2012/10/11

Тархи хуваалтын асуудал (3р хэсэг)

Өмнөх – Тархи хуваалтын асуудал (2р хэсэг)

2. Баруун тархинд ч, зүүн тархинд ч БИ байгаа.

- БИ гэдэг ухамсар бол, тархи гэдэг төхөөрөмжнөөс үүсэн гардаг үзэгдэл юм
гэсэн хувилбар байж болох уу?

Нэг ёсондоо
-  Элдэв төхөөрөмж багажийг хооронд нь холбож угсарсаар, тэр нь тархины дайтай адармаатай нарийн болоод ирэх үед, тэндээс автоматаар Ухамсар гээч юм үүсэн гардаг. Түүнээс бус ухамсарыг удирддаг ямар ч сүнс мэтийн зүйл оршин байдаггүй.
гэсэн санаа. Ер нь, сүнсэнд итгэдэггүй хүмүүсийн ихэнх нь энэ хувилбартай санал нийлэх болов уу.

Тэгэнгүүт, тархиа хуваалгасаны дараа, тохиолдолоор миний энэ ухамсар зүүн тархинаас минь үүсэж байлаа гэхэд, баруун тархинаас минь ч бас яг миний адил БИ гэдэг ухамсар үүсэж байж таарна.
Энэ тохиолдолд, илэрхий хэлж болох мөрдлөг гэвэл
БИ гэдэг ухамсар нь цор ганц, дахин давтагдашгүй зүйл бус, хэзээд олшруулж болдог орон зай юм.
Ирээдүйд технологи хөгжиж, дамнуур судсыг холбодог болж чадвал, ухамсарыг олшруулах төдийгүй, нэгтгэж ч болдог болох биз. Яг л Франкэйнштайн шиг...

Тэгэхээр БИ гэдэг орон зай маань
- Тархийг эвдвэл алга болно → 0 болно.
- Тархийг хуваавал → 2, 3, ... болно.
- Тархийг нэгтгэвэл → 1 болно.
Тиймээ, яагаад байж болохгүй гэж? Ер нь дажгүй шүү...

Гэвч сайн бодоод үзвэл нэг эргэлзээтэй зүйл бий. Тэр нь
- Яагаад, энэ БИ, зүүн тархинд байгаа юм бол?

Бодоод үз дээ. БИ нөгөө тархиндаа байж болох л байсан. Нөгөөдөх ч гэсэн адилхан л тархи шүү дээ.
– Нөгөөдөхдөө л байна шдээ
 гэж үү? Тийм л дээ, гэхдээ л нөгөөдөхдөө яагаад байж болсонгүй вэ?
Энэ асуудлыг ямар чухал болохыг илэрхийлэх жишээ авч үзье л дээ.
Миний бүтээсэн робот намайг барьцаалав.
- кэкэкэ, Намайг бүтээсэнд туйлын талархаж байна. Хариу болгож чамд энэ бэлгийг баръя. Чиний баруун тархинд хүчилтэй бөмбөг суурьлуулсан байгаа. 10 минутын дараа тэр бөмбөг хагарна уу үгүй юу, чиний баруун тархи шатсан лааны тос шиг хайлан урсах болно.

Гэхдээ чи намайг сайхан сэтгэлтэй байхаар бүтээсэн болохоор, чамд ганцхан боломж олгоё. Яг одоо чиний тархийг хуваах мэс засал хийх болно. Сэрээд харахад чи зүүн тархиараа намайг харж байвал чи аврагдсан гэсэн үг.
маягийн super sci-fi кино байдаг даа.
Тэр үед БИ эргэлзээгүй, мэс заслын дараа зүүн тархиараа босч ирэхийг залбирах биз.
Жинхэнээсээ мэс засал дуусаад БИ сэрээд хартал баруун тархиндаа байвал...

- Санаа зоволтгүй ээ, чиний зүүн тархинд ч гэсэн чамтай адилхан ЧИ байгаа.
гэж бодоод тайвширна гэж бодно уу? Харин ч ёстой үгүй шүү.
- Тэгээд юу гэж??? Энэ БИ тэгээд тэр зүүн тархинд чинь байж яагаад болоогүй юм бэ??? аааа...
гэсээр түлэгдэн хайлаад үхэх биз...

- Бүүр ерөөсөө, яахаараа, би, энэ БИ юм бол???

Ерөөсөө тархи гээч нь, өөрөөсөө ухамсар гэдэг үзэгдлийг автоматаар ялгаруулдаг төхөөрөмж юм бол, яагаад БИ гээч ухамсар, очиж очиж энэ тархинаас ялгарч байгаа юм бол?

– БИ, хамаагүй баян тансаг тарган цатгалан түүний тархинаас гарч байж болох л байсан..
– БИ, хамаагүй cool guy охидын шүтээн түүний тархинаас гарч байж болох л байсан...
– БИ, хамаагүй ухаантай онц сурлагатан түүний тархинаас гарч байж болох л байсан шүү дээ.

- Яагаад, очиж очиж энэ тархинаас БИ юм бэ?

– Тархи гэдэг чинь зүгээр л, өөрөөсөө ухамсар гэдэг үзэгдэл автоматаар үүсгэдэг төхөөрөмж төдий л юм шүү дээ
 гэж энгийнээр бодлоо гээд, эцсийн эцэст дээрх эргэлзээний тухай логиктой тайлбар өгөх боломж огт үгүй билээ...


No comments:

Post a Comment