Энэ хүртэл Квант механикийн онолын тайлбар
(Копенгагений тайлбар) болгож
- Нэг ширхэг бөөм нь, ажиглалт хийгээгүй байхад
долгиолсон долгион төлөвт байж, А нүх В нүх 2ыг нэгэн зэрэг нэвтрэн өнгөрдөг
гэх, бидний ердийн мэдрэмжээс харахад байж боломгүй
хэвийн бус зүйл ярьж ирсэн.
Гэвч, бодит байдал дээр бидний ердийн мэдрэмжээр маань
ойлгож үл хүрэх туршилтын үр дүн (хос нүхний туршилт) нэгэнт оршин буй нь
тогтоогдчихсон тул, тэрхүү “гаж туршилтын үр дүнг” учир жанцантайгаар
тайлбарлах “шинэлэг гаж санаа” зохиохоос өөр зам байгаагүй биз.
Гэсэн ч гэлээ, гэхдээ л…
гэж та магадгүй бодож байж болох юм.
- Арай нэг дөнгүүр санаа олоод зохиочиж болоогүй л юм
байх даа? Нэг тийм амьдралд ойрхон, үнэмшихэд амар, төсөөлөхөд дөхөмтэй санаа
үнэхээр байж болоогүй юм гэж үү дээ?
гэсэн эргэлзээ таны хаа нэгтээ төрөхгүй байна гэж үү?
Үнэнийг хэлбэл, тийм санаа байхгүй биш бий.
Тэр бол David Joseph Bohm-ийн дэвшүүлсэн “Залагч
долгионы тайлбар” (pilot wave interpretation) гэх санаа юм.
- Залагч долгионы тайлбар
Юун түрүүнд “Хос нүхний туршилтыг” эргэн санана уу.
Ерөөс юу хамгийн гаж байсан бэ гэхээр,
Электрон ганцыг нисгэсэн байтал, тэр электроны буух
газрын магадлал нь “Долгион 2 нүхийг зэрэг нэвтрэх үед үүсэх интерференцийн
тархалттай” ижилхэн байсан явдал юм.
Тэндээс учир жанцан ургуулахын тулд “Ажиглалт хийхэд
шарик шиг бөөм хэлбэртэй электрон нь ажиглалт хийгээгүй байхад бүрэлзсэн
долгион шиг оршихуй болдог” гэх марзан яриа зохиочихсон.
(Мэдээж, энэ марзан яриаг үнэн эсэхийг шалгах ямар ч
боломжгүй ч, ямар ч л байсан ингэж тайлбарлахаар л утга учиртай болоод байгаа
юм)
Гэтэл, тийм л юм бол.
Ердөө л учир жанцангий нь л тааруулчихад болдог юм
бол, үүнээс олигтой тайлбар түм түмээрээ байж л таараа шүү дээ.
Жишээ нь ийм байна.
Электроны ажиглагдах байрлал нь долгион шиг хэлбэр
үүсгэдэг юм бол, “Эхлээд электроноос ямар нэгэн долгион цацраад, дараа нь
электрон тэр долгионыхоо дагуу нисдэг” гэж үзвэл ямар вэ?
Нэг ёсондоо
1. Электрон
хөдөлгөөн хийхийн өмнө, түүнээс долгион цацрана.
2. Электрон
тэр долгионоо дагуулаад хөдөлнө.
Энд, дээрх долгион нь “Залагч мэт электроныг удирдан
чиглүүлэгч долгион” болох тул “Залагч долгион” эсвэл “Guide wave” гэх зэргээр
нэрлэж, энэхүү учир жанцан эвцэлдүүлэгч тайлбарыг “Залагч долгионы тайлбар” (Pilot wave theory) гэж
нэрлэнэ.
Үнэнийг хэлэхэд, ийм байдлаар төсөөлөхөд ч “Хос нүхний
туршилтыг” тайлбарлах бүрэн боломжтой юм.
Тэгэхээр, “Залагч долгионы тайлбарыг” илүү ойлгомжтой
болгох үүднээс, доорх байдлаар төсөөлж үзье.
Юуны өмнө, нэг гольфийн ногоон талбай байна гэе. Тэгшхэн
хавтгай зүлгэн дээр гольфийн бөмбөгийг цохиод байвал бөмбөг чигээрээ явж,
ерөнхийдөө нэг газар цуглах биз.
Харин, бөмбөгийг цохихын өмнө, тэгшхэн зүлэг маань
мурилзан долгиолоод байвал яах бол? Мэдээж бөмбөг чигээрээ явалгүй, долгионы
нөлөөнд автан тийшээ ч өнхөрч, ийшээ ч өнхөрч таарна.
Тиймээс бөмбөг цохих бүрт, тэнд үл ялиг зөрөө гарах
тул, бөмбөг хаана очиж зогсохыг нарийвчлалтайгаар урьдчилан тааварлах боломжгүйд хүрнэ (Хаосын онол).
Гэлээ ч, хэдий боломжгүй гээд, тэнд бөмбөг очиж зогсомтгой газар гэсэн нэг барагцаа байх нь дамжиггүй. Жишээ нь, долгионы хотгор хэсэгт бөмбөг очиж тогтох нь амар
байх тул “хэдий чинээ хотгор хэсэг байна, төдий чинээ бөмбөг тэнд зогсох магадлал өндөр байна” зэргээр таамаглаж болох учиртай.
Энэ үед, хэрвээ
Энэхүү мурилзан долгиолох зүлэг маань интерференцийн тархалт хэлбэрээр мурилзаж, тахийн судал шиг хээ үүсгэж байвал?
Бөмбөг мэдээж хотгор хэсэгт нь очимтгой тул, бөмбөгийг
олон дахин цохиод байвал, бөмбөг очих газрын тархалт нь интерференцийн
тархалттай ижил хэлбэр үүсгэх нь илэрхий гэж хэлж болох биз...
Үүний адилаар,
- Орон зайг муруйлгадаг үл мэдэх долгион урьтаж
нисээд, тэр нь электроны хөдөлгөөнд нөлөөлж байна
гэж үзвэл, “Хос нүхний туршилтын” хачирхам үзэгдлийг
санаснаас хамаагүй хялбарханаар, басхүү тун рационалиар тайлбарлаж чадах
юм.
Тэгээд дээр нь хамгийн гайхамшигтай нь
- Энэ тайлбар бол, бидний өдөр тутмын ердийн мэдрэмж,
ерөнцийг үзэх үзэлтэй маань ямар ч зөрчилгүйгээр тохирч буй юм.
Тийм биз? Нэг ширхэг электрон нь ажиглалт хийсэн
хийгээгүйгээс үл хамааран хэзээд нэг ширхэг электрон хэвээрээ л байх бөгөөд,
ердөө л хөдөлгөөн хийх үедээ ямар нэгэн мурилзсан долгионы нөлөөгөөр энд ч нэг
үзэгдэж, тэнд ч нэг үзэгдэж буй төдий л хэрэг шүү дээ. Энэ бол тунчиг төсөөлөхөд
хялбар, бас ойлгомжтой яриа.
Үгүйдээ л, “Ажиглалт хийгээгүй байхад, электрон нь олон төлөвт давхцан оршиж байдаг” ч юмуу, “Нэг ширхэн электрон нь долгион болоод 2 нүхийг
зэрэг нэвтэрсэн” гэх мэттэй харьцуулахад хамаагүй эрүүл сэтгэлгээ гэж
санагдана.
Үнэхээр ч, энэхүү залагч долгионы тайлбар зарлагдсан
тухайн үедээ олны анхаарлыг маш ихээр татсан. Судлаач, мэргэжилтэнүүд уухайн түрлэгээр
залагч долгионы тайлбарыг хүлээн авсан юм.
- Ёстой гоё. Ингэж нэг юм "Квант механикийн онол" гэсэн
учир нь олдохгүй балай юмнаас салж нэг санаа амарч мэдэхээр болоод явчихлаа шүү. Яалт ч байхгүй электрон бол электрон л юм байна. Биллъярдын ширээн дээр
өнхөрөлдөн буй бөмбөгнүүд. Энэ л хамгийн энгийн, хамгийн ойлгомжтой ертөнцийн
төсөөлөл юм даа.
Гэвч, Залагч долгионы тайлбарт ноцтой асуудал гарч
ирсэнээр, тэр дороо хаягдан мартагдахад хүрсэн билээ.
үргэлжлэл - Залагч долгионы асуудал
No comments:
Post a Comment