2012/11/12

Гарт баригдах аз жаргал (2р хэсэг)

Өмнөх – Гарт баригдах аз жаргал

Аз жаргал, итгэл сэтгэлийг мэдрүүлэгч Oxytocin.
Гэвч түүний сөрөг талыг ил болгосон нэгэн туршилт саяхан хийгдэжээ. Түүгээр, туршилтанд оролцогчидын Үндсэрхэг үзэл (ethnocentrism) –ийн хандлага ихэссэн байна.


Proceedings of the National Academy of Sciences сэтгүүлийн 1 сарын 10–ны дугаар дах нэгэн илтгэлд өгүүлсэнээр
– Барьцаалагдсан вагоноос 5 хүн аврахын тулд 1 хүнийг золигт гаргахыг зөвшөөрөх үү?
гэсэн ёс суртахууны дилеммыг тулгатал, Oxytocin үнэрлэсэн Голланд эрчүүд, түүнийг үнэрлээгүй бусадтай харьцуулахад, эх орон нэгтэнүүдээ Арабчууд болон Германчуудаас дээгүүрт тавьж аврах тохиолдол олон гарсан гэнэ.

Өдийг хүртэлх Oxytocin–ий талаарх эрдэмтэдийн төсөөлөл нь, сарнай цэцэг шиг өөдрөг бөгөөд нандин эд байж. Харин Амстердамын Их сургуулийн профессор Carsten De Dreu–ийн үзэж буйгаар бол
– Байгалийн шалгаралаар хувьсаж ирсэн хүний мэдрэлийн систем нь, бусдыг алаг үзэлгүй эн тэнцүү хайрлах чадвараар туйлын хомс болжээ.

Энэ удаагийн туршилтаар Oxytocin–ий нөлөөн доорх хүмүүс зөвхөн өөрийн группын анддаа түлхүүтэй санаа тавьдаг болох нь илэрхий болов. Үүнийг араас нь уншвал, өөрийнх нь группэд харъяалалгүй бусдыг үл ойшоон түлхдэг, болж ирэх юм.

Oxytocin нь нүдний товгорын доод хэсгээс ялгардаг гормон юм. Хайр энхрийлэл мэтийн сексуал байдалд орох үед, их хэмжээгээр ялгаран цусаар дамжиж тархана. Энэ үед хүний байгалийн зөнч реакц суларч, зүрх гэсэн дотор эрхтэнүүд ч тайвширч ирдэг байна.

Oxytocin нь төв мэдрэлийн систем дээр мэдээлэл дамжуулах давхар үүрэгтэй бөгөөд, эх үрийн холбоо, хайр сэтгэл, итгэл найдварын мэдрэмж, группээ таних, өөрийн байр сууриа тодорхойлох зэрэг нийгмийн шинжтэй үйл хөдлөл хүртлэх зүсэн зүйлийн явдалтай ээдрээтэйгээр орооцолдож байдаг. Амьтадад нийтлэгээр байдаг "бусад амьтадаас болгоомжлох сэрэмжийг" түр зуур зөөлрүүлж, ойртон дотносох боломжийг бий болгосоноор, нэг ёсондоо ороо оролтыг идэвхижүүлдэг үйлчилгээтэй гэж үздэг. 2005 оны судалгаагаар, Oxytocin үнэрлэсэн туршилтанд оролцогчид "Монополь" тоглоом дээр хөрөнгө оруулагчидад итгэмтгий болж байгаа нь тогтоогдсон байдаг.

Харин энэ удаагийн туршилтын явцад, Oxytocin үнэрлэсэн Голланд залуус Ahmed (Араб нэр) Helmut (Герман нэр) гэсэн нэртэй хүмүүсээс илүүтэйгээр Голланд маягийн нэртэй хүмүүсийг юун түрүүнд аврахыг оролдож байсан байна.

Магадгүй Oxytocin нь чөлөөт хайр дурлал болон халуун дулаан сэтгэлтэй шууд холбогддоггүй ч байхыг үгүйсгэхгүй. Зарим судалгаагаар Oxytocin нь, дургүй хүн нь амжилт гаргахад атаархалыг хөвчилж, дургүй хүнээ ялсан үед онгироо болгодог юм гэнэ. Бас л дээрх туршилтын нэг гүйцээлт гэсэн үг.

...Хүн гэдэг, чинээндээ тултал жаргахын тулд, дэргэд нь заавал өөр нэгэн гадуурхагдаж байх ёстойгоор бүтээгдсэн юм болов уу даа. Зүрх сэтгэлд хүртэл нэвтэрч ороод байгаа Шинжлэх ухаан гээчид ахиад жаахан анхаарал тавиуштай.


1 comment:

Миний блог said...

Сонирхолтой

Post a Comment