2012/11/21

БӨӨМ vs ДОЛГИОН – Гэрэл бол БӨӨМ

Өмнөх – БӨӨМ vs ДОЛГИОН – Гэрэл бол ДОЛГИОН

Young–ийн Интерференцийн туршилтаар "Гэрэл нь ДОЛГИОН" болох нь батлагдав.
Цаашлуулаад, James Clerk Maxwell
– Гэрэл нь, цахилгаан соронзон долгион юм
гэсэн онол шинээр боловсруулж, уг онолынхоо зөвтгөлийг туршилтаар баталсан тул үүнээс цааш нэгэнт хэрүүл өрнөх боломжгүй болжээ.



Ингээд нэг үгээр ДОЛГИОН фракц үнэмлэхүй ялалт байгуулав.

Гэж байтал, суут Эйнштейн гарч ирэн, бодит байдлыг ганц амьсгаагаар 180° хөмрүүлээд хаячив.

Тэрээр, "Алтанд гэрэл тусгаж, зарим зүйлийн метал доторхи электроныг мөргөж хөдөлгөх" гэсэн фотоэлетрик үзэгдэлийн тухай нарийвчлан судалж
– Хэрвээ гэрлийг долгион гэж үзвэл, энэ үзэгдэлийг тайлбарлах боломжгүй
болохыг хэлж, эсрэгээрээ гэрлийг бөөм гэж үзэх юм бол, энэ нь илэрхий шахуу ойлгомжтой үзэгдэл болохыг барин тавин үзүүлэв.

Үүнийг Эйнштейны "Фотоны таамаг" (буюу "гэрэл чинь бөөм л юм байна шд" таамаг)  гэдэг.
Дашрамд дурьдахад Эйнштейн үүгээрээ Нобел авсан.

Тэгэхээр, Нобел хүртэл авсан мэргэжилийн маниак яриаг алгасаад, юутай ч "гэрлээр электроныг мөргөж хөдөлгөх үзэгдэл" нь долгионоор тайлбарлах ямар ч боломжгүй болохыг онолын төвшинд ягштал батлаад үзүүлсэн юм байна.

Эсрэгээрээ фотоэлектрик үзэгдэл нь, биллъярдын ширээн дээрх бөмбөгнүүд нэгнийгээ мөргөдөгтэй ив ижил загвартай байсан тул, нэг ёсондоо "Гэрэл бол БӨӨМ" гэдгийн хөдлөшгүй нотолгоо болж байгаа нь тэр.

Ийнхүү БӨӨМ фракц цаг дуусахын яг өмнө гоол хийснээр онооны зөрүүг тэнцүүлж орхив оо.

Үргэлжлэл – БӨӨМ vs ДОЛГИОН – Final

No comments:

Post a Comment