– Гэрэл гэж БӨӨМ үү? Эсвэл ДОЛГИОН уу?
гэдэг асуулт, үнэндээ бүр дээр үеэс, Ньютоны үеэс (1600–аад он) яригдаж ирсэн мэтгэлцээн юм.
Өөрөөр хэлбэл, эрдэмтэд ДОЛГИОН фракц, БӨӨМ фракц гэж хоёр талцаж байгаад
– Үгүй манайх зөв.
– Үгүй манайх зөв.
гэж ухарч түрэх байдлаар хоорондоо дайралцдаг байж.
Уул нь эрдэмтэн Hooke (пуршны томъёог нээгч) зэргээр толгойлуулсан "Гэрэл бол ДОЛГИОН" гэж үзэх эрдэмтэд олон байж. Тэднийхээр бол
– Гэрлийн өөдөөс гэрэл тусгахад ойж мөргөлдөлгүй тэр чигтээ цаашаа явдаг биз дээ? Энэ чинь гэрэл бол долгион гэдгийн хөдлөшгүй нотолгоо биш үү? Тийм байтал гэрэл бол бөөм гэж хэлэх шалтгаан хаана байна?
Гэвч суут Ньютон санаан зоргоор
– Гэрэл бол БӨӨМ
гээд нэгэнт хэлчихсэн болохоор, түүнээс хойш "ГЭРЭЛ = БӨӨМ" гэдэг дээр тогтворжиж, онцын үндэслэлгүйгээр 200 гаруй жилийн турш хүмүүст итгэгдэж иржээ.
Тэгж байтал Thomas Young гэгч физикч, гэрлийг ашиглан "Интерференцийн тархалт"–ын туршилт хийж,
– Гэрлээр Интерференцийн тархалт үүсдэг
болохыг үзүүлсэнээр
– Өөө, гэрэл чинь ДОЛГИОН л байсын байна шд.
болж явчихав (Гэхдээ, тухайн үед Ньютоны фэнүүд илүүтэй зонхилж байсан тул, Young–ийг илтгэл тавьсаны дараа шинжлэх ухааны ертөнц түүнийг нүд үзүүрлэв).
Тэгэхээр юуны өмнө зөвхөн долгионд л байдаг шинж чанар болох Интерференцийн тархалт (wave propagation) гэдэг үзэгдэлийн тухай тайлбарлая.
Жишээлбэл, тогтуун байгаа нуур луу жижигхэн хайрга чулуу нэгийг унагавал, тэнд цагираг хэлбэрийн долгионууд хойно хойноосоо үүсч тархана. Харин хоёр хайрга чулуу унагахад, цагирагууд нь хоорондоо мөргөлдөж ээдрээтэй хээг үүсгэнэ.
Энэ хээ хэрхэн үүсдэг вэ гэхээр, хоёр цагираг мөргөлдөх үед, тэдний товгорууд нь давхацсан газар улам товойж, хотгорууд нь давхацсан газар улам хотойж, товгор хотгор нь давхацсан газар хоорондоо устаад тэгширэх юм. Үр дүнд нь өндөр долгионтой хэсэг болон огт долгионгүй хэсгээс бүтсэн хээ үүсдэг. Хэрвээ мөргөлдөж байгаа хоёр долгион нь ив ижил давтамжтай долгионууд байвал, үүсэх хээ нь тахьны судал шиг сөөлжилсөн хэлбэртэй болдог байна.
Тэгээд, Young гэрлийг ашиглаад ийм хээ үүсгэж үзүүлсэн байна.
Харин ийм хээг үүсгэдэг нь зөвхөн долгион байдаг бөгөөд, гэрлийг бөөм гэж үзээд дээрхи үзэгдэлийг тайлбарлах ямар ч боломжгүй тул
– Гэрэл бол ДОЛГИОН
гэдгийн хөдлөшгүй нотолгоо болсон хэрэг.
Ийнхүү, Ньютоны эрх мэдэл дор 200 жил үргэлжилсэн "Гэрэл бол БӨӨМ" гэдэг үзэл, ганц тонгоролтоор далаараа тавиулах нь тэрээ.
Үргэлжлэл – БӨӨМ vs ДОЛГИОН – Гэрэл бол БӨӨМ
No comments:
Post a Comment