Стандарт бол хүний үйл ажиллагаа, аливаа бүтээгдэхүүний чанар, өнгө үзэмж,
хэмжээ болон сорьж турших, хэмжих, шалгах арга зэргийг улсын хэмжээгээр нэгэн
мөр болгож, албан ёсоор хуульчлан тогтоосон баримт бичиг юм. Энэ баримт бичгийг
боловсруулах, батлах үйл ажиллагааг стандартчилал гэнэ.
Стандарт бүр өөрийн дугаартай бөгөөд нэрийг товчилсон товъёогтой байна. Манай улсын стандартыг УСТ гэж тэмдэглэнэ. Жишээлбэл: 1979 онд баталсан ундааны усны чанарын шаардлагыг тогтоосон стандартад 900 гэсэн дугаар олгож УСТ 900-79 гэж тэмдэглэжээ. Хүний эрүүл мэндэд зохимжтой бодисууд ундааны усанд байх хэмжээг маш нарийн зааж, тэдгээрийг шинжлэн шалгах аргыг энэ стандарт тогтоож өгчээ.
Стандарт бүр өөрийн дугаартай бөгөөд нэрийг товчилсон товъёогтой байна. Манай улсын стандартыг УСТ гэж тэмдэглэнэ. Жишээлбэл: 1979 онд баталсан ундааны усны чанарын шаардлагыг тогтоосон стандартад 900 гэсэн дугаар олгож УСТ 900-79 гэж тэмдэглэжээ. Хүний эрүүл мэндэд зохимжтой бодисууд ундааны усанд байх хэмжээг маш нарийн зааж, тэдгээрийг шинжлэн шалгах аргыг энэ стандарт тогтоож өгчээ.
Манай оронд хүүхдийн ясль, цэцэрлэг, сургуулийн сурагчдын эдэлж хэрэглэдэг
тоглоом, ширээ сандал, хувцас, хоол ундны чанар, хэмжээ, өнгө үзэмжийг тэдний
насны онцлог, биеийн өсөлт, эрүүл мэндийн шаардлага, оюун ухааны хөгжлийн
хэрэгцээ нөхцөлд тохируулан улсын стандартаар тогтоодог. Энэчлэн манайд
хүмүүсийн өмсөж зүүх, эдэлж хэрэглэх бүх зүйл тус бүрдээ чанарын дээд хэмжээг
тогтоосон стандарттай, үйлдвэр бүр тэр стандартад бүрэн тохирсон бүтээгдэхүүн
үйлдвэрлэх үүрэгтэй юм. Иймээс стандарт бол сахилгыг батжуулагч, зохион
байгуулагч хүчин зүйл болох нь тодорхой байна.
Аливаа зүйл улсын стандарттай байх нь түүнийг зохион бүтээх, үйлдвэрлэх,
шинэчлэн сайжруулахад их ач холбогдолтой юм. Учир нь зохион бүтээгч болон
ажилчин хүн стандартын шаардлагад тохируулан нэгэн жигд чанартай бүтээгдэхүүн
үйлдвэрлэх баталгаатай болдог.
Стандартын шаардлага бүр нь шинжлэх ухааны үндэстэй, улс нийгэм, хөдөлмөрчдийн
эрх ашгийг дээд хэмжээгээр хамгаалж байх ёстой учраас улсын стандартыг
боловсруулан батлах нь шинжилгээ судалгааны нөр их ажил, бүтээлч сэтгэлгээ
шаардана. Стандартад заасан шаардлагын түвшин нь тухайн улс орны шинжлэх ухаан,
техник, технологийн хөгжлийн хэмжээг илэрхийлдэг. Манай оронд улсын стандартчиллын
ажил 1950-иад оноос эхлэн хөгжжээ. Энэ бол тус улсын социалист бүтээн
байгуулалтдаа олсон томоохон амжилтын нэг мөн. Манайд стандартчиллын ажил эхэлж
хөгжих үеэс ЗХУ үнэлж баршгүй тусламж үзүүлж байна. Тус оронд улсын стандарт
бий болохоос өмнө үйлдвэр аж ахуйн газрууд тухай бүрдээ өөрийн тогтоосон
шаардлагад зохицуулан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байсан нь нэг ёсны стандартын
үүрэг гүйцэтгэж байлаа. Мөн энэ үед манай ард түмний ахуй амьдралынхаа олон
зуун жилийн туршлагаар боловсруулж тогтоосон “бичигдээгүй стандартууд”
мөрдөгдөж байв. Жишээлбэл: эсгий гэр, эмээл, хазаар, чөдөр, хөллөгөөний тоног
гэх мэт түгээмэл зүйлийн хэмжээ хийц, яс чанар нь хүн бүрийн ой ухаанд шингэж
нэгэнт стандарт болсон байжээ. Монгол гэрийн мод, дээвэр, туурга зэрэг хийцүүд
хоорондоо хэмжээ зохицсон, малчин хүний эрүүл ахуйн шаардлагад сайтар тохирсон
төдийгүй, түүнийг барих, буулгахад авсаархан, ачиж тээхэд хөнгөн байх зэрэг
чанараар хосгүй юм. Энэ мэт уламжлал, тогтсон норм олон байлаа. Гэвч шинжлэх ухааны
үндэстэй улсын стандартчилал бий болсоноор улс орны техникийн дэвшилийг
түргэтгэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах ажил өргөн далайцтай болсон юм.
Манай стандартын шаардлагын түвшин байнга өсч, түүнийг баримтлан үйлдвэрлэсэн
бүтээгдэхүүний чанар улс ардын аж ахуйн болон хөдөлмөрчдийн хэрэгцээг улам бүр
хангаж байгаагийн дээр тус улсын үйлдвэрээс нийлүүлсэн бүтээгдэхүүний чанарыг
гадаад оронд өндөр үнэлдэг болов.
Улсын стандартын шаардлагыг бүрэн хангаж дэлхий нийтэд нэрд гарсан
бүтээгдэхүүний чанарын түвшинд хүрсэн бүтээгдэхүүнд улсын чанарын тэмдэг, алтан
медаль олгодог.
БНМАУ-ын улсын чанарын тэмдэг нь чанар, стандарт хоёр, тах соронзны эсрэг
туйлууд шиг харилцан шүтэлцэж энэ тохирооноос үүдсэн яс чанар дэлхийн түвшинд
хүрлээ гэсэн санааг илэрхийлнэ. Уг тэмдэг дэх зохиомжийн гол бүрдэл хэсэг нь
тойргийн доод бие “Ч” үсэг болон нар зөв 90о эргэсэн “С” үсгээс
бүтсэн латин “q” үсэг юм. Олон улсын хүрээнд чанарыг “q” үсэг буюу англиар “quality”
(чанар гэсэн үг)-ээр тэмдэглэж заншсан юм. Голд нь байгаа “М” үсэг бол Монгол
улсын гэсэн санаа, орой дээрх гал нь ямагт өөдлөн мандаж өрнөн дэлгэрэхийн
билэгдэл, “М” үсгийн дороос тулсан гурвалжин нь нарийн хэмжлийн санааг илтгэнэ.
Улсын чанарын тэмдэг, алтан медаль авсан бүтээгдэхүүнийг чанарын нэгдүгээр
ангийн бүтээгдэхүүн гэнэ.
Манай улсын стандартчиллын ажлыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Үнэ
стандартын Улсын хороо эрхэлдэг бөгөөд 1979 онд Олон улсын стандартчиллын
байгууллага ISO-д гишүүнээр элсжээ. Манай улс стандартчиллын талаар ЗХУ болон
ах дүү социалист бусад оронтой нягт хамтран ажиллаж тэдний тэргүүний дэвшилт
стандартыг өргөн хэрэглэж байна. 1974 оноос ЭЗХТЗ-ийн гишүүн орнууд стандартын
тухай конвенц байгуулж ЭЗХТЗ-ийн стандартыг баталж эхэлсэн билээ. Ийнхүү олон
улсын хэмжээнд стандартчиллын талаар хамтран ажиллах нь худалдаа, эдийн засгийн
харилцааг хөгжүүлэх, шинжлэх ухаан-техникийн дэвшлийг түргэтгэхэд ач
холбогдолтой юм.
Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь
No comments:
Post a Comment