2016/03/25

БУСАД-аас олж харах боломж

Өмнөх - 12. Левинас. Би болон БУСАД хоёрын хамаарлыг тогтоогч



Тэгэвч. БУСАД гэдэг бол үнэнд хүрэх замын садаанаас өөр юу ч биш гэж бодох нь магад эртэдсэн дүгнэлт болно. Эсрэгээрээ ийм өнцгөөр түүнийг харах ч боломжтой гэж санагдана:
-       БУСАД гэдэг бол би хэмээх оршихуйг “бүрэн тусгаарлах” ганцаардлаас аврах цорын ганц найдвар бөгөөд хязгааргүй боломж юм.

2016/03/14

Өнөө үеийн үнэн тэгээд юу болов?

Өмнөх - 11. Деррида. Хүрч чадахгүй үнэнтэй хөөцөлдөх нь утгагүй явдал



Дерридагийн хэсгээс харсанчлан, “хэрхэвч хүрч үл чадах үнэнийг” тойруулан “Ийм байхаас зайлахгүй”, “Үгүй, гарцаагүй энэ мөн” гэлцэн хэмлэлдэх нь даанч мунхаг явдал. Тиймээс өгөгдсөн фактаас хүн бүр өөр өөрийнхөө ойлголтоор үнэнийг тунгаагаад явбал болоо бус уу, гэх санаа л хамгийн бодитой бас зохистой сэтгэлгээ гэж хэлж болмоор. Мөн Дьюийн хэлэх “Инструментализм” гэдэг өнцгөөс, хүн тус бүрийн хувьд ашигтай гэж санагдсан санаагаа сонгоод явах нь ч бас байж болох хувилбарын нэг гэж санагдана.