Тархи судлаач эрдэмтэн Jill Taylor хүний жинхэнэ тархийг гаргаж үзүүлэн тайлбарлаж байна.
– Баруун, зүүн тархи нь хоёр тусдаа систем бөгөөд ямар ч харилцан хамаарал байхгүй. Тэд 300 сая мэдрэлийн эсээс тогтох эвэрлэг бие (corpus callosum)–эр дамжуулж өөр хоорондоо мэдээлэл солилцдог.
Тус тусдаа өөр өөр мэдээлэл боловсруулах тул сэтгэж бодох нь ч өөр, дур сонирхол ч тусдаа. Нэг үгээр хэлбэл тусдаа зан ааштай, тусдаа хүмүүс юм.
- Баруун тархи бол ОДОО ЦАГ
- Зүүн тархи бол ӨНГӨРСӨН бас ИРЭЭДҮЙ
Зүүн тархи нь ХЭЛ ЯРИА–гаар сэтгэдэг. Тасралтгүй үргэлжлэх зүүн тархины шивнээ дотоод ертөнцийг гадаад ертөнцтэй холбож байдаг. Тэрхүү намуухан чимээ үл ялиг "БИ" гэж хэлэх төдийд л бид гадаад ертөнцөөс тусгаарлагдаж, БИ хэмээх нэгэн тусдаа бодгаль болон орчин тойрны энергийн урсгалаас өөрийгөө ангилан салгана.
- Баруун тархи бол ГАЙХАМШИГИЙН ЕРТӨНЦ
– ...Би тэнцвэр алдан хана түшив. Санаандгүй гараа хартал миний биеийн үзүүр хаана төгсөж байгаа нь нэгэнт ойлгохын аргагүй болж. Би хаанаас эхлээд хаана төгсөөд байгаа юм бүү мэд. Яг л хана бид хоёр нэгэн цул болсон юм шиг. Цорын ганц мэдрэгдэж байсан нь ердөө л ЭНЕРГИ.
Зүүн тархины шивнээ бүрэн тасрахтай зэрэгцээд тэр дороо намайг нам гүм нөмрөн авав. Тэгээд эргэн тойрныг минь бүрхэх асар том энергинд өөрийн эрхгүй автан ууслаа. Миний хил хязгаар нэгэнт үгүй болж, өөрийгөө улам бүр тэлэн томорч байгаа мэт мэдрэмж төрсөөр, би гэдэг ухамсар орчлон ертөнцтэй нийлээд нэгэн цул биет болон шингэв. Тэр бол гайхамшигтай мэдрэмж..., гайхамшигийн ертөнц...
Тэр ертөнцөд өчүүхэн ч стресс байхгүй. Бүх бие нисэх мэт хөнгөн болж, амар амгаланд бүрэн эзэмдүүлсэн мэт жаргана...
Одоо бол би итгэлтэй хэлнэ
– Хэн ч бай, хэзээ хүссэн үедээ тэр диваажинд очиж чадна. Зүүн тархинаас баруун тархи руу зориудаар алгуурхан шилжвэл тэр амар амгалантай учрах болно.
– Бид бол хоёр тусдаа ухамсар бүхий сэтгэлийг өөртөө агуулах сансар огторгуйн нэгэн амьд эд эс юм. Бид бүхэнд энэ ертөнцөд ямар хүний дүрээр оршин баймаар буйгаа хэзээ хүссэн үедээ сонгон шилжих чадвар бий.
TED video
10 comments:
Чиний орчуулга хэллэг онцлог үнэхээр сайн байна. Хэв маяг чинь таалагдаж байна. Чи ном орчуулаач.
Сонгох тухай ярьж байна. Харин хэрхэн гэдгийг хэлсэнгүй. Сонголт хийхийн тулд өрөөсөн тархиа авч хаях уу. Ингэх нь мэдээж өнөө цаг үед боломжгүй. Оронд нь өөр арга хайх уу, үүний тулд олон олон ТУРШИЛТ хийх хэрэгтэй болно?
Чиний орчуулга хэллэг онцлог үнэхээр сайн байна. Харин xэв маяг чинь таалагдахгүй байна. Чи ном мом орчуулаад хэрэггүй байх аа.
lam nar ingej divaajingiin tuxai surgadiin bish biz de erduu l ali neg tarixa dangaar ni ajilluulj chadax chavart naidlaa gj bx uu
Тэгмээр л байна.
тэгэх л байх даа.
юу нь онцгүй байна?
Хэзээ нэгэн цагт Гэгээрэл гэж юу болохыг тархи судлал тайлбарладаг болж магадгүй юм (Судалж тайлбарлаасай гэж хүсэв).
шилжихийн тулд бясалгал хийх учиртай гэж л ойлголоо, төвлөрөл биш бясалгал, гүн бясалгал. Дашрамд хэлэхэд чиний орчуулга сайн, хэцүү зүйлийг ч хялбархан тусгаж ойлгоход дөхөмтэй энгийн бас хөгжилтэй хэллэгтэй , ном орчуулах хэрэгтэй шүү
тархи судлаач нь өөрөө гэгээрсэн хойноо л гэгээрэл гэдгийг тайлбарлах байх даа
Post a Comment