2019/10/30
2019/07/16
Ад үзэгдэх зориг (5р хэсэг)
Өмнөх - Ад үзэгдэх зориг (4р хэсэг)
Хүн ямагт
“өөрчлөгдөхгүй”-г хичээдэг
Философич: - Тогтож айлд. Доошоо суучих. Энэ
янзаараа явбал яриа таарахгүй нь ч аргагүй юм байна. Одоо би танд цаашдын ярианы бэлтгэл болгож Адлерын сэтгэл судлал хүнийг хэрхэн ойлгодог талаар
бяцхан тайлбар хийгээд орхиё.
2019/07/10
Ад үзэгдэх зориг (4р хэсэг)
Өмнөх - Ад үзэгдэх зориг (3р хэсэг)
Өнгөрсөнд
захирагдахгүй амьдрах нь
Философич: - Юу нь нихилист байна гэж?
Залуу: - Бодоод
үз л дээ. Та нэг талаараа хүний эмоц гээч юмыг үгүйсгэж байна. Эмоц мэт бол ердөө л багаж, зорилгодоо
хүрэхийн төлөөх хэрэгсэл гэлээ. Гэвч, багш минь аан гээч! Хүний эмоцыг
үгүйсгэнэ гэдэг бол, хүний байгаллаг шинжийг давхар үгүйсгэсэнтэй утга агаар
нэг! Хүмүүс бид эмоцтой учраас л, уур бухимдал баяр хөөрөн дунд савлан
амьдардаг учраас л хүнээрээ байдаг юм! Хэрвээ эмоцыг үгүйсгэчих юм бол, хүмүүс
яг л хийц муутай робот техник болж хувирна. Үүнийг нихилизм гэхгүй өөр юу гэх
билээ?
2019/07/04
Ад үзэгдэх зориг (3р хэсэг)
Өмнөх - Ад үзэгдэх зориг (2р хэсэг)
Сэтгэлийн
шарх (trauma) гэж байдаггүй
Залуу: - За яах
вэ. Тэгтлээ хүчтэй хамгаалж байгаа бол, танаар наад яриаг тань тултал нь
тайлбарлуулъя л даа. Бүр ерөөс гэж асуухад, детерминизм ба телеологи хоёрын
ялгаа нь тэгвэл юу юм бэ?
2019/06/24
Ад үзэгдэх зориг (2р хэсэг)
Өмнөх - Ад үзэгдэх зориг
Үл мэдэх “3 дахь
магнат”
Залуу: - Түрүүн
та “өөр нэг философи” гэж хэллээ. Гэснээс, таны мэргэшил тань Грекийн философи
гэсэн байх аа?
2019/06/17
Ад үзэгдэх зориг
Нэгэн цагт 1,000 жилийн настай хот
хэмээн дуулагдсан хуучин хотын захад “Хорвоо ертөнц туйлын энгийн, хүн
өнөөдрөөс ч аз жаргалтай болж чадна” хэмээн номлох нэгэн философич амьдран
суудаг байжээ. Түүний номлолыг үл зөвшөөрөх нэгэн залуу тэрхүү номлолынх нь
үнэн мөнийг магадлан шалгахаар философичид бараалхаж гэнэ. Элдэв зовлонтой
залуугийн нүдэнд хорвоо ертөнц гэдэг учир замбараагүй зөрчил будлианаас өөр юу
ч биш мэт харагдаж, аз жаргал гээч нь даанч хол санагдаж байлаа.
2018/10/30
2018/08/01
Их хөлгөний буддизм (9р хэсэг)
Өмнөх - Их хөлгөний буддизм (8р хэсэг)
Японы нэрт буддизм судлаач Сасаки Шизука профессорын ганцаарчилсан лекцээс.
Зүгээр л “Намо
Амитабаяа”-г амандаа уншаад бай
2018/07/25
Их хөлгөний буддизм (8р хэсэг)
Өмнөх - Их хөлгөний буддизм (7р хэсэг)
Японы нэрт буддизм судлаач Сасаки Шизука профессорын ганцаарчилсан лекцээс.
4.
Авид бурхны хүч – Сугаавадийн сургаал
2018/07/17
Их хөлгөний буддизм (7р хэсэг)
Өмнөх - Их хөлгөний буддизм (6р хэсэг)
Японы нэрт буддизм судлаач Сасаки Шизука профессорын ганцаарчилсан лекцээс.
Ерөөсөө л судрын
хүчинд итгэ
2018/07/10
Их хөлгөний буддизм (6р хэсэг)
Өмнөх - Их хөлгөний буддизм (5р хэсэг)
Японы нэрт буддизм судлаач Сасаки Шизука профессорын ганцаарчилсан лекцээс.
3.
Үүрдийн будда – Цагаан лянхуа судар
2018/05/28
10,000 жилийн даяан - Хазза
Өрөөсөн гартаа нум барьсан
10,000 жил.
Танзанид амьдрах Хазза (буюу Хаззабэ)
омгийнхон тэгж л их байгаль дунд амьдарсаар ирж.
2018/05/22
Төвөд
Урьд цагт Мао Зэдун “Хүнийг
захирахад зуун цэрэг хэрэггүй, харин ганц дуу л байхад хангалттай” гэж хэлсэн
гэдэг.
2018/04/26
Их хөлгөний буддизм (5р хэсэг)
Өмнөх - Их хөлгөний буддизм (4р хэсэг)
Японы нэрт буддизм судлаач Сасаки Шизука профессорын ганцаарчилсан лекцээс.
- Ертөнцийг бүрдүүлэгч элементүүд ч хүртэл оршин байдаггүй
2018/04/18
Их хөлгөний буддизм (4р хэсэг)
Өмнөх - Их хөлгөний буддизм (3р хэсэг)
Японы нэрт буддизм судлаач Сасаки Шизука профессорын ганцаарчилсан лекцээс.
2.
Хоосон чанарын үзэл дэлгэрсэн нь – Билиг барамидын судар
2018/04/04
Их хөлгөний буддизм (3р хэсэг)
Өмнөх - Их хөлгөний буддизм (2р хэсэг)
Японы нэрт буддизм судлаач Сасаки Шизука профессорын ганцаарчилсан лекцээс.
- Учрах боломжгүй буддатай учрах арга сүвэгчилсэн нь
2018/03/26
Их хөлгөний буддизм (2р хэсэг)
Өмнөх - Их хөлгөний буддизм (1р хэсэг)
Японы нэрт буддизм судлаач
Сасаки Шизука профессорын ганцаарчилсан лекцээс.
- Авидармын буддизмаас салаалалт үүссэн
2018/03/19
Их хөлгөний буддизм (1-р хэсэг)
Японы
нэрт буддизм судлаач Сасаки Шизука профессорын ганцаарчилсан лекцээс.
2017/12/06
Цаг хугацаа (3-р хэсэг)
Өмнөх - Цаг хугацаа (2-р хэсэг)
“Цагийг ухраавал биетүүдийн хөдөлгөөний чиглэл эсрэг
болох боловч, хүчний чиглэл эсрэг болохгүй.”
Цаг хугацаа ухраад эхэлбэл ертөнц юу болох бол?
2017/11/28
Цаг хугацаа (2-р хэсэг)
Өмнөх - Цаг хугацаа (1-р хэсэг)
Макро ертөнцөд “цаг хугацаа ухрах боломжгүй” боловч, микро ертөнцөд бол
“цаг хугацаа ухрах боломжтой”.
Бид бүхэн ямар нэгэн зүйлийг ажиглах үедээ цаг хугацааг ямагт “өнгөрсөн → ирээдүй” гэсэн чиглэл рүү урсаж байна гэж бодоцгоодог.
Тэгээд, “ирээдүй → өнгөрсөн” гэсэн урвуу чиглэл рүү цаг ухрах нь байх боломжгүй
зүйл гэж боддог.
Яагаад тэгж боддог юм бол?
2017/11/27
Цаг хугацаа (1-р хэсэг)
1983 онд Киото хотод өрнө дорнын зүсэн зүйлийн эрдэмтэн судлаачид чуулж,
“Цаг хугацаа” гээч юмны тухай хэлэлцжээ. Гэвч үр дүнд нь, салбар бүрийн
илтгэлүүд дээр бусад салбарын хүмүүсээс тавьсан асуултууд оогт байндаа тусахгүй
байгаа нь илэрсэн төдий л явдал болсон гэдэг.
2017/10/31
Хиймэл амьдрал (4р хэсэг)
Өмнөх - Хиймэл амьдрал (3р хэсэг)
Ингэхэд би тэднийг бие биесээ
хууран мэхэлж, зальдаж паразитлан үржиж байгааг хараад “Оюун ухаантай болжээ”
гэж бодсон юм биш. Хачирхалтай сигналаар харилцаж, секс хийж байхад нь ч оюун
ухаантай юм байна гэж бодоогүй. Магад интернэтийн сүлжээгээр минь дамжаад бүх
дэлхийгээр тархаж, хүн төрөлхитөнийг устгасан ч би тэднийг оюун ухаантайд
тооцохгүй биз.
2017/09/12
Дармапада номын хураангуй (4-р хэсэг)
4. Ертөнц хоосон
Сүсгээс илүү өөрийгөө чандлах
“Шагжамүнийн буддизм”-ын хамгийн том онцлог юу вэ? гэж
асуувал, бичигч би “Өөрийгөө чандлах систем” гэж хариулах болов уу. Ер бусын
нууц далд ид шидэнд итгэлгүй, амьд явахын элдэв зовлон гасланг гагцхүү өөрөөс л
болсон асуудал хэмээн тунгааж, өөрийгөө чандлан баримтлах дундаас шийдлийг олж
гаргах. Энэ л Шагжамүнийн буддизмын үндсэн хандлага юм. Уул нь шашин гэхээр
хүний оюуныг давсан ямар нэгэн зүйлд итгэн сүслэж, түүнээ сэтгэлийн тулах цэгээ
болгон амьдрахыг заан хэлдэг хэдий ч, энэ хэмжүүрээр шинжих юм бол Шагжамүнийн
буддизм нь шашин гэх хүрээлэлд багтахгүй ч байж мэднэ.
2017/07/24
Шударга ёсны лекц 2-2: Дээгүүр болон доогуур зэрэглэлийн таашаал
Өмнөх - Нэгэн компаний алдаа
|
2017/07/17
Шударга ёсны лекц 2-1: Нэгэн компаний алдаа
Өмнөх - Амьд үлдэхийн төлөөх "аллага"
|
2017/06/27
Шударга ёсны лекц 1-2: Амьд үлдэхийн төлөөх "аллага"
Өмнөх - Золиосны амийг сонгож болох уу?
Сандел:
Өмнөх лекцээр ёс суртахууны
дилеммаг тойрсон хэд хэдэн хийсвэр жишээг тойруулан ярилцсан. Төмөр замын
осол, эмч, эрүүл мөртлөө эрхтнээ сугалуулах шахсан хүний тухай ярилцсан.
Тэгээд лекцийн явцаас 2 зүйл ойлгогдож ирсэн.
|
2017/06/21
Шударга ёсны лекц 1-1: Золиосны амийг сонгож болох уу?
Профессор Майкл Сандел
лекцийн танхимын индэр дээр гарч ирэн, оюутнууд алга ташсаар хичээл эхлэв.
2017/06/09
Дармапада номын хураангуй (3-р хэсэг)
Өмнөх - Дармапада номын хураангуй (2-р хэсэг)
3. Шуналыг хаях нь
Бүү шуна
Хүний сэтгэл дотор үнэнхүү олон янзын нисванисууд байдаг.
Шөнийн хонхыг 108 удаа цохьдог нь нисванисын тоо юм аа гэж ярилцах нь бий ч,
яаж тоолохоос хамаараад түүнээс ч олон байх боломжтой. Тэр мэт тоогүй олон нисванисууд
үргэлж биднийг шаналгаж, үйл хөдлөлийг маань будилуулах ярвигтай оршихуйнууд
боловч, түүн дотроо “мунхаг”-тай ч эн зэрэгцэхүйц чухал этгээд болох “шунал”
гээчийн тухай энэ удаад ярилцъя.
2017/05/08
Дармапада номын хураангуй (2-р хэсэг)
Өмнөх - Дармапада номын хураангуй (1-р хэсэг)
2.
Атаархлаас
хөндийрөх нь
Энэ хорвоо
бүхэлдээ карма
Өмнөх хэсэгт Dukkha буюу зовлонгийн үнэний тухай
өгүүлсэн. Тэгвэл ерөөс яагаад хүний сэтгэлд тэр мэт зовлонгууд үүсдэг юм бол?
2-р хэсэгтээ түүний суурь шалтгааны тухай эргэцүүлэн харцгаая.
2017/05/01
Дармапада номын хураангуй (1-р хэсэг)
Оршил
Аль
ч эрдэм номд нас залуу, тархи сийрэг дээрээ шамдан суралцахгүй бол оройтно гээч
явдал үнэхээр байдаг. Харин буддизмд суралцахын хувьд гэвэл насны хамаарал гэж
үгүй. 50 нас, 60 наснаасаа эхэлсэн ч ер оройтсон болохгүй. Эсрэгээрээ бараг
залуу үеэс илүү суралцахад тохиромжтой байж мэднэ. Дунд ахимаг насны хүмүүс
амьдралын зовлон гашууг голдоо ортол мэдэрсэн байдаг нь,
тэднийг залуу хүмүүсээс илүүтэй хичээнгүйлэн шамдаж, сэтгэлээсээ суралцах шалтгаан
болдог.
Ингээд
энэ удаад буддизмд суралцах хүсэлтэй хүмүүсийн зайлшгүй унших ёстой сурах бичиг
болох “Дармапада (буюу Номын шүлэг)” судрыг толилуулж байна.
Subscribe to:
Posts (Atom)
