2012/11/05

Инструментализм

"Онол, зарчим, энэ бүгд нь яв цав бөгөөд дотоод зөрчилгүй байсан ч, тэднийг бүгдгийг таамаглал гэж үзэх нь зүйтэй. Эд бүгд бол Багаж юм. Бусад бүхий л багажнуудын адилаар, тэдний үнэ цэнэ нь тэдний дотор бус, тэднийг хэрэглэсэний дараах үр дүн болон бүтээмжинд оршино."
John Dewey

Инструментализм гэдэг нь
– Шинжлэх ухааны үүрэг бол үр дүнг урьдчилан тааварлах явдал юм бол, үр дүн болон прогноз хоёрын хооронд тодорхой хамаарал л байвал болоо. Онолын цаад агуулга хийгээд гаргалгаа нь огтхон ч чухал биш
гэсэн санааг илэрхийлдэг.

Жишээ нь,
Та ямар нэгэн туршилт хийж байгаад, санаандгүй байдлаар нэгэн учир битүүлэг томъёог гаргаж иржээ гэж бодъё. Тэр томъёон дотор яагаад ч юм хуурмаг тоо ч цохиж явах шиг, туршилт хийгдэж байгаа өдрийн зурхай ч холилдсон байх шиг, ер таны туршилттай учир холбогдолгүй мэт зүйл байг. Тэгсэн мөртлөө яагаад ч юм, тэр томъёонд холбогдох хувьсагчуудыг орлуулж өгөөд хариуг нь гаргахаар, таны туршилтын үр дүнтэй я, ё–гүй таараад байж.

–Та энэ томъёогоо нийтэд зарлах уу?

Аягүй бол та
– Үгүй, юу гэж дээ. Энэ бол яаж ч бодсон санаандгүй тохиолдол байхаас зайлахгүй. Энэ томъёоныхоо цаад онолыг нь тайлбарлаж чадахгүйгээс хойш тэгж түмний шившиг болоод яахав
гэж бодох вий.

Харин таны оронд Инструменталист нөхөр байсан бол
– Томъёо болон туршилтын хоорондох онолын хамаарлыг тайлбарлах шаардлага огтхон ч байхгүй
гэж хэлнэ.

Үзэгдэл А үүсвэл, үзэгдэл В үүснэ」 гэсэн хамаарал байнга ажиглагдах үед, тэнд ямар нэгэн функц Х–ийг тодорхойлтол, тэр нь А→В –г тайлбарлаж чадаж байвал, уг функцын суурь үндэслэлийг гаргаж ирэхгүй байсан ч, шинжлэх ухааны онол гэж үзээд ашиглахад буруудах зүйл үгүй юм.

Үнэндээ бол онолын суурь үндэслэл нь хэрэггүй гэхээсээ илүү, элдэвээр фантазлаад ярьвал тиймэрхүү үндэслэлүүдийг хэд л бол хэдийг зохиочиж болдог бөгөөд, уг үндэслэлийнх нь үнэн бодит эсэхийг мэдэх арга байхгүй гэдэг нь жинхэнэ шалтгаан юм.

Ньютоны онол дахь таталцлын хүчний томъёо хүртэл
– Татах хүч бол, биетийн хоорон дахь зайны квадраттай урвуу хамааралтай
гэж хэлсэн төдийхөнөөр
– Яагаад тийм хамааралтай байгаа юм?
гэдэг онолын тайлбар огт хийдэггүй шүү дээ.

Явж явж хүмүүс бидэнд
Онолын үнэн зөвийг тогтоох абсолют шалгуур байхгүйгээс л хойш, байж болох хамгийн боломжийн шалгуур гэвэл үсрээл
– Энэ онол бидэнд хэр зэрэг тус нэмэр болж чадаж байна вэ?
гэдэг юм.

1 comment:

Unknown said...

Мааааш их сонирхолтой байна. Энгийн үгээр их ойлгомжтой тайлбарласанд баярлалаа. Тэгэхлээр яг энд одоо байгаа би Паралелль ертөнцийн фен юм байна. :D

Post a Comment