Харин та хэзээ нэгэн цагт ингэж бодож байсан уу?
- Ер нь надаас бусад миний эргэн тойронд байгаа бүх хүн, яг үнэндээ Зомби биш байгаа? Зүгээр л робот шиг, цохихоор орилоод л, гижигдэхээр инээгээд л, кино үзүүлэхээр уйлдаг. Зүгээр л нэг тийм, хаанаас ч юм хэн ч юм (эсвэл физикийн хууль ч юм уу) тэднийг чадварлаг удирдаад, нов нормал юм шиг харагдуулаад байдаг юм биш биз?
гэж.
Хэн нэг нь наанаа "Маш их баярлалаа", "Би чамд хайртай", "Новш минь чи үхвэл таарна" гэж элдвээр авирлах боловч, цаанаа ямар ч эзэн биегүй хоосон физик биет ч юм билүү.
Яг ийм
– Гадаад төрх нь жирийн хүн шиг жив жирийн харагдах боловч,
дотоод мөн чанартаа юуг ч мэдэрдэггүй, эзэн биегүй хүн
гэсэн ухагдахууныг Философийн зомби гэдэг.
Мэдээж зомби ч гэлээ физик талаасаа хүнээс юугаар ч ялгарахгүй бие эрхтэн, эд эс, уураг тархитай. Тиймээс түүнд "улаан өнгийн юм" үзүүлбэл, тархи нь тэрийг хүлээж авч боловсруулаад
– Би яг одоо улаан өнгө харж байна
гэж хэлэх биз.
Тийм ч учраас, түүнийг гаднаас хараад зомби эсэхийг мэдэх боломжгүй. Угаас, хүн ч бай, нохой ч бай, бүр чулуу ч бай, "Өөрөөсөө бусад зүйлсийг эзэн биетэй ухамсарт биет мөн эсэхийг зарчимын хувьд мэдэх боломжгүй юм".
Тэднийг сэжиглэж болно, гүжирдэж ч болно, өөртөө тэгээд тас үнэмшсэн ч болно. Гагцхүү хэзээ ч баталж чадахгүй...
За тэгээд ерөнхийдөө бүдүүн баараг төсөөлөлтэй болсон бол, түүний дараа танд ийм асуулт төрөх биз
– Тэгээд юу гэж? Философийн зомбигоор тэгээд юуг хэлэх гээв?
Тэгэхээр юуны өмнө нэг асуудлыг түс тас нэг тийш болгоод орхиё.
Хэрэв бид физикийн байр суурьнаас асуудалд хандах аваас
– Хүний ухаан мэдрэл хийгээд ухамсар мэт нь физикийн элдэв хууль дүрмийг өөрчилж, түүнд нөлөөлөх ямар ч үндэс үгүй
гэж бодох нь зүй биз.
Миний бодол нөлөөлөөд бөмбөг гэнэт баруун тийшээ эргэнэ гэж заяа нь байхгүй шүү л гэсэн илэрхий яриа.
Ийм байр суурьнаас харвал, яг одоо, миний дотор оршин байгаа "Ухаан мэдрэл", "Ухамсар" бүхий "Эзэн бие" гэдэг нь зүгээр л "тархи хэмээх нарийн бүтэц бүхий физик биет"–ийн үйл ажиллагаанаас үүсч гарсан үзэгдэл төдий зүйл болох юм.
Үүний баталгаа гэвэл, жишээ нь тархиний физик бүтцийг оролдож орхивол, бидний ухамсар, ухаан мэдрэлд шууд нөлөөлнө. Зүүн тархийг чинь бяц дэлсэж орхивол тэр дороо ярьж чадахаа болино гэх мэт.
Эндээс үзвэл, эзэн бие болон ухаан мэдрэл гээч нь ердөө л тархи гэдэг биетэд дагалдаж ирдэг дайвар бүтээгдэхүүн бөгөөд, физикийн хууль дүрэмд огтоос хамааралгүй гэсэн үг. Тийм бол тэр ухамсар гээч маань тархины үйл ажиллагаанд өчүүхэн ч нөлөө үзүүлэх явдал үгүй болох юм.
Эхнээсээ л физикийн байр суурьнаас асуудалд хандах юм бол, дээрх нь түүний шууд дагавар мөрдлөг буюу Лемма болно.
Гэвч энэ лемма нь гүнзгийрүүлээд бодвол үл ялиг хачирхалтай санагдаж ирнэ.
Юу гэвэл,
эзэн бие, ухамсар нь тийм л хэнд ч юунд ч нөлөөгүй хий хоосон зүйл юм бол, ерөөсөө тийм юм байсан ч яалаа, байхгүй ч яалаа, тийм биз дээ?
Тэрэнтэй тэрэнгүй, тархи ажилладагаараа л ажиллаад, бидний бие цаашаа амьдардагаараа амьдарч байгаад л үхнэ биз. Тэглээ гээд тэнд юуны асуудал байх билээ.
Өөрөөр хэлбэл
– Ухамсар хийгээд зүрх сэтгэл бүхий эзэн бие гээч юм, энэ ертөнцөд огтхон ч хэрэгцээ байхгүй.
Миний ухаан мэдрэл энэ "УЛААН"–ыг мэдрээгүй байлаа ч, "Ай хөөрхий, ургахын улаан нар аа гэж" гэсээр тархи маань амыг минь хөдөлгөөд ярьдагаараа ярьж л таараа. Яг л зүүдэндээ ярьдаг хүн шиг.
Эцсийн эцэст явж явж, миний ухамсар, ухаан мэдрэл нь надаас бусдад ямар ч шаардлагагүй илүүц зүйл юм чинь, бүр ерөнхийлж харах юм бол
– Харин ч Философийн зомби нь илүү ойлгомжтой, учир утгатай
болж
– Ухамсар, эзэн бие мэтийн хий дэмий дайвар үзэгдэлүүд нь харин ч учир утгагүй, ойлгомжгүй
явдал болох юм.
Гэсэн ч, хичнээн ухамсар болон эзэн биетийг утга учиргүй гэж хараагаад ч,
бодит амьдрал дээр, яг одоо, энэ цаг мөчид, БИ (бас ТА) гэдэг ухамсар хийгээд ухаан мэдрэл бүхий эзэн бие энэ ертөнцийг харж байна.
– Яагаад?? Ер нь яагаад, ямар ч үүрэг рольгүй, хэнд ч хэрэггүй ийм хоосон зүйл алба юм шиг бодит ертөнцөд оршин байгаад байна вэ?
Хэрэв эсрэгээр нь
– Ухамсар ч ухаан мэдрэл ч, цаанаа ямар нэгэн үүрэг роль бүхий хэрэгцээ шаардлага байгаа учраас л оршин байж таараа
гэж бодох юм бол
– Ухамсар болон ухаан мэдрэл нь бодит ертөнцөд ямар нэгэн байдлаар гарцаагүй нөлөө үзүүлдэг
болохыг бид бүхэн хүлээн зөвшөөрч, физикийн байр сууриа дахин цэгнэхэд хүрэх болно.
Философич David John Chalmers "Философийн Зомби" гэдэг ухагдахууныг шинээр гаргаж ирэн, ухамсар болон эзэн биеийн талаарх цоо шинэ философийн асуудлыг дэвшүүлсэн нь, тухайн үеийн хүмүүсийг гүн цочроосон гэдэг.

No comments:
Post a Comment