- Сэтгэл дэхь боловсруулах процесс
Ингээд та бүхнийг
материал цуглуулах хэмээх мэргэжлийн ажил, өөрөөр хэлбэл нэгдүгээр үе шатыг
бодитоор бүрэн биелүүлсэн гэж үзвэл, түүний дараах та бүгдийн сэтгэл тойрч
өнгөрөхийн аргагүй үе шат юу байх вэ? Тэр бол цуглуулсан материалаа хэвж зажлах
явдал юм. Идэж боловсруулах гэж буй хоолоо бид хэрхэн зажилдаг билээ, яг л
түүнтэй адилаар.
Энэ үе шат эхнээсээ
дуустал зөвхөн тархин дотор өрнөх тул, үүнийг дэлгэрүүлэн тайлбарлах нь өмнөх
үе шаттай харьцуулахад тун хүндрэлтэй.

