2023/05/27

Жолоодогч (номын хэсгээс)

... Лифтнээс буутал чанх баруун талд баарны хаалга байна. Гудамжнаас харахад мэдэгдэх юм байгаагүй ч доторх уур амьсгал нь санаснаас давгүй шүү. Ороод харвал баруун талын каунтерын ард нуруулаг бармен залуу их л тогтуун хоолойгоор
– Тавтай морил!
хэмээн инээмсэглэн угтаж байна.

2023/05/15

Аз жаргалд хүргэх философи ー Хамгийн хүчирхэг Ницшегийн сургаал (3-р хэсэг)

Өмнөх

Цагаан философи бол “мөн чанар”-ыг тунгаадаг мэдлэгийн салбар


Багш:

За тэгэхээр философи гэж юу болохыг ойлгосон бол одоо “цагаан философи”-ийн талаар ярья. Үнэндээ цагаан философи бол дээр тайлбарласан тодорхойлолтын дагуух философийг хэлдэг юм.


Охин:

Нээрээ цагаан философийг та “философийн үндсэн урсгал” гэж хэл лүү?


Багш:

Мхн. Тэгээд цагаан философийг албан ёсоор “Мөн чанарын философи” ч гэдэг…


Охин:

Мөн чанар?

2023/05/08

Аз жаргалд хүргэх философи ー Хамгийн хүчирхэг Ницшегийн сургаал (2-р хэсэг)

Өмнөх

“Цагаан философи” ба “хар философи”


Багш:

За тэгвэл ахиад философи гэж юу вэ гэсэн яриандаа ороход…, үнэндээ философийг ерөнхийлөн ангилбал хоёрхон төрөл л байдаг юм.


Охин:

Ямар хоёр төрөл вэ?


Багш:

Хялбарчлаад хэлбэл “цагаан философи”, “хар философи” гэсэн хоёр төрөл.

2022/12/02

Баруун тархи, Зүүн тархи

Аан тийм, сайн байна уу? Намайг Окан гэдэг (Уучлаарай, дэлгүүр хэсэж явлаа).


Хэдэн жилийн өмнө гэнэт толгой доторх бодлууд минь арилчихсан.

2022/09/22

Гар утсан тархи - III бүлэг

Өмнөх - II бүлэг

III бүлэг ー Гар утас бидний хамгийн шинэ хар тамхи


Аль болох урт хугацаанд хүний анхаарлыг татъя гэвэл яах ёстой вэ? Хүний сэтгэлзүйн сул талыг ашиглахад л болно. Ахиухан шиг допамин шахаад өгчих.

Шон Паркер (Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал асан)


2022/09/08

Харвардын их сургуулийн алдарт лекц "Шударга ёс"

Алдарт Харвардын их сургуулийн профессор, философич Майкл Санделийн алдарт хичээл "Шударга ёсыг" монгол хэл дээр хүргэж байна.

2022/06/11

Гар утсан тархи - II бүлэг

Өмнөх - I бүлэг

II бүлэг ー Стресс, айдас, депресс бүгд өөрийн үүрэгтэй


Дэлхий дээр оршин байсан хугацааны 99.9%-д амьтдын хувьд стресс гэдэг нь айдсын 3 минут л байсан. Тэр 3 минут өнгөрөхөд нэг бол үхсэн байна, үгүй бол дайсан үхсэн байна. Тэгтэл хүн бид гэвэл? Яг адилхан стрессээр 30 жилийн зээл авч байна.

Роберт Саполски (Станфордын их сургуулийн невро дотоод шүүрэл судлал, хувьслын биологи судлалын профессор)


2022/04/05

2021/11/17

Нойр хулжаам хувьслын түүх - 4

Өмнөх: Нойр хулжаам хувьслын түүх - 3

Хувьслаар ген алдагдана


Ингэж Шпигельман нарын туршилтаар амьгүй биетүүд ч бас хувьсаж болдог нь тодорхой болов. Гэхдээ Шпигельман нарын харсан тэр хувьсах үзэгдэлд амьтад дээр өрнөдөг хувьслаас илэрхий ялгаатай нэг зүйл байсан. Юу гэвэл хувьслаар РНХ-ийн хэмжээ улам бүр богиносож, удмын мэдээлэл нь алдагдсан явдал юм.

2021/11/12

Нойр хулжаам хувьслын түүх - 3

Өмнөх: Нойр хулжаам хувьслын түүх - 2

Эс, ДНХ зөвхөн амьтдад байдаг


Үнэндээ гал гэх мэт автокатализаас ялгарах амьд биетийн онцлогууд гэвэл зөвхөн хувьсах чадвараар тогтохгүй өөр ч бас зөндөө бий. Жишээ нь саяын асуулгад ч гарсан “⑤ Эстэй” гэх онцлог байна.

2021/11/06

Нойр хулжаам хувьслын түүх - 2

Өмнөх: Нойр хулжаам хувьслын түүх


Амьтай ба амьгүй биет


Амьд биет, эсвэл амьтан гэж чухам юу болохыг ойлгохын тулд юуны өмнө амьтай ба амьгүй биетийг ялгаж заагладаг нөхцөл нь юу болох талаар тунгааж үзье. Арай өөрөөр хэлбэл эхлээд “амьд биетийн тодорхойлолт”-ыг гаргах гээд үзье.

2021/11/01

Нойр хулжаам хувьслын түүх

Өмнөтгөл


Амьд биет гэж юу вэ?

Амьд биет хаанаас гарч ирээд, хаашаа зүглэн урагшилна вэ?

Амьд биетийн нэг болох бидний хүн төрөлхтөн чухам ямар учиртай оршихуй юм бэ?

Бусад амьтдаас юугаараа өөр юм бол?


2021/10/21

Маркс - Капитал 4

Өмнөх: Маркс - Капитал 3

“Эрх чөлөө” ажилчдыг буланд шахна

Амиа тавих шахан байж урт цагаар хүнд хүчир ажил хийхийг яагаад ажилчид зөвшөөрөн тэвчинэ вэ? Амармаар байвал амраад, эсвэл шуудхан хаяад явахад юу нь болдоггүй юм бол? Магадгүй зарим хүнд тэгж санагддаг ч байх. Орхиод хаяж чаддагүй шалтгааны нэг нь ажилчид “чөлөөтэй” болохоор гэж Маркс хэлнэ. “Чөлөөтэй болохоороо хаяад явчихаж чаддаггүй” гэж юу гэсэн үг юм бол?

2021/10/10

Маркс - Капитал 3

Өмнөх: Маркс - Капитал 2

II бүлэг: Яагаад ажлын стресс багасахгүй байна вэ?


Капитал гэдэг бол “хөдөлгөөн” юм

Өмнөх бүлэгт капитализм ба түүнээс бусад нийгмийн ялгааг “товар” гэдэг тэнхлэгийн дагуу эргэцүүлэн харцгаасан. Капитализмаас бусад нийгэмд зарим нэгхээн зүйлсийг “товар” хэлбэрээр солилцох явдал байсан ч голчлон аж амьдрал дахь хэрэгцээ буюу “хэрэглээний үнэ цэн”-д тулгуурлан аливааг бүтээдэг байсан.

2021/09/22

Маркс - Капитал 2

Өмнөх: Маркс - Капитал

Ойрыг харсан ашиг хонжоог зогсоох боломжгүй

Капиталист нийгэм ба бусад нийгмүүдийн хоорондох ялгаа юу вэ? Энэ хүртэл өгүүлж ирсэн 1 ялгаа нь капитализмд бүхий л зүйл товарчлагдаж, нийгмийн баялаг “товар” болон төрхөө хувиргах явдал байсан.

Үүн дээр нэмээд Маркс “товар үйлдвэрлэл бүх талаар нэвчсэн нийгэм” буюу бүхий л зүйл товарчлагдан хувирдаг капиталист нийгэмд юм хийхийн зорилго, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн зорилго нь бусад нийгмээс эрс ялгаатай тухай тайлбарлажээ.

2021/09/13

Маркс - Капитал

Антропоцены аюулаар буцаж сэргэсэн Маркс

Германы эдийн засгийн сэтгэн бодогч, философич Карл Маркс (1818 - 1883)-ын алдарт бүтээл “Капитал”. Түүний тэргүүн боть анх 1867 онд хэвлэлтээс гарч, тухайн үеийн хүмүүсийн амьдралыг орвонгоор нь эргүүлж байсан “капитализм” гээчийн цаад механизмыг ул суурьтайгаар задлан шинжилж, түүний зөрчил хийгээд хязгаарыг дэлгэн үзүүлсэн агуу бүтээл гэдгээрээ түүхэнд үлджээ.

2021/08/22

Хариу үйлдэхгүй дадал

Эхлэл ー Ямар ч зовлонг арилгах хялбархан шийдэл бий


Амьд явахад юу эс тохиолдоно гэх вэ. “Амьдрал амаргүй юм аа” гэж шүүрс алдах үе ганц хоёроор ч тогтохгүй л болов уу.

Гэсэн ч тэр мэт өдөр тутмын асуудлыг эвтэйхэн даван туулаад явах “арга” гэж бий.

Яг үнэндээ бүхий л зовлон “ердөө цор ганц” зүйлээс эхтэй байдаг. Түүнийг л ойлгочих юм бол түүнээс цааш “зөв бодол”-оор ямар ч зовлон бэрхшээлийг гарцаагүй арилгаад явж чадна. Тэр бол энэ номоор танд дамжуулахыг зорьж буй хамгийн гол зүйл юм.

2021/06/22

Шударга ёсны донтолт

SNS дээрх элдэв хэрүүлийн сэдвүүд, олны танил хүмүүсийг балбах уралдаан, сүүлийн үед гэвэл коронагийн хямралаар тодорсон “сайн дурын энхийг сариулагчид”. Нийгмийг гүйлгэн харвал “Гарцаагүй миний зөв” гэх өвч хандлагаар бусдыг ширүүн дайрч доромжлох үг үйлдэл дан ялангуяа сүүлийн хэдэн жилд эрчимтэй дэлгэрч байх шиг. Өөрийгөө аанай л шударга ёсны ариун хамгаалагч мэтээр бодон автаж, өөр бодол саналыг яагаад ч ойлгож зөвшөөрч чадахгүйгээс болж тэвчишгүй мэдрэмж тээж орхидог “Шударга ёсны донтолт” гэх үзэгдэл. Тархи судлаачид үүнийг тархинд байгалиас суугдсан механизм, хүн л бол хэн бүхэн өртөх эрсдэлтэй өвчин хэмээж байна.


2021/06/17

Гар утсан тархи - I бүлэг


I бүлэг ー Хүн төрөлхтөн гар утасгүйгээр түүх бүтээж ирсэн


Таны дөнгөж сая гүйлгээд өнгөрсөн зурагт 10,000 цэг дүрслэгдсэн байгаа. Эдгээр цэг нэг бүр нь 200,000 жилийн өмнө бидний төрөл зүйл зүүн Африкаас төрөн гарснаас хойших бүх үеийг 1, 1-ээр нь илэрхийлж буй юм. Цэгүүд бүгд нийлбэл хүн төрөлхтний түүх болно гэсэн үг. Бодоод үз дээ. Энэ хорвоо дээр, та бидний хувьд ижил дасал болсон машин, цахилгаан, крантны ус, телевиз бүхий энэ ертөнцөд амьдарч үзсэн нь хүн төрөлхтний хэдэн үе вэ?

・・・・・・・・ (8 цэг)

Компьютер болон гар утас, онгоц бүхий ертөнцөд амьдарч үзсэн нь?

・・・(3 цэг)

Смарфон, фэйсбүүк, интернэт байх нь мэдээжийн болсон ертөнцөөс өөр юм үзээгүй нь хэд вэ?

・(1 цэг)

2021/06/15

Үхлийн талаарх сүүлчийн лекц: Маргаашийг амьдрах та бүхэнд хандах нь


Номын эхэнд би үхлийн тухай тунгаахыг уншигч та бүхэнд өдөөн уриалсан.

Ихэнх хүмүүс аль болох тэгэхгүйг хичээн цэрвэдэг. Үхэл бол тааламжгүй сэдэв бөгөөд бид түүнийг толгойноосоо хол байлгахыг боддог. Хэдий үхэлтэй нүүр тулсан үедээ ч хүртэл түүнээс тойруулан дүлдэг.

Жишээ нь булшны өмнүүр алхаж өнгөрөхдөө хэчнээн ч удаа тэрийг хараагүй дүр эсгэн ширвээсэн бол?

Бид ердөө хормын төдий энэ дэлхий дээр үдлээд дараа нь буцаад үгүй болно гэх бодит үнэний тухай тогтуунаар бодсон нь хэр олон бол?

2021/04/19

"Гар утсан тархи" - номын оршил

Коронагаас улбаалаад ー Шинэ өмнөтгөл


Одоо таны гарт буй энэ ном хүний тархи дижитал нийгэмд тохироогүй тухай өгүүлэх болно. Тэгвэл өчигдрийн коронагийн аюулаас болж өнөөдөр гар утсаар гадаад ертөнцтэй холбогдон амь залгуулж буй бид энэ номыг одоо унших ёстой гэж үү?

Чухам тийм цаг үе учраас л унших ёстой гэж бичигч би бодож байна. Юуны өмнө эхнээс нь тайлбарлаж өгөхийг минь зөвшөөрнө үү.

2020/12/21

Үхэл гэж юу вэ? - Үхэл яагаад муу вэ?

Өмнөх - Үхэл гэж юу вэ?


Үхэл яагаад, хэрхэн муу вэ?


Эхлээд ярилцах эргэлзээ бол үхэл яагаад, ямархуу байдлаар муу вэ. Яадаг ч бай, ихэнх хүмүүс “Үхэл бол муу (эсвэл үгүйдээ л хэрвээ үхэл үнэхээр төгсгөл байсан бол муу байх байсан)” гэж сэтгэлийнхээ угаас итгэдэг гэж би бодож байна.

2020/11/26

Үхэл гэж юу вэ? - Сүнс ба биеийг салгаж үзэж болох уу?



Христ, буддизм…, ер ямар ч шашинд тулгуурлалгүйгээр “үхэл”-ийг өгүүлж чадах уу?

2020/11/12

Мөрөөдөл биелдэг ЗАА!н (5-р хэсэг)

Өмнөх - Мөрөөдөл биелдэг ЗАА!н (4-р хэсэг)


4.

Өнөөдрийн өдрийн хоолон дээр Ганешагийн даалгаврыг санаад бага зэрэг үлдээж үзэв. Тэгтэл ердийн үед үдээс хойш нойрмоглох нь элбэг байдаг ч, энэ удаад тэгсэнгүй.

2020/11/11

Мөрөөдөл биелдэг ЗАА!н (4-р хэсэг)

Өмнөх - Мөрөөдөл биелдэг ЗАА!н (3-р хэсэг)

3.

Дараах өдрийн өглөө. Гал тогоондоо өглөөний цайгаа бэлдэж байтал том өрөөнөөс хоолой сонсогдов.

2020/11/09

Мөрөөдөл биелдэг ЗАА!н (3-р хэсэг)

Өмнөх - Мөрөөдөл биелдэг ЗАА!н (2-р хэсэг)

2.

- За ямар байв даа? Өчигдрийн даалгавар.

Ганеша хувцасны шкафны татуурга нээх зуур асуув. Миний өрөөний хувцасны шкафыг хэвтэрээ болгож ашиглахаар шийдсэн бололтой. Түүнд хэлмээр зүйлс уул овоо шиг их байсан боловч, юутай ч өчигдрийн даалгаврын талаар илтгэхээр шийдлээ. Мундаг!.

2020/11/06

Мөрөөдөл биелдэг ЗАА!н (2-р хэсэг)


1.

- Нээрэнгээсээ яг биз?

Ганеша миний нүүр рүү өнгийн байж асуув.

- Танд дагаар орж буйг минь болгооно уу.

Айгаагүй, эргэлзээгүй гэвэл худал хэлсэн болох биз. Гэх үү дээ, эсрэгээрээ айдсаас өөр юм байгаагүй гэвэл үнэнд дүйнэ. Зааны толгой, цүдийсэн гэдэс, хүний юм дураараа авч хэрэглэж, идэж уухаас ч сийхгүй зан байдал, бурхан байтугай бурхны сүр жавхлангийн хэлтэрхий ч байхгүй энэ бурхан нэрт амьтанд намайг өөрчлөх дайны хүч байдаг л байгаа даа?

2020/11/05

Мөрөөдөл биелдэг ЗАА!н

Энэ түүх тун хачирхалтай эхэлсэн юм.


- Хүүш! Бос гэм!

Танил биш хоолойн чимээгээр нүдээ нээсэн би нойрмог хүнд зовхио дөнгөж нээв үү үгүй юү нүдний алим аяганаасаа мултрах шахам цочирдон паниктав.

Юуу вээ энэ одоо?!

Дэрний дэргэд аймар амьтан сууж байна. Зааных шиг урт хамар. Хамрын угалзнаас ёрдойх 2 цагаан соёо (нэг соёо нь яагаад ч юм тэг дундуураа хугархай ч байх шиг). Тэгснээ түнтийсэн том гэдсээ 4 хөлнийхөө нэгээр илнэ.