2012/11/21

БӨӨМ vs ДОЛГИОН – Final

Өмнөх – БӨӨМ vs ДОЛГИОН – Гэрэл бол БӨӨМ

– Интерференцийн туршилтаар бол, Гэрэл нь ДОЛГИОН мөн.
– Фотоэлектрикийн туршилтаар бол, Гэрэл нь БӨӨМ мөн.
Ийнхүү хэрүүл сунжирах тийшээгээ хандав.


Үүний ачаар оюутнууд физикийн багшаа зогсоо зайгүй гэрэлний тухай асуултаар булж лайг нь үзэж зугаацах ч юм уу,
– 7 хоногийн аль гариг гэдгээс хамаарч, гэрлийн шинж чанар өөрчлөгддөг
гэх мэтийн онигоо хүртэл дэлгэрэв.

– Тэгээд, явж явж ер нь юу болсон бэ? Эцсийн эцэст Интерференцийн туршилт нь үнэн юм уу? Фотоэлектрикийн туршилт нь үнэн юм уу?
гэж асуумаар байна уу?

Физик гэдэг бол хэзээд туршилтанд л тулгуурладаг шүү дээ. Тийм учраас дээрх туршилтууд хоюулаа л үнэн.

– Хэрвээ хоёр туршилтын үр дүн нь харилцан хоорондоо ЗӨРЧИЛДӨЖ байгаа юм шиг санагдвал, асуудал хаана байдаг билээ?

Зөв, үүнийг зөрчил гэж бодож байгаа бидний сэтгэлгээнд асуудал байна гэсэн үг шүү дээ.

Тийм болохоор, эргэлзэж гайхалгүйгээр шалавхан хоюуланг нь хүлээн зөвшөөрвөл зохино.
– Гэрэл гэдэг нь, ДОЛГИОН хэлбэрээр ажиглагдах тохиолдол байхад, БӨӨМ хэлбэрээр ажиглагдах явдал ч бий. Орчлон ертөнц гэдэг чинь угаасаа ийм л юм байхгүй юу. Нээрээ яаж ч бодсон тийм л шүү дээ. Тийм биз дээ тэ? тэххх.
гээл бодчих. Гэрэл хэмээх дээд оршихуйг хар толгойт хүмүүнтэй хэрхэн зүйрлэх билээ.

Гэтэл байна шүү.
Яриа үүгээр төгссөнгүй.

– Гэрэл чинь БӨӨМ бөгөөд ДОЛГИОН юм байна шдээ
гэхийг сонссон эрдэмтэн de Broglie гэгч хэнэггүй нөхөр байж боломгүй алтернатив зүйл бодож олох нь тэр.

– Тийм бий вий. ДОЛГИОН гэгдэж байсан гэрлийг БӨӨМ гээд үзэхээр, өдийг хүртэл тайлбарлаж чадахгүй байсан үзэгдлийг хялбархан тайлбарлачихдаг байх нь.

– Тийм бол, өдийг хүртэл эргэлзээгүй БӨӨМ гэгдэж ирсэн электроныг, түс тас ДОЛГИОН гээд авч үзвэл юу болох бол???

de Broglie өдийг хүртэл хэн ч эргэлзэх нь байтугай, эргэлзэж болдог эсэхийг ч эргэлзэж байгаагүй
– Электрон бол БӨӨМ
гэсэн хэн бүхний мэдэхийн цаагуур мэдэх илэрхий зүйлийг хэргээр гуйвуулж үзсэн байна.

Тэгтэл, электроныг долгион гэж авч үзэх төдийд, тухайн үеийг хүртэл ойлгомжгүй байсан олон асуудалд товхийсэн хариулт өгч чадсан төдийгүй, долгионоос өөр зүйл үүсгэж чаддаггүй Интерференцийн тархалтыг хүртэл электрон ашиглаад үүсгэж чаджээ.

Ингээд явж явж электрон хүртэл "БӨӨМ бөгөөд ДОЛГИОН" гэсэн эвэртэй туулай шиг юм болж орхив.

Нэгэнт ингээд ирэхээр, цаашаа замаа алдах нь ойлгомжтой.

– Атом ч БӨӨМ бөгөөд ДОЛГИОН
– Протон ч БӨӨМ бөгөөд ДОЛГИОН
.  .  .
гэсэн нээлтүүд хойно хойноосоо илрэх нь тэр.

Нэг ёсондоо, зөвхөн гэрэл л тийм онцгой тусдаа оршихуй бус, биднийг бүтээдэг атом электрон хүртэл тийм буюу, орчлон ертөнц тэр чигээрээ БӨӨМЛӨГ бөгөөд ДОЛГИОНЛОГ шинжтэй гэсэн эвэртэй туулай шиг юм байж таарлаа.

– Би ч эвэртэй туулай, та ч эвэртэй туулай. Бүх дэлхий, энх тайван, гэрэлт ирээдүй, хүсэл мөрөөдөл, бурхан Будда, хөгшин Тереза... бүгд эвэртэй туулай.

Хичнээн төсөөлөхөд бэрх ч бай, энэ бол БОДИТ ЕРТӨНЦ.

Энэ ертөнц бол хэдэн тооны бөөм болон энергийн бөөгнөрөл төдий зүйл гэсэн, биллъярдын ширээ шиг энгийн бүтэцтэй эд биш байх нь.

– Та орчлон ертөнцийн тухай ямар ч төсөөлөлтэй бай, түүндээ хичнээн гүн гүнзгий итгэл үнэмшилтэй ч бай, бодит ертөнц таны төсөөллөөс лавтай өөр гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна.

– Мөрийг нь хэн хагалах юм гэж үү? Мэдээж бурхан.

5 comments:

ulmedeh said...

Goe!!!

NeGuuNe said...

<3

Unknown said...

really interesting and nice.

Unknown said...

Дажгүй шүү. Санаа нийсэж байна.

bmb said...

Ингээд бодохоор л сүнслэг ертөнц гэж байдаг болж таараад байгаа юмдаа. Яг л долгион нь гэсэн үг махан бие бол бөөм.

Post a Comment