Эргэлзээ В: Ажиглалт хийнгүүт, электроны байрлал нь шийдэгддэг тэ? Тийм бол, эхлээд хайрцаг дотор байгаа sensor нь электроны байрлалыг "ажиглах" юм чинь, хүн тэр хайрцагийг онгойлгохоос өмнө, электроны байрлал ч, муурны үхэл амьдрал ч, бүгд шийдэгдээстэй байх юм биш үү???
Тэр бол үнэхээр тийм.
"Шрёдингерийн муур" туршилтан дээр, хүн хайрцагийг онгойлгож, дотрохыг нь "ажиглаж" үзэхээс нааш "Электроны байрлал ч, муурны үхэл амьдрал ч, бүгд тодорхойгүй төлөвт байж, магадлал байдлаар зэрэгцэн оршиход хүрнэ" гэж хэлдэг.
Гэвч яг үнэндээ, хайрцаг дотор өөрөө ажиглалт хийх чадвартай sensor гээч юм байгаа шүү дээ. Түүний ажиглалтын үр дүнгээр дохиолол асч унтрах механизмтай.
Тэгэхээр, хамгийн түрүүнд электронтой учир ургуулах нь тэрхүү sensor юм. Sensor электрон дээр ажиглалт хийж, түүний байрлалыг нь тодорхой болгочих юм чинь, тэрийг дагаад дохиоллын ON/OFF ч шийдэгдэж, муурны үхэл амьдрал ч шийдэгдэнэ.
Гэж үзвэл, үхсэн амьд муурнууд зэрэгцэн оршино гэж ярих ямар ч шаардлагагүй юм биш үү?
– Тийн шдээ. Ингээл болчих яриа байсан байна шд. Шал худлаа толгой эргүүлээд...
гэж арай бодоогүй биз дээ та? Юу боллоо гэж яриа ийм амархан дуусахав. Ер нь ингээл болчдог байсан бол хаа байсан Эйнштейн хүртэл, Бор хүртэл тэгтэлээ шанална ч гэж юу байхав.
Үнэндээ жинхэнэ адармаатай яриа нь эндээс эхэлж байгаа юм.
– Sensor электрон дээр ажиглалт хийх үед, электроны байрлал тодорхой болно
гэж бодох үед, нэг том асуулт гарч ирнэ. Тэр нь юу гэхээр
– Sensor электрон хоёр учрах үед тэнд ЯГ ЮУ БОЛООД БАЙГАА ЮМ БЭ???
Юуны өмнө, ерөөс sensor гэж юу юм бэ гэдгийг бодоод үз. Sensor нь дотроо ямар ч өндөр технологитой, нарийн ширийн багаж байлаа гээд, физик талаасаа бол ердөө л "Хэдэн бөөмний бөөгнөрөл" төдий зүйл шүү дээ. Тэгээд, энэ ертөнц дээр болж байгаа бүхий л физик үзэгдэлүүд бол тэдгээр микро бөөмсийн хооронд үйлчилж байгаа ХҮЧнүүдээс (харилцан үйлчлэл) болж өрнөж байгаагаас хэтрэхгүй.
Гэж үзвэл, "Sensor электроныг ажиглах" гэдэг тэр үзэгдэл ч бас, туйлшруулж хэлбэл ердөө л "Электрон болон sensor хоёрын хооронд хүчний харилцан үйлчлэл өрнөсөн" төдий явдал гэсэн үг.
Тэгвэл тэр хүчний харилцан үйлчлэлийн нөлөөгөөр
– Бүрэлзсэн байдалтай байсан электрон гэнэт тодорхой байрлалтай болжээ
гэж хэлж болох уу?
Үнэндээ энэ тухай лавшруулан бодвол байж боломгүй хачин жигтэй зүйл гарч ирнэ. Үүнийг ойлгохын өмнө Хос нүхний туршилтан дээр гарч байсан
– fullerene гэдэг "60 нүүрстөрөгчийн атомоос тогтсон" аварга том молекулан бөмбөгөөр туршилт хийсэн ч интерференцийн тахалт үүсдэг
тухай эргэн санана уу. Энэ бол маш чухал факт юм.
Жишээ нь яриаг хялбарчлах үүднээс Х, Ү гэсэн хоёрхон атомоос тогтох молекулыг төсөөлөөд үзье. Энэ молекул, молекул чигээрээ байхын тулд, мэдээж хэрэг түүний атомуудын хооронд физикийн хүчний харилцан үйлчлэл байхгүй бол болохгүй. Тийм хүч байгаа болохоор л, атом Х баруун тийшээ явбал атом Ү түүнд нь чирэгдэж баруун тийшээ явж, молекул гэсэн тэр бүтцээ хадгалдаг.
Тэгтэл тэр нийлмэл юмаар Хос нүхний туршилт хийж үзсэн ч, тэнд интерференцийн тархалт үүсдэг байна. Өөрөөр хэлбэл, молекулыг ч бас ажиглаагүй байх үед
– А нүхээр ч гарсан байж магадгүй, В нүхээр ч гарсан байж магадгүй
гэсэн олон магадлалууд зэрэгцэн оршдог гэсэн үг. Мэдээж хэрэг, молекулын байрлал тодорхойгүй учир, түүнийг бүрдүүлж байгаа атомуудын байрлал ч бас тодорхойгүй байна.
Гэвч сайн бодоод үзэхээр, уул нь тэр атомууд нь өнөөх физикийн хүчнүүдээр (цахилгаан соронзон хүч, татах хүч, сул хүч, их хүч) хоорондоо харилцан үйлчлэлцэж байгаа шүү дээ. Тийм байтал тэдний байрлал тодорхойгүй хэвээрээ л байна гэдэг бол, нэг ёсондоо
– Микро биетийн хооронд хүчний харилцан үйлчлэл өрнөсөн ч, микро биетүүдийн байрлал тодорхой болохгүй ээ
гэсэн үг болох юм.
Хэрэв тийм биш л юм бол
– Атом Х, Ү–ийн хооронд хүч үйлчилж байгаагаас хойш, тэдний байрлал ч бас тодорхой л байх ёстой.
– Тэдний байрлал тодорхой л юм бол А, В нүхнүүдийн яг нэгээр нь гарсан л байх ёстой
болох тул, үүнээс цааш Интерференцийн тархалтыг тайлбарлах боломжгүй болоход хүрнэ.
Эндээс ямар дүгнэлт гарах вэ гэхээр
– Хоёр атомын хооронд хүчний харилцан үйлчлэл өрнөсөн ч, тэдний байрлал нь "Магадлал" чигээрээ л байх болно.
Одоо яриаг sensor электрон дээрээ буцаая. Тэнд sensor гэдэг "бөөн микро биетүүдийн бөөгнөрөл" болон "ганц ширхэг электрон" хоёр байгаа. Тэгээд "Sensor электроныг ажиглах" үед тэдгээрийн хооронд ямар нэгэн физик хүчний харилцан үйлчлэл өрнөх юм.
Гэвч дээрх дүгнэлт ёсоор, тэдгээрийн хооронд ямар ч хүч үүслээ гээд электрон ч, sensor ч магадлал чигээрээ л байх болно.
Тэр ч бүү хэл, хажууд нь байгаа муур, хор, хайрцаг..., ер нь атомуудын нэгдэлээс тогтох бүхий л биетүүд хэзээд магадлал чигээрээ байхад хүрнэ гэсэн мөрдлөг гарч ирнэ. Бүр ер нь
– Энэ ертөнц чинь тэр чигээрээ "хэдэн микро бөөмнүүд болон, тэдгээрийн хоорондын харилцан үйлчлэлээс" л бүрэлдэн тогтож байгаа төдий
гэж үзэх юм бол, энэ ертөнц маань өөрөө тэр чигээрээ ямар ч тодорхой төлөвгүйгээр, олон тооны магадлал байдлаар зэрэгцэн оршиж байгаа хэрэг болно.
Гэвч, үнэхээр тийм билүү?
Хүмүүс бидний харахад бүх л юмс өөрийн гэсэн тогтсон төлөвт харагддаггүй гэж үү? Бид нэг бол "үхсэн муур", үгүй бол "амьд муурыг" л хардаг. Бид "магадлал байдлаар зэрэгцэн оршиж байгаа зүйл" харсан удаа нэгээхэн ч үгүй.
Онол ёсоор бол
– Микро биетүүд хэзээд "магадлал чигээрээ" оршин байх учиртай
атал
– Хүн бид ажиглалт хийх үед, тэнд гарцаагүй тодорхой нэг төлөв бүхий биет л байж байдаг.
Үүнийг тэгээд юу гэж ойлговол зохилтой вэ?
Үнэндээ энэ бол одоо ч таавар хэвээрээ байгаа бөгөөд, Квант механикийн хамгийн том асуудал юм.
– Юу, хэзээ, хэрхэн, яаж, биетийн төлөвийг тодорхой болгоод байна вэ???
– Тэнд ямар учир шалтгаан байна вэ???
– Энэ ертөнц чинь тэр чигээрээ "хэдэн микро бөөмнүүд болон, тэдгээрийн хоорондын харилцан үйлчлэлээс" л бүрэлдэн тогтож байгаа төдий
гэж үзэх юм бол, энэ ертөнц маань өөрөө тэр чигээрээ ямар ч тодорхой төлөвгүйгээр, олон тооны магадлал байдлаар зэрэгцэн оршиж байгаа хэрэг болно.
Гэвч, үнэхээр тийм билүү?
Хүмүүс бидний харахад бүх л юмс өөрийн гэсэн тогтсон төлөвт харагддаггүй гэж үү? Бид нэг бол "үхсэн муур", үгүй бол "амьд муурыг" л хардаг. Бид "магадлал байдлаар зэрэгцэн оршиж байгаа зүйл" харсан удаа нэгээхэн ч үгүй.
Онол ёсоор бол
– Микро биетүүд хэзээд "магадлал чигээрээ" оршин байх учиртай
атал
– Хүн бид ажиглалт хийх үед, тэнд гарцаагүй тодорхой нэг төлөв бүхий биет л байж байдаг.
Үүнийг тэгээд юу гэж ойлговол зохилтой вэ?
Үнэндээ энэ бол одоо ч таавар хэвээрээ байгаа бөгөөд, Квант механикийн хамгийн том асуудал юм.
– Юу, хэзээ, хэрхэн, яаж, биетийн төлөвийг тодорхой болгоод байна вэ???
– Тэнд ямар учир шалтгаан байна вэ???
Үргэлжлэл - Абстракт БИ
5 comments:
Mikro yortontsiig sudlah bidnii handlaga bolood tehnologi boloogui bn aa l gej oilgoj bna bas zarimdaa ene yortontsiig boditoor orshin bna gej bid l zugeer medreed surtsiin bol uu gej munhaglah ch uye ch bna
"Хүн бид ажиглалт хийх үед, тэнд гарцаагүй тодорхой нэг төлөв бүхий биет л байж байдаг" oguulber hudlaa sanagdaad baigaamdaa
bi bnuu
Видео тоглоомын баатар огт хийсвэр хоосон програм төдий газар дээгүүр гүйж, хананд тулж, суманд оногдохоор зохиогдсон байдаг. Тэр бүхнийг нь тийм л байх ёстой хуультай болгосон болохоос тоон цуваа төдий гэдгийг тоглоомын баатар мэддэггүй. Энэ миний сэтгэлийг түр ч гэсэн амраадаг миний тайлбар.
Tsag hugatsaa yu ve gej hunuus asuudag. Hariult n electronuudiin bairlalaa olj bga uil yavts bishuu
Post a Comment