2013/09/13

Зарчмын хувьд боломжгүй

"Зарчмын хувьд боломжгүй" гэж ярьдаг. Энэ блог дээр ч олонтаа хэрэглэсэн байх.
Тэгвэл ерөөс "Зарчмын хувьд боломжгүй" гэж яг юу гэсэн үг юм бол?
Үнэхээр "боломжгүй" юм болов уу?
Хүн төрөлхитөн хөгжиж дэвшихийн хэрээр, өдийг хүртэл "боломжгүй" байсан зүйлсийг "боломжтой" болгосоор ирсэн биш билүү?

2013/08/21

Параллел ертөнцийн асуудал (2р хэсэг)

Өмнөх - Параллел ертөнцийн асуудал

Параллел ертөнцийн тайлбарт 3 том асуудал байв.
  1. Параллел ертөнцүүдийг ажиглалтаар батлах боломжгүй
  2. Өчнөөн ертөнцүүд байхад яагаад "бодитоор, яг одоо, энэ ертөнц байгааг" тайлбарлах боломжгүй
  3. Параллел ертөнцийн тайлбар хэтэрхий фантастик
Эдгээр 3 асуудал нь өнгөц харахад үнэхээр авралгүй мэт ноцтой санагдавч, Параллел ертөнцийн фенүүдээр хэлүүлбэл, үнэндээ оогт асуудал биш юм.

2013/08/15

Параллел ертөнцийн асуудал

Өмнөх - Параллел ертөнцийн тайлбар

Параллел ертөнцийн тайлбар гээч нь, ерөнхийдөө нэг иймэрхүү яриа юм.
- Нэг ширхэг электрон нь "Энд ч байгаа, тэнд ч байгаа" гэх маягаар давхралдан оршдог юм бол, муур ч бас давхралдан оршиж байх учиртай.

- Тийм бол, муурыг харж байгаа хүн (би) ч бас давхралдан оршин байж таарна.


- Гээд үзэхээр, энэ "би"-гээс гадна бас зөндөө олон "би" оршиход хүрэх тул, тэр болгоны тоогоор "тусдаа ертөнцүүд" байдаг аа гэсэн үг болно.

2013/07/18

Хиймэл амьдрал (3р хэсэг)

Өмнөх – Хиймэл амьдрал (2р хэсэг)

Шинжлэх ухаан хэлнэ:
Ертөнцийн захад хөвөх биет эрхэсүүд сүлбэлдсээр
санамсаргүйгээр дэлхий гэдэг гариг болон тогтож,
санамсаргүйгээр тэнд амьдрал үүсч,
санамсаргүйгээр тэр амьдралын хувьсал дундаас хүн бий болсон.

2013/07/17

Чоно яагаад нохой болсон бэ?

Нохойны өвөг үндсийг хөөгөөд явах юм бол чоно болно. Гэхүү дээ, нохой чинь байгаагаараа л чоно юм. Учир нь чоно болон нохойны ген нь ялгах юмгүй ижилхэн.

Гэвч тэгж бодохын аргагүйгээр тэдний хооронд ялгаа ажиглагддаг нь, 15,000 жилийн өмнө хүн бараадсан уу, эсвэл хүнээс дөлсөн үү гэдэг сонголтоор хувь заяа нь хоёр тийшээ болсонтой холбоотой. Хүн бараадсан чононууд явсаар нохой болж, хүнээс сэрэмжилсэн чигтээ зайгаа баригсад нь чоно хэвээрээ үлджээ. Зэрлэг чоно бусдын өгсөн өгөөшийг хэрхэвч хэлэндээ хүргэдэггүй гэдэг бол, ноход гуяа алгадаал үмхэж орхидог.

2013/07/08

Параллел ертөнцийн тайлбар

Өмнөх - Абстракс БИ

"Шрёдингерийн муур" гэх хийсвэр туршилтын талаар, 1957 онд тухайн үедээ Принстоны Их сургуулийн ердийн нэг магистр оюутан байсан Hugh Everett гэгчээс байж боломгүй шинэлэг санаа дэвшүүлэгдэв.

Тэр санаа нь туйлын энгийн санаа байлаа.

2013/07/06

Хамтач зан

– Хэрвээ таны өмнө 10,000 төгрөгтийн дэвсгэрт 10 ыг тавиад, "Хүссэн хэмжээгээрээ авч болно" гэвэл та яах вэ?

Гэхдээ нэг нөхцөлтэй.
– Таны огт үзээгүй, танихгүй, ер нь хэзээ ч уулзахгүй нэг хүн (тэр хүн ч бас таныг мэдэхгүй) бас байгаа. Та тэр хүнтэй энэ мөнгийг хувааж авах юм. Та хэдийг авна, тэр хүн үлдсэнийг нь авна.

2013/06/20

Хоосон чанарын философи

Нагаржунайн "Хоосон чанарын философи"-ыг хамгийн тодоор илэрхийлдэг нь "Милинда хааны асуулт" (Questions of Milinda) гэх судрын домог юм.

Нэгэн өдөр Милинда хаан дээд лам Нагаржунайд хандан ийн асуув
- Чи Нагаржунай мөн үү?

2013/06/11

Дорнын философи

Юун түрүүнд шулуухан хэлээд орхиход
- Дорнын философийг уншиж судалсаар оройд нь гарна гэвэл түүн шиг бүтэшгүй юм гэж үгүй.

Харин түүний дэргэд Өрнийн философи бол хальт сонсоход нэг л их мэргэжлийн хэллэг, нэр томьёо, толгой эргүүлэм хэцүү мэт төсөөлөл байдаг ч, тэр нь эцсийн эцэст "ойлгоход бэрх" л болохоос "ойлгох боломжгүй" бол биш юм.

2013/06/07

Одны хүүхдүүд

Эрт үеэс эдүгээг хүртэл, хүмүүс од харвах үеийн хоромхон зуурын гялбалтаас "үхэл хагацалыг" төсөөлж, зарим нь түүний ховорхон тохиолоос "итгэл найдварыг" бэлгэдэж иржээ. Од харвалтаас тийн "үхэл амьдралыг" харж ирсэн нь, магадгүй цаанаа байгалийн зөнтэй үйлдэл юм болов уу? Учир нь сүүлийн үеийн шинжлэх ухаанд "дэлхий дээрх амьдрал одноос ирсэн" гэх хандлага дэлгэрээд байна. Шинжлэх ухаан гэхээргүй уран зөгнөл шиг санагдаж байна уу? Гэсэн ч ингэж хэлэх дайны нотолгоо цаана нь бий гэнэ.


2013/06/05

Хьюристик

... - Наймаа хэлэлцээр хийхдээ, эхлээд хүссэнээсээ илүүг нэхэх
- Оройн цагаар амттан идээд хэрэггүй
- Өөрийнхөө сайн мэддэг зүйлээ л хийе
- Асуудлыг өөр өнцөгөөс хардаг байх нь чухал
- Орлогынхоо 35 аас дээшгүй хувийг байрандаа хуваарьлах
- 100 татсан үедээ хэрхэвч хуучин амраг руугаа утас цохиж болохгүй ...

2013/05/19

Абстаркт БИ

Өмнөх - Шрёдингерийн муур (3р хэсэг)

Явж явж, физик талаас нь хэлбэл, ямар ч туршилтын багаж байлаа гээд, эцсийн эцэст тэр нь "хэдэн тооны микро биетүүд болон, тэдгээрийн хоорондох хүчний харилцан үйлчлэл" гэсэн юмнаас бүтсэн зүйл байхаас хэтрэхгүй. Тэгээд, микро биетүүдийн хооронд хүчний харилцан үйлчлэл өрнөсөн ч, биетийн төлөв тогтворждоггүй юм чинь, ер юу ч болдог бай, хэзээ ч ямар ч биетийн төлөв тогтворжихгүй болоход хүрнэ.

2013/05/13

Хэл гэж юу вэ?

Орчин үеийн хэл зүй судлалын эцэг гэгддэг Ferdinand de Saussure гэж сонссон л биз дээ?

- Сонсоогүй ээ??? Тэгвэл сонсох уу?

2013/05/06

Насанд хүрэх

Монголд төрсөн хүний хувьд насанд хүрэх шиг амархан юм байхгүй. Яаж ийгээд 18 жил амьд арзайхад л болоо. Тэгээд гэнэтхэн нэг өглөө, өөрийнхөө өмнө 100% хариуцлага хүлээх чадвартай, нийгмийн хэв журамд суралцсан, бие даан амьдрах чадвартай, хуулийн ерөнхий мэдлэгтэй, улс төрийн байр суурьтай, архи тамхи авгай хүүхэн... ер мэдэхгүй чадахгүй юмгүй, хэнтэй ч эрх тэгш иргэн болж сэрнэ...

2013/04/30

Жинхэнэ бэрхшээл

Тэрээр төрөлхийн хөлгүй. Гоолиг 2 хөл нь хоёулаа хиймэл.
- Би төрөхдөө л хөлөнд минь зарим яс дутуу байсан гэсэн. Тэгээд 1 настайдаа өвдөгнөөс доошхоо тайруулсан юм
хэмээн Aimee Mullins хүүрнэнэ.
Эцэг эх нь эмчтэй зөвлөсний үндсэн дээр бага дээр нь хөлий нь тайрчээ. Ирээдүйн амьдралдаа эртнээс дасаг гэж. Үр дүнд нь Aimee-гийн хувьд алхах гишгэх гэдэг огтоос хэвийн явдал болж өсөв.
- Хиймэл хөл маань миний биеийн нэг хэсэг л гэсэн үг. Миний булчингууд хиймэл хөлөндөө таарч хөгжсөн.
Энэ нь түүний хожмын тамирчин болох замыг нь засч өгчээ. Гэвч түүнийг хожмын жүжигчин, бүр загвар өмсөгч болно гэж өөрөө ч, ер хэн ч төсөөлөөгүй бизээ.

2013/04/25

Чөлөөт сонголт

- Чөлөөт сонголт гэж юу вэ?

Хэрэв үүнийг ердөө л

- Юу хүссэнээ хэнээс ч, юунаас ч хамааралгүйгээр өөрөө зорьж очоод сонгох явдал

гэж ойлгодог бол та маш том эндүүрч байна.

2013/04/22

"БИ" хаана байдаг вэ?

- "БИ" хаана байдаг юм бол?...

- ...Миний биен дотор уу?...

- ...Эсвэл энэ, хуурмаг мэдрэмж үү?...

"Биенийхээ гадна гарах", өөрөөр хэлбэл өөрийнхөө биенээс гарч, өөрийгөө хөндлөнгөөс харж буй мэт мэдрэмжийг юу гэж тайлбарлавал зохих вэ?

2013/04/11

Мөнгөгүй амьдрах боломжтой юу?

– Мөнгөгүйгээр амьдарч болох болов уу?

Нэгэн Герман эмэгтэй 14 жилийн өмнө, ийм нэгэн энгийн асуулт өөртөө тавьжээ. Түүнээсээ хойш өнөөдрийг хүртэл сохор зоос хэрэглэхгүйгээр амьдарч ирсэн гэнэ.


2013/04/08

Өнгө сонсдог хүн (TED)

Төрөлхийн өнгө ялгах чадваргүй (Color blindness) Neil Harbisson-ийн хүүхэд ахуй үе нь тэр чигээрээ хар цагаан байв. Тиймдээ ч өөрийгөө бусдаас ялгаатай гэж санасан ч үгүй.
Тэгтэл нэг өдөр бага сургуулийн найзууддаа "хоёр өөр өнгийн гутал өмсөж ирсэн" гэж шоолуулсанаас хойш, тэрээр өнгөнөөс зугтаадаг болж, хар цагаанаас өөр хувцас өмсөхөө болив.
Ингээд харах ертөнц нь ч, харагдах төрх нь ч хар цагаан болсон Neil боловч, хожмоо нэгэн хүнтэй учирснаар түүний амьдрал хүнээс илүү өнгөлөг болон хувирчээ.

2013/02/04

Epigenetic өөрчлөлт

Monozygotic ихрүүд болох Матт ба Грег.

Ив ижил гентэй хэрнээ яагаад ч юм тэд 2 туйл шиг эрс тэс амьдралтай.

(Нэг эхэс дотор хуваагдаж ихэрлэхийг monozygotic, хоёр тусдаа эхэс зэрэг тогтож ихэрлэхийг dizygotic гэдэг)



2013/01/31

Шавжинд сэтгэл бий юу?

– Шавж сэтгэлтэй болов уу?

1–р ангийн хүүхэд гайхан асууна.


– Чи юу гэж бодож байна?

гээд буцааж асуувал
– Сэтгэлтэй байхаа. Хаашаа явмаар байгаагаа, юу идмээр байгаагаа боддог юм чинь, сэтгэлтэй л байж таараа...

Шавжны ертөнц гэдэг дэндүү туйлширсан ертөнц гэмээр. Тиймдээ ч тэнд сэтгэл байдаг гэж тун бодомгүй. "Боддог", "эргэлздэг" дундаас л сэтгэл гээч юм мэдрэгддэг шүү дээ.

2013/01/29

Шрёдингерийн муур (3р хэсэг)

Өмнөх – Шрёдингерийн муур (2р хэсэг)

Эргэлзээ В: Ажиглалт хийнгүүт, электроны байрлал нь шийдэгддэг тэ? Тийм бол, эхлээд хайрцаг дотор байгаа sensor нь электроны байрлалыг "ажиглах" юм чинь, хүн тэр хайрцагийг онгойлгохоос өмнө, электроны байрлал ч, муурны үхэл амьдрал ч, бүгд шийдэгдээстэй байх юм биш үү???


Шрёдингерийн муур (2р хэсэг)

Өмнөх – Шрёдингерийн муур

Шрёдингерийн муур гэдэг хийсвэр туршилтанд, ингэхэд ер нь юу нь жинхэнэ асуудал юм бол?

2013/01/24

Боловсрол VS Бүтээлч сэтгэлгээ (TED)

...Юунд ч төвлөрч байгаагүй охин, гэнэт нэг өдөр хичээнгүйлэн зураг зурж харагдав. Түүнийг анзаарсан багш өөрийн эрхгүй сонирхон
– Юу зурж байгаа юм?
гэвэл, 6 настай охин үл ойшоосон байдлаар
– Бурхны хөрөг
гэж хариулав. Багш хэсэг гайхсанаа
– Бурхны царайг хэн ч мэдэхгүй шүү дээ
хэмээн сургамжлах гэтэл, охин өөдөөс нь харин ч бардам гэгч нь
– Удахгүй мэддэг болно оо
гэх нь тэр.

2013/01/22

Хаосын онол

Хаосын онол (Chaos Theory) гэдэг нь товчхондоо
– Юмс хэтэрхий нарийн төвөгтэй болчихвол, түүний ирээдүйг таамаглах боломжгүй болдог
гэсэн онол юм.

2013/01/21

Ирээдүйг уншихгүй

– 2000 оны Америкийн сонгуулиар юу болсон бэ?
Танд өөрийн эрхгүй Флоридад болсон "саналын хуудасны асуудал" санаанд буух биз. Тэгэхэд холбооны дээд шүүхээс саналын хуудас дахин тоололтыг зогсоож, үр дүнд нь 537 саналын давуугаар Жорж Буш ялалт байгуулсан.

Гэхдээ үнэндээ сонгуулийн хувь заяа зөвхөн саналын хуудасны асуудал гэгчээр шийдэгдсэн үү гэвэл бас ч тийм биш.

2013/01/16

Social халдвар (TED)

Yosemitebear гэгдэх нэгэн болхи эр, онгон байгалийн дээгүүр нэлийтэл татсан давхар солонгыг хараад уулга алдсан бололтой.
Сэтгэл нь хөдөлсөндөө ч юм уу, бичлэг хийгээд авав. Тэгсэнээ, хөөрсөн сэтгэлээ бусадтай хуваалцая гэж бодсон юм болов уу, түүнийгээ Youtube дээр тавьж.

2013/01/14

Шрёдингерийн муур

Өмнөх – Хос нүхний туршилт (6р хэсэг)

Хос нүхний туршилтын стандарт тайлбар болох Копенгагений тайлбар нь
– Ажиглалт хийгээгүй электронд байрлал гэж байдаггүй. Түүнийг ажиглалт хийж байж л сая байрлал нь бий болно. Ажиглалт хийхээс өмнөх электроны байрлал нь "Энд ч байж магадгүй" гэсэн боломжит бүх байрлалуудын магадлал байдлаар зэрэгцэн оршино.
гэсэн Квант механикийн онолын суурь логик юм.

2013/01/08

Сарнидаг бүтцийн онол

Холбоотой – Энтропи өсөх хууль

"Энтропи өсөх хууль" гэж байдаг. Энэ бол
– Ертөнц (сансар огторгуй) бол цаг хугацаа өнгөрөхийн хэрээр улам бүр эвдэрсээр л байна
гэсэн физикийн хууль юм.

2013/01/07

Үг хэлэх талбар

Интернетэд, "үг хэлдэг хүн" болон "зөвхөн уншдаг хүн" гэж бий.
"Үг хэлдэг хүн"–ийг нь RAM (Radical Access Member), "Зөвхөн уншдаг хүн"–ийг нь ROM (Read Only Member) гэнэ.

2013/01/04

Хос нүхний туршилт (6р хэсэг)

Өмнөх – Хос нүхний туршилт(5р хэсэг)

Хос нүхний туршилтын хамгийн том таавар бол
– Ганц ширхэг бөөм байдлаар ажиглагддаг электрон, яаж хоёр нүхийг зэрэг нэвтэрч чадаад байна вэ?
юм.

2013/01/01

Сонголтын эрх чөлөө

– Эрх чөлөө гэж юу вэ? Сонголт арвин байх явдал уу?

Гэтэл сонголт хэт ихэдвэл эсрэгээрээ сонголт хийхэд хүндрэлтэй болж, эндүү сонголт хийх эрсдэл ч байдаг шүү дээ. Тийм эрх чөлөөг жинхэнэ эрх чөлөө гэж хэлэх үү?