1983 онд Киото хотод өрнө дорнын зүсэн зүйлийн эрдэмтэн судлаачид чуулж,
“Цаг хугацаа” гээч юмны тухай хэлэлцжээ. Гэвч үр дүнд нь, салбар бүрийн
илтгэлүүд дээр бусад салбарын хүмүүсээс тавьсан асуултууд оогт байндаа тусахгүй
байгаа нь илэрсэн төдий л явдал болсон гэдэг.
Зохион байгуулагч Киотогийн Их Сургуулийн профессор хожим нь ийм сэтгэгдэл үлдээсэн нь бий:
Зохион байгуулагч Киотогийн Их Сургуулийн профессор хожим нь ийм сэтгэгдэл үлдээсэн нь бий:
Харамсалтай нь шуудхан хэлэхэд физикч Хакен, философич Билли, сэтгэлзүйч
Паппел нарын яриа хоорондоо ерөөсөө огтлолцоогүй. “Цагийн
сум” гээч зүйлээр физикчдийн гаргаж тавьсан асуудал нь юу байсан гэхээр,
физикийн үндсэн хуулиудад (хөдөлгөөний томьёонд) “цагийн сум”-ны чиглэл ирээдүй
болон өнгөрсөний аль руу нь ч чиглэлээ гээд огт ялаагүй адилхан байтал “Яагаад
бодит амьдрал дээрх үзэгдлүүдийн цагийн сумны чиглэл тов тодорхой ирээдүй рүү
чиглэж байдаг юм бол?” гэх фактыг ойлгож тогтоох гээд махаа иддэг боловч,
физикч биш хүмүүсийн хувьд чухам юу нь асуудал болоод байгааг ерөөсөө ойлгож чадаагүй.
Ялгаатай мэргэжил бүхий хүмүүсийн хоорон дахь яриа гэдэг ийм л дотор загтнам
хүндрэлтэй байдаг юм байна.
Хөөрхий дөө, их л бачуурсан бололтой (хэхэ).
Гэхдээ нээрээ л үнэхээр тийм юм. Физикчид, философичид болон
сэтгэлзүйчидтэй харьцуулахад тэс хөндлөн цагийн талаарх ойлголттой. Цагийн
талаар тэдний хоолойд тээглэдэг асуудал гэвэл, дээрх профессорын хэлсэнчлэн:
- Яагаад цаг хугацаа зөвхөн ирээдүй рүү чиглэдэг юм бол?
гэх асуудал юм.
Ерөөс гээд бодоод үзье л дээ. Жишээ нь нарны аймгийн системийг чанх эсрэг
зүг рүү нь эргүүлсэн ч татах хүчний хууль хүчинтэй л байна. Гэрлийг призмээр
спектр хувиргалт хийсэн ч, ахиад нэг призмээр оруулчихад л анхныхаа төлөвт
орно. Өөрөөр хэлбэл, цагийг ухраасан ч физикийн хуулинд ямар нэгэн зөрчил
үүсэхгүй.
Бодитоор физикийн томьёонуудыг бодоод үзсэн ч, Ньютоны томьёо, Максвеллийн
цахилгаан соронзон орны томьёо, Шрёдингерийн томьёо, Харьцангуй онолын томьёо
гээд бүхий л суурь томьёонуудад цагийн өнгөрсөн ирээдүйг ангилдаггүй. Өөрөөр
хэлбэл цаг (t)-ийг цаг (-t) болгож орлуулсан ч (цагийг урвуулсан ч) томьёоны
хэлбэрт өөрчлөлт орохгүй. Үүнийг “цагийн урвалтын үл хувирах шинж” гэнэ (Гэхдээ,
К мезоны задрах үзэгдэл дээр л цагийн урвалтын үл хувирах шинж байдаггүй).
Физикийн томьёоноос сайтар бодон тунгаавал, энэ ертөнцийн цаг гээч юм (t) ч
байна уу (-t) ч байна уу, үнэндээ аль нь ч байлаа гээд асуудалгүй. Гэх атал бодит
байдал дээр цаг зөвхөн ирээдүй рүү чиглэж, цаг ухарч буй мэт үзэгдэл ажиглагдсан
удаа үгүй. Өөрөөр хэлбэл, томьёоны цаг (-t) болдог үзэгдэл гэж байдаггүй.
Нэг ёсондоо, “Цаг хугацаа яагаад зөвхөн ирээдүй рүү л чиглэдэг юм бол?” гэдэг
нь тодорхойгүй байгаа юм. Физикийн ухаан дахь цагийн талаарх хамгийн том
асуудал бол “Өнгөрсөн, ирээдүй хоёрын тэгш хэмт бус шинж” билээ.
Үргэлжлэл - Цаг хугацаа (2-р хэсэг)
Үргэлжлэл - Цаг хугацаа (2-р хэсэг)
No comments:
Post a Comment