Өмнөх – Харри Поттерийн 9¾ тавцан (2р хэсэг)
...Харри хүү яах ийхийн завдалгүй сургууль дотроо ороод ирэв.
Хаалгаар орохын өмнөх, хаалгаар гарсаны дараах хоёрын хооронд өөрчлөгдсөн юм гэвэл, ердөө л нүдэнд харагдах орчин тойрон.
Хаалгаар
орохоос айж эргэлзэж байснаа ч, Доббитой хэрэлдээд зогсож байснаа ч яг
таг санаж байна. Арга ч үгүй биз, ердөө л хэдхэн секундын өмнөх явдал
шүү дээ.
– Тийм байлгүй дээ... Би л байна шд... Зиа зиа болчлоо... шал дэмий уйлж энэ тэр. Ёо үнэн зайлцан юм... за март март
гэсээр Харри хүү түгжсэн амьсгаагаа суллаж аваад ангийн зүг дэгдэн одлоо.
------------------------------------- Тавцан А
Яг тэр цаг мөчид...
Харри хүү яах ийхийн завдалгүй харанхуй өрөөнд ороод ирэв.
– ө?? энэ чинь??? Миний тавцан дотор... Сканнердахад цаг ордог юмаа даа?...
Дөрвөлжин давчуу тасалгаа байлаа. Яаж ч хөдөлсөн хана тулаад, нэг л зовиуртай.
Тэрхэн зуур юун тэр, сургууль дээр шинээр бүтээгдэх өөрийгөө бодохтой манатай.
Гэхдээ л ганц хором өнгөртөл нэг л хийх юмгүй оргиод явчилаа.
–
Сканнердаж дуусаад, намайг тэнд угсраад, дуусангуут л энэ хана нь
гэнэт алга болж, би сургууль дотор зогсож байх нь ээ дээ, янз нь?
– Үгүй ээ ингэхэд? Би яагаад одоо болтол ой ухаантайгаа байгаад байна?
– Хүүе, нээрээ юу болжийноо? Арай намайг ингээд зогсож байхад, тэнд шинээр намайг угсарч дуусахын биш биз дээ???
Гэнэт Харри хүү хаанаас ч юм, үл ялигаар "псссс..." гэх жигдхэн чимээ сонслоо.
– Газ?
Санаандгүй гараа хартал... хуруу нь үзүүрээсээ хайлж байна. Яг тэрэнтэй зэрэгцээд, гэнэт огцом өвдөлт.
– Ааааааа... аааа.. аа аа.
Бие нь арьснаасаа эхлээд яг л тамхины цаас шиг алгуурхан идэгдэн хайлаад ирэв. Төсөөлөхийн аргагүй зэвүүнээр хорсоно.
– Добби??? туслаарай. Доббиииии???
Харри тэрүүхэн тэндээ ар хаалгаа нудрах боловч, хүний урманд доргиж байгаа ч шинж алга.
Яагаад??? Нөгөө лазерийн гэрлээр фи фа гээд атом болгоод задлана гэсэн яалаа?
------------------------------------- Тавцан Х
Харри : –Сайн уу, Хармиони?
Хармиони : –Ооон цочих гэж.. Харри л байна. Ирцэн байсымуу?
Харри : –9¾ тавцандаад ирлээ шд.
Хармиони : –Нээрээ юу? Аан, Малфойн гэрээс ирсиймүү?
Харри : –Үгүй ээ, миний өөрийн 9¾ тавцан.
Хармиони : –За яг шд, хаха. хачин ядуу банди байжийж. Мөрөөддөг байна шд, кк.
Харри : –Нээрээ хөөе.
Хармиони : –За зайлаа. навсайсан гуйлгачинаа мэдэхгүй. Наад дэлбэрсэн үсээ нэг хараасай, яана л даа..
------------------------------------- Тавцан А
Харри хүүгийн там хараахан дуусах болоогүй байлаа.
Түүний
биеийн нэгэнт хайлсан хэсэг нь шингэн болон шалаар нэлийж, үлдсэн бие
нь дээр нь гулган уналаа. Тэрээр өвдөлтөө тэсэхээ болиод ой ухаан нь үе
үе гарч орно.
Сэтгэл нь цөхрөл харуусал хоёрт нэгэнт бүрэн эзлэгджээ.
– Анхнаасаа миний л зөв байсан. Намайг хувилж дуусчаад, дараа нь намайг алж байна.
– Сургууль дээр нэг би. Энд жинхэнэ БИ.
– Тэр миний өвдөлтийг мэдэрч байгаа юу? Огтхон ч үгүй.
– Би ч тэрийг мэдэрч байна уу? Юу ч алга.
– Тэр бол миний хувьд хэн ч биш. Юу ч биш.
– Тэр бид хоёр бол юугаар ч холбогдоогүй тусдаа хүмүүс. Энэ бол цорын ганц хөдлөшгүй үнэн.
–
Энэ аймшигтай өвдөлтийг мэдэрч байгаа нь, энэ хорвоо ертөнц дээр
ганцхан энэ БИ, надаас өөр хэн ч биш. Байх боломж ч байхгүй...
------------------------------------- Тавцан Х
Малфой : –Хэй, Харри?
Харри : –Hi, man. хэзээ ирсийн?
Малфой : –9¾ тавцангаас хойш ирсэн явсан гэж ярих утгагүй болчоод байгаа шд, хэхэ.
Харри : –Нээрээ мань чинь сая тавцандсан чинь, яаая бас л сандарчийлээ шүү.
Малфой : –Эхэндээ тэгдийн... За тэр яахав, хичээл тараад Хагридын зуслан дээр очих уу?
Харри : –Гаай. Нөгөө балай ганц эвэрт нь ахиа л намайг ноолоод унана...
------------------------------------- Тавцан А
Харри хүү нэгэнт өвдөлт мэдрэх ч тэнхэлгүй болжээ. Ухаан санаа нь холдон ойртон бүрэлзэнэ. Хор шаранд бүрэн эзэмдэж, дэвэн дэлхийг хараан зүхэх мэт бачууран хорсоно.
– Бүх дэлхийн хүмүүс аз жаргалтайгаар, 9¾ тавцангаар инээд алдан орж гарч, улам бүр цаашаа цэцэглэн хөгжинө.
Тэгэхдээ,
9¾ тавцангийн бодит байдал хэзээ ч нийгэмд асуудал болж ажиглагдахгүй
биз. Магадгүй, тавцангийн цаана гарсан Харри хүү, 9¾ тавцангийн тухай
айдсаа ор тас мартаад, үүнээс хойш хээв нэг хэрэглээд явах байх даа.
Жирийн хүмүүс ч, улс үндэстэн ч, энэ дэлхий ч тэр л байдгаараа цааш
үргэлжилнэ. Үгүй ээ, бүр улам хурдтайгаар давшин урагшилна. Тэрхүү нүд
гялбам гайхамшигтай ертөнцөд өчүүхэн төдий ч толбо үгүй.
Харри хүү дэмийрэхдээ учир утгагүй үг бувтнана.
– Энэ ертөнц... хараал идэг...
– ...үхэл...?
Гэвч, нүд гялбам диваажингийн ертөнцөд, үлгэр домгийн 9¾ тавцан үүсэхээс өмнө ч, үхэл байсаар л ирсэн. Байх ч болно...
Хэн ч харсан нэгэнт Харри гэж танихын аргагүй болтолоо түлэгдэж хайлсан махан бие сүүлчийн үгээ шивнэлээ.
– Үхмээргүй байна... дуусмааргүй байна... би бол, Харри...
Үргэлжлэл – Харри Поттерийн 9¾ тавцан (4р хэсэг)
No comments:
Post a Comment