараад уулга алдсан бололтой.
Сэтгэл нь хөдөлсөндөө ч юм уу, бичлэг хийгээд авав. Тэгсэнээ, хөөрсөн сэтгэлээ бусадтай хуваалцая гэж бодсон юм болов уу, түүнийгээ Youtube дээр тавьж.

2012/12/10

Санааны хурьцал (TED)

Homo Sapiens буюу хүн биднийг амьтдаас заагладаг шийдвэрлэх ялгаа юу вэ?
– Соёл иргэншил үү? Оюун ухаан уу? Эсвэл босоо бие үү?

Харин зохиолч сэтгүүлч Matthew White Ridley ээр хэлүүлбэл
– Зөвхөн хүн бидэнд байдаг Солилцох чадвар л биднийг амьтнаас ялгаруулж өгдөг юм.

2012/11/22

Баруун зүүн тархи (TED)

Холбоотой – Баруун зүүн тархи

Тархи судлаач эрдэмтэн Jill Taylor хүний жинхэнэ тархийг гаргаж үзүүлэн тайлбарлаж байна.

Баруун зүүн тархи


Тархи судлаач эрдэмтэн Jill Bolte Taylor хатагтайн тархинд цус харваж, мэргэжлийн хүний хувьд тархийг дотроос нь судлах ховорхон "аз завшаантай" учирчээ.