2017/01/23

Навч огтлогч

Номхон далай, Атлантын далай, тэгээд Хойд ба Өмнөд Америк тивийн уулзвар цэг "Панамын суваг". Энэхүү "4 замын уулзварын" хажуугаар халуун орны өтгөн ой нэлийнэ. Түүний уудам боловч өвч шигүү ширэнгэ дунд өчүүхнээс өчүүхэн шоргоолжнууд өөрөөсөө хэд дахин том навчийг толгой дээрээ өргөн, мөчир газар ялгалгүй хөндлөн гулд давхилдана.

Тэднийг "Навч огтлогч (Leaf-cutter)" гэдэг. Яг л нэрнийхээ дагуу модны "навчыг огтолж", үүр рүүгээ зөөж буй нь тэр.



2017/01/15

25. Парменид. Оршихуй үүрд үл хувирна


Хераклит “Бүхий л зүйлс хувиран өөрчлөгдөнө” гэж өгүүлэн, тэрхүү өөрчлөлт нь Логос хэмээх тогтсон хуулинд захирагддаг хэмээн тунгаав.
Тэгтэл тэрхүү Хераклитын санааг тас хөндлөн эсэргүүцэх нэгэн гарч ирсэн нь, түүнтэй нэгэн цаг үед амьдарч явсан философич Парменид (НТӨ 515 – 450 хавьцаа) гэгч байлаа.
Парменид ингэж боджээ.

-   Яалаа гэж. Оршихуй хувирна гэж юу гэсэн хэл вэ. Оршихуй гэдэг бол хэрхэвч хувирашгүй ТИЙМ ЗҮЙЛ юм.

2017/01/11

24. Хераклит. Оршихуй үргэлж хувирна

Бид ердийн үед огт мэдээжийн мэтээр “Тэнд алим (оршин) байна” гэхчлэн ярьдаг. Гэвч, “оршин байна” гэдэг чухамдаа юу гэсэн үг юм бол?

2016/12/28

Бурхан үхсэн ертөнцөд

Өмнөх - 23. Ницше. Шашин, ёс суртахуун мэт бол сул доройтнуудын ресентимент



Сүслэн бишрэх, тахин шүтэх, наминчлан залбирах. Хүмүүний бурханд хандах ариун зан үйл. Гэтэл түүнийг нь “Сул доройтнуудын ердийн муу ресентимент (атаа жөтөө)-ээс төрсөн зүйл” гэж ам гарах Ницше. Тэрээр мөн ингэж хэлжээ.

-       Бидний хүн төрөлхитөн одоо нэгэнт бурханд итгэж чадахгүй. Хүмүүс нийлж цуглаж байгаад бурхныг алж орхисон.

2016/12/21

23. Ницше. Шашин, ёс суртахуун мэт бол сул доройтнуудын ресентимент

Өмнөх - 22. Томас Аквин. Шашин ба Философи. Аль нь үнэн бэ?



Гэвч Томас Аквины эрэлхэг тулааныг үл харгалзан, хүний рационаллаг шинжийн хүч нөлөө үе улирах бүрийд түрэн томорсоор байлаа.

2016/12/09

22. Томас Аквин. Шашин ба Философи. Аль нь үнэн бэ?

Өмнөх - 21. Августин. Хүн бол бурхны ивээлгүйгээр аврагдах боломжгүй



Августины ачаар Христийн шашны номлол нэг мөр болж, сүмүүдийн хувьд тогтвортой тайван цаг үе хэсэг үргэлжлэв ээ. Тэгтэл 12-р зуун гарах үеэр тэдний сүсэг бишрэлийг ганхуулахуйц нэгэн том хэрэг мандав. Эртний Грекийн Аристотелийн бичсэн ном судрууд Латин хэлэнд хөрвүүлэгдэн, өрнийн Христийн шашны бүсэд нэвтрэн орж ирэх нь тэр ээ.

2016/11/28

Бодит ертөнц

 -     Өөрийнхөө чадварыг массын 25%-с доогуур гэж боддог хүн гараа өргөнө үү?
Ингэж асуувал хэн ч гараа өргөхгүй.

-     Тэгвэл дундажаас дээгүүр гэж боддог хүн гараа өргөнө үү?
Ойролцоогоор 80% нь гараа өргөнө.

2016/11/24

21. Августин. Хүн бол бурхны ивээлгүйгээр аврагдах боломжгүй

Өмнөх - 20. Есүс Христ. Дэргэдэх хүнээ хайрла



-       Загалмайд цовдлогдсон Есүс буцаж амь оржээ! Тэр үнэхээр жинхэнэ аврагч эзэн мөн байж!

хэмээн баталж, 300-аад он хүртэл окулт шашин гэгдэн хориглогдож байсан Христын шашин боловч, түүнд итгэгч Константин Ромын эзэнт улсын эзэн хаан болсноор тийнхүү ганц тонгоролтоор нуман тулгуураас мултарч, Ромын эзэнт улсад түүний номлол хүлээн зөвшөөрөгдөх нь тэр. Улмаар 381 онд Ромын эзэнт улсын төрийн шашин хүртэл болж, эсрэгээрээ түүнээс бусад шашныг хориглох шийдвэр гарав. Ингэж Христ нь тухайн үеийн дэлхийн эзэнт гүрний дотор өөрийн хөдлөшгүй байр сууринд амжилттай хүрчээ.

2016/11/16

20. Есүс Христ. Дэргэдэх хүнээ хайрла

Өмнөх - 19. Эпикурос. Бурхныг тоох хэрэггүй



Хоёр тэрбум илүү шүтэгчтэй гэгдэх дэлхийн хамгийн том шашин Христ.
Гэвч үнэндээ энэхүү шашны бүлэглэл дөнгөж үүсч байх тэр үедээ өнөөгийн бидний ярьдгаар “Мүүн гэдэг шиг сэжиг бүхий алтернатив шашны урсгал” төдий л зүйл байж.

2016/11/11

19. Эпикурос. Бурхныг тоох хэрэггүй



Бурхан гэж ер нь юу юм бол? Ницшегийн “Бурхан үхсэн” гэх үг маш алдартай ч, тэр нь чухамдаа ямар утгатай юм бол?

2016/11/02

Хэт ялгарал

Америкийн баруун эргийн мега хот Сиатл.
Хотын төвийн өндөр барилган ширэнгэ дунд өнгө өнгийн майхан эгнэж харагдана. Юу болохыг нь төсөөлж байна уу?



2016/10/18

Төр бидэнд юу хийж өгөх вэ?

Өмнөх - Бид юуны төлөө ажиллана вэ?



Тэгвэл ажил хийхийн үнэ цэн мартагдан буй энэ цаг үед, төр бидэнд юу хийж өгөх бол?
Шууд дүгнэлтээс нь хэлчхэд
-       Юу ч хийж өгөхгүй!

Энэ бол дээрх асуултын хариулт юм. Яагаад вэ гэхээр, өнөөгийн төрүүд бол “Юу ч хийхгүй” гэдэг философи дээр суурилсан бодлого баримталж буй учраас тэр.

2016/10/17

Бид юуны төлөө ажиллана вэ?

Өмнөх - 18. Маркс. Капитализм бол гарцаагүй нуран унах тавилантай эдийн засгийн систем юм


Ингэхэд ер нь бид бүхэн яг юуны төлөө ажиллана вэ? Энэ удаад өнөөгийн капиталист нийгмийн хувь дахь бид бүхний ажил хөдөлмөр гэж чухам юу болох тухай эргэцүүлэн бодож үзье.

2016/09/28

18. Маркс. Капитализм бол гарцаагүй нуран унах тавилантай эдийн засгийн систем юм

Өмнөх - 17. Адам Смит. Хүн бүр хувийн эрх ашгийн төлөө байгтун



Гэвч, үнэхээр зүгээр юм болов уу? Адам Смит “Хувийн хүсэл тачаалаа хангахын тулд баяжихын төлөө улайрцгаа!” гэж уриалсан учиртай ч, хүн бүр мөнгөний төлөө гүйлдээд унахаар чинь энэ нийгэм маань учир замбараагаа алдчихгүй байгаа? Уулаасаа бол Адам Смит нь “Үл үзэгдэгч гар” гээч юмны зохицуулалтаар “Эцсийн бүлэгтээ бүгд аз жаргалтай болох байх” хэмээн өөдрөг байр суурь илэрхийлсэн төдий болохоос бус, үнэндээ гарцаагүй тэгнэ гэсэн баталгаа хаана ч байхгүй билээ.

2016/09/23

Үхэхээр сэтгэл хаачдаг юм бол?

Шинжлэх ухаан технологи хорвоо дээрх зүсэн зүйлийн оньсого нууцыг тайлсаар ирсэн, яриа байхгүй гайхалтай. Гэвч, уншигч таны хамгийн их мэдэхийг хүсдэг тэр зүйл тайлагдсан болов уу?
Бичигч миний бодлоор, хүн төрөлхитөнд мэдэхийг хүсдэг боловч өдий болтол тайлагдаагүй байгаа туйлын оньсого 2 бий. Нэг дэхь нь, яагаад, мөн хэрхэн яаж энэ сансар огторгуй бий болсон юм бол? гэх оньсого. Хоёр дахь нь, яагаад, мөн хэрхэн яаж миний сэтгэл оршин байна вэ? Нэг нь тоймгүй холын асуудал, нөгөө нь зайгүй ойрын асуудал. Аль аль нь яагаад ч мэдэж үл болох метафизикийн асуудал юм шиг санагдана. Гэвч энэ 2 асуудал хүндийн түвшнээрээ ялгаатай.

2016/08/30

17. Адам Смит. Хүн бүр хувийн эрх ашгийн төлөө байхтун

Өмнөх - 16. Руссо. Төрийн жинхэнэ эрх баригч нь ард түмэн



Руссогийн түгээн дэлгэрүүлсэн “Ардын бүрэн эрх” гэх үзэл санаа төдийг хүртэл шударга бусаар дарлагдаж ирсэн ард түмний сэтгэлд гал өрдөв. Үр дүнд нь Францийн хувьсгал өрнөж, ард түмний гараар хаант засгийг түлхэн унагаж, хэдийгээр энхэл донхол замыг туулсан ч гэлээ эцсийн бүлэгтээ өнөөгийн Ардчилсан төрт улсуудын цаг үетэй золгож чадсан билээ.

2016/08/23

Квалиа (6) - Идэвхгүй ухамсрын тайлбар


Магад зарим хүмүүс
-      Үгүй ингэхэд, хүн чинь квалиагаас л мэдээлэл авч, алив шийдвэрүүдээ гаргадаг биз дээ? Зүгээр энгийнээр бодоод үзэхэд, квалиа гэж юм байхгүй байсан бол яаж шийдвэр гаргах юм бэ? Тэгээд бодохоор квалиа (сэтгэл, ухамсар) тархинд нөлөөлдгөөр зогсохгүй, нөлөөлөх нь харин ч илэрхий юм биш үү?
гэсэн энгийн хар ухаанаар бодож байж болох юм.

2016/06/13

Квалиа (5) - Дайвар үзэгдлийн тайлбар

Өмнөх - Квалиа (4) - Hard problem

Яагаад биетүүдийн бөөгнөрлөөс (мэдрэлийн эсүүдийн бөөгнөрлөөс) квалиа үүснэ вэ?
Бид бүхэн үүнийг рационаллагаар тайлбарлаж чадахгүй.
Гэсэн ч, “тархи ба квалиагийн хамаарлын” талаарх тархи судлалын өдий төдий туршилтын үр дүнгүүдээс “тархи байвал (нөхцөл А) квалиа үүсдэг (үзэгдэл В)” гэсэн холбоо бий болохыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй бололтой юм (тархины тодорхой нэг хэсгийг гэмтээхээр тухайн нэг квалиа алга болдог хойно).
Тэрхүү холбоог зургаар дүрсэлбэл нэг иймэрхүү юм болно.


2016/05/30

Квалиа (4) - Hard problem

өмнөх - Квалиа (3)

Тархины тухайн нэг хэсгийн үйл ажиллагааг зогсоовол, тэр хэсэгт харгалзах тухайн нэг өнгө (квалиа) харагдахаа болино.
Эсрэгээр нь тэр хэсгийг дахин ажилд оруулбал түүнд харгалзах өнгө (квалиа) дахин харагдах болно.
Мэдээж, яагаад тархи хэмээх төхөөрөмж ажиллахаар квалиа үүсээд байна вэ гэх цаад зарчим механизм огт тодорхойгүй хэвээр ч гэлээ, ямартай ч дээрх туршилтын үр дүнгээс Бидний ухамсарт гарч ирж буй квалиа гээч энэ зүйл тархи хэмээх төхөөрөмжтэй нягт холбоотой юм байна, гэсэн дүгнэлт гаргаж болох биз.

2016/05/23

16. Руссо. Төрийн жинхэнэ эрх баригч нь ард түмэн

Өмнөх - 15. Хоббс. Төр гэдэг бол айдсыг ашигласан аюулгүй байдлын тогтолцоо юм



-       Яагаад төр (хаан) оршино вэ?
-       Яагаад төрд (хаанд) захирагдах ёстой вэ?

Эдгээр эргэлзээнд хандаж Хоббс Нийгмийн гэрээний үзэл гэх рационаллаг хариулт өгөв.
Нээрээ ч бодоод үзвэл төр гэж байхгүйсэн бол аюулгүй байдлыг сахин хамгаалах цагдаа ч үгүй болж, хувь хүн тус бүр дур зоргоороо бусдыг хохироох, хүчирхийлэл бүрхсэн харгис хэрцгий ертөнц бий болох юм шиг санагдана. Тийм бол нээрээ л бид бүхэн тийм хуульгүй тамын ертөнцөөс зайлсхийж энх тайванчаар амьдран оршихын тулд Хоббсын хэлснээр “Хаан мандтугай!!!” гэж орилон, баяртайгаар хаанд захирагдаад явсан нь дээр.

2016/05/13

Квалиа (3)

Өмнөх - Квалиа (2)

Зарим хүмүүс “Квалиа гэж ер нь байдаг юм уу?”, “Квалиа гэж зүгээр л хүмүүсийн санаанаасаа ургуулан зохиосон хий хоосон ухагдахуун юм биш үү?” гэж эргэлзэх нь бий боловч, ерөөс квалиа гэдэг бол, бодитоор яг одоо таны дотор үүсч байгаа энэ (), эсвэл () гэсэн үзэгдэлд квалиа гэдэг НЭР ОНООСОН төдий л зүйл юм.

2016/05/11

Квалиа (2)

Өмнөх - Квалиа (1)

Жишээлбэл ийм байна.
Би улаан өнгийн сарнай руу заагаад асуутал, бүгд “улаан өнгө” гэж хариулжээ гэе.
Энэ үед намайг оролцуулаад бүх хүн “улаан гэх биет мэдрэмж (квалиа) мэдэрчээ” гэсэн үг болох боловч, миний мэдэрч буй “улаан өнгө” гэх энэ квалиа бусдынхтай адилхан эсэхийг нягтлах ямар ч боломжгүй юм.
Төсөөлөөд үз дээ. Ямар ч үг өгүүлбэр, тэмдэгт симбол, зүйрлэл дүрслэл ашиглалаа гээд, миний харж буй “энэ өнгө” гэж чухам ямар зүйл болохыг бусдад дамжуулж яагаад ч чадахгүй.

2016/05/10

Квалиа (1)

Квалиа (qualia) гэдэг бол шинжлэх ухаан дахь хамгийн том асуудал юм.
Квалиаг “Субьектив туршлагаас үүдэх биет мэдрэмж” гэж тодорхойлдог.

Арай ойлгомжтой хэлбэл, улаан цэцэг харах үеийн тэр “улаан” гэх биет мэдрэмжийг хэлж буй юм.

Бүр ойлгомжтойгоор хэлбэл, одоо яг бидний нүдэнд харагдаж буй чухам энэ “УЛААН”-ыг квалиа гээд байгаа юм.

За бүүүүр ойлгомжтой хэлье гэвэл..., ерөөсөө л, ерөөсөө л...
                 энэ.

2016/05/03

15. Хоббс. Төр гэдэг бол айдсыг ашигласан аюулгүй байдлын тогтолцоо юм

Өмнөх - 14. Аристотель. Төр үргэлж ялзрал хувьсгалыг ээлжилдэг



Идеалистийн хувиар төгс төрийг эрэлхийлэгч Платон. Реалистийн хувиар төрийн оршин тогтнолыг шинжлэн дүгнэсэн Аристотель. Платон тэнгэр өөд зааж, Аристотель газар тийш гараа дэлгэж буй Рафаэлийн зурагны илтгэх мэт, НТӨ цагийн агуу хоёр философич харилцан өөр зүг тийш өрнөх төрийн тухай өөрсдийн онолыг дэвшүүлсэн нь энэ байлаа.

2016/04/22

14. Аристотель. Төр үргэлж ялзрал хувьсгалыг ээлжилдэг

Өмнөх - 13. Платон. Философич хүн л төрийг удирдах ёстой



Платон Идей онолдоо тулгуурлан философич хаанаар удирдуулсан төрийн тогтолцоо, өөрөөр хэлбэл “Элитийн засаглал”-ийг бий болгохыг зорьжээ. Гэвч түүний үзэл бодолд ондоо байр суурь илэрхийлсэн хүн бол философийн түүхэнд “Үлэмж” хэмээн алдаршсан агуу философич Аристотель (НТӨ 384 - 322) байлаа.

2016/04/14

13. Платон. Философич хүн л төрийг удирдах ёстой



Төр гэж ингэхэд юу юм бэ? Хүн бид төрсөн цагаасаа эхлээд л аль нэгэн төрд харьяалагдаж, түүнийг байж л байдаг илэрхий зүйл мэтээр бодож ирсэн хэдий боловч, сайн бодож үзвэл ерөөс яагаад ийм юм оршин байх ёстой юм бэ? Тэгээд бидний төр хаашаа чиглэн хөдлөнө вэ?

2016/03/25

БУСАД-аас олж харах боломж

Өмнөх - 12. Левинас. Би болон БУСАД хоёрын хамаарлыг тогтоогч



Тэгэвч. БУСАД гэдэг бол үнэнд хүрэх замын садаанаас өөр юу ч биш гэж бодох нь магад эртэдсэн дүгнэлт болно. Эсрэгээрээ ийм өнцгөөр түүнийг харах ч боломжтой гэж санагдана:
-       БУСАД гэдэг бол би хэмээх оршихуйг “бүрэн тусгаарлах” ганцаардлаас аврах цорын ганц найдвар бөгөөд хязгааргүй боломж юм.

2016/03/22

12. Левинас. Би болон БУСАД хоёрын хамаарлыг тогтоогч

Өмнөх - Өнөө үеийн үнэн тэгээд юу болов?



Өнөө үеийн философи урсгалууд дунд “Бусдын тухай онол” гэж нэрлэгдэх философийн онол байх агаад, түүний төлөөлөл болох хүн гэвэл философич Левинас (1905 – 1995) юм.
Еврей гаралтай Левинас нь Дэлхийн II дайнаар Германы нацистуудын еврейн эсрэг аллагад өөрийн гэр бүл, садан төрөл, найз нөхдөө бүгдийг нь алдсан гэдэг. Тэгээд өөрөө ч бас нацистуудад баригдан хорих лагерт тамлуулж байжээ. Тэрээр өөрийн еврейчүүдээ ийн илэрхийлсэн байдаг.

2016/03/14

Өнөө үеийн үнэн тэгээд юу болов?

Өмнөх - 11. Деррида. Хүрч чадахгүй үнэнтэй хөөцөлдөх нь утгагүй явдал



Дерридагийн хэсгээс харсанчлан, “хэрхэвч хүрч үл чадах үнэнийг” тойруулан “Ийм байхаас зайлахгүй”, “Үгүй, гарцаагүй энэ мөн” гэлцэн хэмлэлдэх нь даанч мунхаг явдал. Тиймээс өгөгдсөн фактаас хүн бүр өөр өөрийнхөө ойлголтоор үнэнийг тунгаагаад явбал болоо бус уу, гэх санаа л хамгийн бодитой бас зохистой сэтгэлгээ гэж хэлж болмоор. Мөн Дьюийн хэлэх “Инструментализм” гэдэг өнцгөөс, хүн тус бүрийн хувьд ашигтай гэж санагдсан санаагаа сонгоод явах нь ч бас байж болох хувилбарын нэг гэж санагдана.

2016/03/09

11. Деррида. Хүрч чадахгүй үнэнтэй хөөцөлдөх нь утгагүй явдал

Өмнөх - 10. Дьюи. Ашигтай зүйлийг л үнэн гэж үзэхэд хангалттай



Жак Деррида (1930 - 2004) бол Алжир гаралтай Францийн философич бөгөөд, Пост Структурализм гэж нэрлэгдэх өнөө үеийн философи урсгалын туг баригчдын нэг юм. Тэрхүү Дерридагийн философи нь юу хэмээвээс, ерөнхийдөө бол өрнийн философи болон үнэнийг шүүмжилсэн шүүмж гээд хэлчхэд болно.