- Би гэдэг бол танин мэдэгч
Одоо тэгвэл буцаад Яжнавалкьягийн яриа руугаа оръё.
Тэрээр “Аатман (би) гэдэг бол танин мэдэгч юм” гэж хэлсэн. Энэ бол чухам саяын бидний хүрч очсон тэр дүгнэлт мөнөөсөө мөн юм. Түүний хэлж буй “танин мэдэгч” гэдгийг яг л тэр утгаар нь “улааныг харж, өвдөлтийг мэдрэх явдал” гэж ойлгож болно.






