2021/06/15

Үхлийн талаарх сүүлчийн лекц: Маргаашийг амьдрах та бүхэнд хандах нь


Номын эхэнд би үхлийн тухай тунгаахыг уншигч та бүхэнд өдөөн уриалсан.

Ихэнх хүмүүс аль болох тэгэхгүйг хичээн цэрвэдэг. Үхэл бол тааламжгүй сэдэв бөгөөд бид түүнийг толгойноосоо хол байлгахыг боддог. Хэдий үхэлтэй нүүр тулсан үедээ ч хүртэл түүнээс тойруулан дүлдэг.

Жишээ нь булшны өмнүүр алхаж өнгөрөхдөө хэчнээн ч удаа тэрийг хараагүй дүр эсгэн ширвээсэн бол?

Бид ердөө хормын төдий энэ дэлхий дээр үдлээд дараа нь буцаад үгүй болно гэх бодит үнэний тухай тогтуунаар бодсон нь хэр олон бол?

Ихэнх хүмүүс яагаад ч үхлийн тухай бодохыг хүсдэггүй.

Мэдээж та нар бол тийм биш. Үхлийн тухай бүхэл бүтэн 1 ном уншаад дуусах гэж байгаа юм чинь. Тэгээд уншингаа цаг гарган сайтар эргэцүүлж, өөрийн итгэл үнэмшилтэйгээ тулган харсан бол бичигч миний хувьд түүнээс илүү үгүй. Миний өгүүлж ирсэн олон янзын дүгнэлтүүдэд та бүхэн эцсийн бүлэгт санал нийлэх эсэхээс үл хамааран түүнээс ч эрхэм юм бий.

Тэр бол энэ завшаанаар та бүхэн өөрийн итгэл үнэмшлээ шүүмжлэлтэйгээр нягталж чадсан эсэх, өөрөөр хэлбэл юу үнэн болохыг та хүсэж, горьдож, илэрхий гэж бодож байна гэдгээс гадна юуг бодитоор хамгаалж чадахаа ч өөрөөсөө асууж чадсан эсэх юм.

 

Гэхдээ тэгж хэллээ гээд үхлийн талаарх миний итгэж буй зүйлсийг та нар эцсийн бүлэгт итгэсэн эсэх ердөө ч сонин биш мэтээр дүр эсгэвэл худал хэлсэн болно. Мэдээж тэрийг сонирхож байна. Яагаад гэвэл мэдээж хэрэг та нарыг жинхэнэ үнэнийг итгээсэй гэж хүсэж байгаа болохоор.

Лекцийн эхэнд тайлбарласанчлан дийлэнх хүмүүс амьдрал ба үхлийн мөн чанартай холбоотой нэгэн багц итгэл үнэмшлийг бүрэн дүүрэн, эсвэл бараг бүхэлд нь зөвшөөрдөг.

Юу гэвэл бидэнд сүнс байдаг, бие махбодыг даван гарахуйц ямар нэг юм байдаг гэдэгт итгэдэг. Тэгээд сүнс байдагт суурилан бидэнд үүрд амьдран үргэлжлэх бололцоо бий гэж итгэцгээдэг.

Яриа байхгүй үхэл бол туйлын оньсого болох нь хэвээрээ ч гэлээ тэгээд ч үхэшгүй мөнхийг хувиршгүй жинхэнэ боломж гэж харж, тэр боломжийг бид тачаадан байж мөрөөсдөг. Учир нь үхэл бол бүхний төгсгөл гэх бодлыг яагаад ч тэвчиж дийлэхгүй болохоор тэр. Тэр бол арай дэндүү аймшигтай.

Тиймээс бид тэр талаар бодохгүйг хичээдэг. Үс өрвийж дотор бачуурам болохоор хэдий үхлийн тухай бодлоо ч мөн л айдас тавгүйтэл арилахгүй.

Тэгээд ч энэ бол амьдрал ба үхлийн бодит байдалд хандаж хүний илэрхийлж болох цорын ганц ухаалаг реакци болох нь гал харахаас ч илт мэт санагдаж орхино.

Амьдрал итгэхийн аргагүй гайхамшигтай юм болохоор ямар ч нөхцөл байдалд орлоо гээд амьсгал хураахаа хүлээнэ гэдэг хэрхэвч учир жанцангүй. Үхэлгүйхэн шиг ард нь гарч чадвал түүнээс сайн нь үгүй. Тиймээс амиа хорлолт яагаад ч ухаалаг шийдвэр байх боломжгүй гэж бодоцгоодог учиртай.

Би эдгээрийг бүгдийг үгүйсгэж байна. Энэхүү багц итгэл үнэмшил өргөн тархсан байж болох ч (бараг эхнээсээ эцсээ хүртэл) буруу гэж тодотгосоор ирлээ.

Сүнс гэж байдаггүй. Бид бол машинаас өөрцгүй. Мэдээж хаа сайгүй байдаг ердийн техник биш л дээ. Бид бол гайхмаар машинууд. Хайрлаж, мөрөөдөж, бүтээх чадвартай, төлөвлөгөө зохиож түүнийгээ бусадтай хуваалцаж чаддаг машинууд. Бид бол бие хүн бүхий хүмүүс. Гэсэн ч бид мөн л машин төдий.

Тэгээд машин эвдэрчих л юм бол нэгэнт дуусаа. Үхэл бол ойлгогдох эцэсгүй агуу оньсого биш. Эцсийн эцэст үхэл бол чийдэн болоод компьютер эвдрэх ч юм уу, ямар ч техник нэг л өдөр ажиллахаа больдогтой харьцуулахад онцгой хачирхалтай гэхээр юу ч тэнд үгүй.

 

Бид үхэх жамаараа үхэх нь харамсахаар зүйл биш гэхчлэн хэлэхийг хүсээгүй учиртай болохыг ойлгосон байгаасай гэж хүсэж байна.

Үхэшгүй мөнхийн тухай ярилцах үедээ хэлсэнчлэн амьдрал үнэ цэнтэй зүйлийг ахиж хүртээж чадахгүй болтол нь амьд явах хүч бидэнд байдаг сан бол ярих юмгүй гоё байх сан.

Жаахан ч атугай урт амьдралыг туулах нь тухайн хүндээ нийт дүнгээрээ сайн л байх юм бол үхэл муу. Тэгээд үгүйдээ л олон хүний хувьд үхэл арай дэндүү эрт ирдэг. Гэхдээ тэгж хэллээ гээд үхэшгүй мөнх сайн гэсэн үг хэрхэвч болохгүй. Үнэндээ бол үхэшгүй мөнх гай түйтгэр болохоос аз завшаан биш.

 

Тиймийн учир үхлийн тухай тунгаах үедээ үхлийг гүн гүнзгий нууц оньсого гэж харж, айсандаа эгцэлж ч харах аргагүй, дийлдэшгүй цочирдмоор зүйл гэж авч үзэх нь зохистой биш. Зохистой бишээр тогтохгүй үхэлд хандах цор ганц ухаалаг реакциас даанч хол. Миний бодлоор үхлээс айх нь хэрхэвч зохистой реакци биш.

 

Дээр нь бид арай дэндүү эрт үхэцгээх магадлал өндөр нь нээрээ л гуниглахуйц боловч бид өдийг хүртэл амьдарч ирсэн маань чухам итгэмээргүй аз завшаан мөн болохыг анзаарвал тэр гунигийн мэдрэмжтэй харилцан уусах ч юм шиг санагдана.

Зэрэгцээд өдий хүртэл амьдарч ирсэн нь аз завшаан байсныг анзаарсан ч цаашид амьдран үргэлжлэх нь заавал аз жаргалтай байх албагүй. Харамсалтай нь амьд л явбал алтан аяганаас ус ууна гэж нэгэнт хэлэхээргүй мөчийг туулдаг хүн ч гэж бий. Тэгээд тийм болбол амьдрал юу ч болдог бай яаж ийгээд ямар ч нөхцөлд орсон хамаагүй шүд зуугаад л байх хэрэгтэй гэж хэлж чадахгүй. Тавьж явуулах ёстой үе ч ирж болно.

Тиймээс би энэ номоор дамжуулж амьдрал ба үхлийн талаар өөрийн толгойгоор тунгаахыг уншигч та нарт өдөөж ирлээ. Гэхдээ айдас төөрөгдөл тээлгүйгээр үхэлтэй эгц нүүрэлдэхийг түүнээс ч илүүтэйгээр өдөөхийг оролдлоо.

Энэ номоор дамжуулж та бүхэн өөр өөрийнхөөрөө үхэлтэй нүүрэлдэж чадсан бол сая миний зорилго биелсэн болох билээ.





Бүрэн эхээр нь МПЛАС-аас уншаарай.

Хэрхэн амьдрах ёстой вэ? “Эцэстээ бүгд үхнэ” гэдгийг ойлгосон хэн бүхэн энэ асуултын талаар нухацтай бодохоос өөр замгүй. Ямар зорилго тавих вэ? Зорилгодоо хэрхэн хүрэх вэ? Хичээнгүйлэн байж нухацтайгаар шийдэх асуудал. Хэрвээ үнэхээр үхэл гэдэг “төгсгөлийн цэг” мөн юм бол бид бүхэн нүдээ том гэгч нээгээд тэр бодит үнэнтэй халз нүүрэлдвээс зохино. Би ингэхэд хэн болох, амь заяагдсан энэ зуурдын хормыг хэрхэн ашиглаж буйгаа анзааран байж нүүрэлдвээс зохих биз ээ.

 

Йелийн их сургуулийн профессор Шелли Каган



“Үхэл гэж юу вэ?” Йелийн их сургуульд 23 жилийн турш олны таашаалыг хүртсэн алдарт лекц

 

Лекцийн агуулга


I лекц: “Үхэл”-ийн тухай тунгаах нь


Уншигч танаа

 

II лекц: Үхлийн мөн чанар


  • Би яг хэзээ үхэв?

  • “Бие махбодын үхэл” VS “Танин мэдэхүйн чадвараа алдах болон тархины үхэл”... Аль нь яг хүний үхэл вэ?

  • “Оршин байхгүй мөртлөө амьд хүн” гэх зөрчил

  • “Хүн”-ээрээ байх нь бидний амьдралын “ердөө нэг хэсэг”?!

  • “Зүрх шилжүүлэн суулгах” ба “аллага” хоёрын хоорондох тодорхойгүй зааг

  • Зүрх сугалахыг ёс суртахууны хувьд зөвтгөх боломжтой юу?

  • “Унтах” ба “үхэл”-ийг нарийн ялгах боломжгүй!?

  • Үхэл амьдралын зааг үнэндээ бол бүрхэг

  • Кома төлөвийн үхэл амьдралыг зааглах нь: Тохиолдол ердөө л унтраалга нь салсан төдий

  • Кома төлөвийн үхэл амьдралыг зааглах нь: Тохиолдол Ноцтой эвдрэлд ороод дахин сэргэхээргүй болсон

  • Хөлдөөж унтуулснаар амьд биетийн тодорхойлолт улам бүрэлзэнэ

  • Үхэл гэж юу вэ? ー Шелли багшийн философилог хариулт

 

III лекц: Өөрийн үхэл ба ганцаардлын мэдрэмж ー Үхлийг тойрсон 2 ойлголт


Ойлголт : Хэн бүхэн “өөрийгөө үхнэ” гэдэгт үнэнээсээ итгэдэггүй

  • Үндэслэл : Өөрийгөө үхсэн байдлаар төсөөлөх боломжгүй

  • Үндэслэл -ийн талаарх Шелли багшийн бодол

  • “Өөрийгөө үхсэн байгаагаар” үнэхээр төсөөлөх боломжгүй юу?

  • Фрейдийн “үхэл”-ийн талаарх үзэлд өгөх Шелли багшийн няцаалт

  • Үндэслэл : “Өөрийн бие махбод хэзээ нэгэн цагт үхнэ” гэдэгт үнэнээсээ итгэдэггүй

  • “Ирээдүйд би үхнэ” гэх ойлголт ба “Одоо үхнэ” гэх мэдрэмж 2 тусдаа юу?

  • Үндэслэл -ын талаарх Шелли багшийн бодол


Ойлголт : Үхэхдээ хүн ганцаараа л үхдэг

  • “Ганцаараа үхдэг” гэвэл тэр нь зайлшгүй юу, тохиолдлынх уу?

  • Зөвхөн үхэх үед л “ганцаархнаа” гэж үү?

  • Үхэл хэзээ ч “хамтын ажил” байх боломжгүй юу?

  • Бусдын оронд үхэх

  • Тэр нь зөвхөн үхэл дээр л яригдах асуудал уу?

  • Үхлийг тойрсон “ганцаардлын мэдрэмж”


IV лекц: Үхэл яагаад муу вэ?


Үхэл яагаад, хэрхэн муу вэ?


Үхэл аль мөчид миний хувьд муу вэ?

  • Эпикуросын “Үхэл бол тоох ч үнэ цэнгүй зүйл” гэх үгийн утга

  • “Моментыг нь тогтоох боломжгүй факт” оршин байх уу?

  • Үхэл “муу” болох момент

  • Үл орших ба муу 2 зэрэгцэх боломжтой юу?

  • “Үл орших = муу”-г зөвшөөрснөөр үүдэх тавгүйтэл

  • “Төрж чадаагүй хөөрхийлөлтэй Ларри” бүх дэлхийгээр хэд байгаа бол?

  • “Хүний түүхэн дэх хамгийн олон хүний амь үрэгдсэн гамшигт явдал” бол дайн биш!?

  • Үхэл ба оршихуйн асуудлаас үүдэх философийн намгаас мултран гарах өөр тайлбар

  • “Үхэл” ямар ч тохиолдолд цагаа олоогүй байдаг


Үхлийн дараахтай холбоотой Лукретусын үзэл ба түүний няцаалт

  • “Төрөхийн өмнөх” ба “үхлийн дараах” хугацаа ижил үнэ цэнтэй юү?

  • “Би” өнгөрсөнд оршин байх боломжгүй

  • “Эртхэн төрсөн бол” гэх үгэнд агуулагдах утга

  • “Ирээдүйг чухалчлах” нь цагийн жинг өөрчилнө

  • “Үхэл муу” гэх үзлийн талаарх Шелли багшийн эцсийн дүгнэлт

 

V лекц: Үхэшгүй мөнх Боломжтой гэвэл та хүсэх үү?


  • Үхэшгүй мөнх л хүний хувьд чухам сайн уу?

  • “Ирээдүй хар бараан” бол үхэл талархан угтах үнэ цэнтэй!?

  • Удаан амьдрахын хэрээр амьдрал сайн болох уу?

  • “Үхэшгүй мөнх” ба “амьдын там” хуудас цаасны л зөрүүтэй!?

  • “Үүрдийн амийг гартаа оруулбал юу хийх вэ?” хийсвэр туршилт

  • Үүрдийн амь үүрдийн уйтгар?

  • Зүгээр л тархиндаа таашаал мэдрүүлээд байвал

  • Үүрдийн уйтгарыг давахын тулд бидний хийж чадах зүйл

  • Үхэшгүй мөнх ба уйтгар хэмээх бие хүний дилемма

  • Хамгийн сайн “амьдрахуй” юу вэ?

 

VI лекц: Үхлээс номлох “амьдралын үнэ цэн”-ийг хэмжих арга


  • Амьдралын сайн муу юунаас хамаарч шийдэгдэх вэ?

  • Мөн чанарлаг сайн зүйл, муу зүйл гэж юу вэ?

  • Нэмэх хасах тооцоогоор амьдралын үнэ цэнийг хэмжих нь

  • Хедонизмийн талаарх Шелли багшийн байр суурь

  • Тааламж бидний амьдралд үнэ цэн оноох цорын ганц зүйл байж чадах уу?

  • Хүссэн бүх мэдрэмжээ авч чадах төхөөрөмж доторх амьдрал төгс үү?

  • Төгс амьдралд дутагдаж буй зүйлийн үнэн төрх

  • Таны амьдрал нэмэх хасахын аль руу нь савлаж байна?

  • “Амьдралд өөрт” нь хэдий хэр үнэ цэн бий вэ?

  • Зүгээр л амьд байх төдийд үүсэх үнэ цэн гэж юу вэ?

  • Тэгээд дахин “үхэл яагаад муу” болохыг эргэн харвал

  • “Бүгд хэзээ нэгтээ үхэх” нь аз завшаан Гэвч асуудал нь үхэл хэзээ айлчлан ирэхэд бий


VII лекц: Бидний үхэхээсээ өмнө тунгаах ёстой үхлийн талаарх 6 асуудал


1. “Үхлээс яагаад ч мултрахгүй” гэх фактыг тойрсон эргэцүүлэл

  • Үхлийн үл мултрах шинж Тиймээс сайн уу? Эсвэл муу юу?


2. Яагаад амьдрах нас тэнцүү заяагддаггүй юм бэ?

  • Амьдрах насны тархалт бидэнд жаргалыг өгч байна уу, зовлон тарьж байна уу?


3. “Өөрт үлдсэн цагийг” хэн ч мэдэх боломжгүй гэх асуудал

  • “Хэзээ үхэх вэ” гэдгээ мэдэхгүй болохоор муу? Мэдэхгүй болохоор сайн?


4. Амьдралын “хэлбэр төрх”-өөс аз жаргалд үзүүлэх нөлөө

  • “Сайн” ба “муу” Нийт дүн ижил байсан ч жаргалтай жаргалгүйд хуваагддаг шалтгаан

  • Амьдралын оргил үеийг олж тогтоох ёстой момент

  • “Танд ахиад ганц жил үлдсэн” Тэр үед та юу хийх вэ?


5. Гэнэт тохиож болох үхэлтэй нүүрэлдэх арга

  • “Ингээд үхэх бол миний жинхэнэ хүсэл энэ!” гээд хэлэх зүйл юу вэ?

  • Үхэх магадлал л тааламжийн үндэс!?


6. Амьдрал ба үхлийн комбинацаас үүсэх харилцан үйлчлэл

  • Нэмж хасах төдийгөөр амьдралыг үнэлэх боломжгүй

  • Нэмэх харилцан үйлчлэл Хязгаарлагдмал болохоор амьдралыг илүү нандигнаж чадна

  • Хасах харилцан үйлчлэл Амтлах бол амтлахаас цаашгүй

  • Хасах харилцан үйлчлэл Сурвалжит зиндаанаас унахуй

  • “Төрөхгүй байсан нь дээр байж” болон “амиа хорлох” 2 яагаад ч огтлолцохгүй


VIII лекц: Үхэлтэй нүүрэлдэн амьдрах нь


Үхэлд хандах 3 байр суурь

  • Амьдрал ба үхлийн талаар бодолгүйгээр амьдрах нь мунхаглал?

  • Хэрхэвч үл тоох аргагүй “нуугдмал чухал үнэн” гэж юу вэ?

  • Бодит фактуудыг “хэзээд бодолцох ёстой” юу?

  • Үхлийг бодох ёстой үе ба бодох ёсгүй үе


Үхэл ба түүнд хандах “айдас”-ын талаарх эргэцүүлэл

  • “Эмоц утга учиртай байх” гэж юу вэ?

  • Ямар үед хүн айх ёстой вэ?

  • Нөхцөл Айж буй зүйл нь ямар нэг “муу” зүйл

  • Нөхцөл Өөрийн бие дээр бууж ирэх магадлал багагүй байх

  • Нөхцөл Тодорхой бус хүчин зүйл байх

  • “Айдас”-ын эмоц ба “үхэл” хоёрын огтлолцол

  • Үхлийг дагалдан ирэх өвдөлт аймшигтай

  • Үхэл өөрөө аймшигтай

  • Төсөөлснөөс эрт үхэж ч магадгүй гэх нь аймшигтай

  • “Залуугаараа үхэх”-ээс айх нь зөв бус!?

  • Тээх ёстой нь “айдас”-аас өөр эмоц гэж үү?

  • “Эрт үхэх тавиландаа уурлах” байр суурь

  • “Эрт үхэх тавиландаа гуниглах” байр суурь


Хэзээ нэгтээ үхэх бид Амьдралдаа юу хийх ёстой вэ?

  • Үхэх үхэхгүйгээс өмнө амьдралаа баллахгүй байх

  • Амьдралын “залруулах аргагүй алдаа” гэж юу вэ?

  • Амьдрал бол юу ч хийхгүй байхад дэндүү урт боловч юм хийхэд даанч богино

  • Тийм амьдралд та юу хийх ёстой вэ?


Үхлээс мултрах хувьгүй бидний хэрэгжүүлж болох хамгийн шилдэг амьдралын тактик

  • Дээд онооны сул тал

  • “Амьдралын чанар”-ыг хэмжих арга

  • “Чанар × урт”-аар амьдралыг харьцуулж болох уу?

  • “Аз жаргалын нийт хэмжээ” ба “амьдралын сэтгэл ханамж” урвуу харах тохиолдол

  • Гавьяа ба бүтээл үүрд дуурьсагдах уу?

  • Амьдралын үнэ цэнийг чадах хэрээрээ өндөрсгөх тактик юу вэ?

  • Үхэл ба буддизм, христ


IX лекц: Амиа хорлолт


  • Логиктойгоор амиа хорлолтыг өгүүлэх нь

  • Амиа хорлолтын “ухаалаг шинж” ба “ёс суртахуунлаг шинж”


Амиа хорлолтын ухаалаг шинжид хандах нэгдүгээр эргэлзээ Ямар нөхцөл дор амиа хорлолт ухаалаг шийдвэр байж болох вэ?

  • “Үхсэн нь дээр” гэх нь ямар үед вэ?

  • Яагаад философи “Үхсэн нь дээр” болохыг батлах боломжгүй вэ?

  • “Амьд яваадаа баяртай” нэгэн байгаа л бол “үхсэн нь дээр байж”-ийг үгүйсгэж чадахгүй

  • “Абсолют муу үхэл”-ээс ч долоон дор муу амьдрал гэж юу вэ?

  • “Амьд байх, ердөө л тийм байх төдийд гайхамшигтай” юм гэвэл үнэлэмж өөрчлөгдөнө

  • Амьдралын үнэ цэний талаарх Шелли багшийн бодол

  • “Үхсэн нь дээр” байх нь хэзээ вэ?

  • Амиа хорлох нь ухаалаг болох моментыг олж тогтоох амар үхэл ба амиа хорлолтын асуудал

  • Ердөө хэдхэн хувь байлаа ч “сэргэх магадлал”-д дэнчин тавих ёстой юу?

  • Жаахан л сэргэсэн төдийд хараахан муу хэвээр тийм амьдралын үнэлэмж?

  • Амиа хорлолт ухаалаг шийдвэр байх тийм мөч нээрээ л бий!. Гэлээ ч…

  • Ийнхүү “ташаа амиа хорлолт” гарах боломжтой

  • Ирээдүйн амьдралын өрнөлийг мэдэх боломжгүй

  • Шийдвэр гаргах үндсэн зарчим амиа хорлохоос бусад асуудлын тухайд

  • Зовлон шаналал үргэлжлэх хугацаа амиа хорлолтыг ухаалаг болгох уу?

  • Амиа хорлолтын ухаалаг шинжид хандах нэгдүгээр эргэлзээний хариулт Амиа хорлолт ухаалаг сонголт болох тохиолдол байж болох ч, санал болгохгүй


Амиа хорлолтын ухаалаг байдалд хандах хоёрдугаар эргэлзээ Амиа хорлох шийдвэр эрүүл бөгөөд буурьтай байж чадах уу?

  • Үхмээр санагдам өвдөлт стресс эрүүл ухааныг алдагдуулдаг?

  • Тийм байлаа ч ухаалаг шийдвэр гаргах боломжтой Шийдэхгүй бол болохгүй мэс заслын тохиолдолд

  • Амиа хорлолтын ухаалаг шинжид хандах хоёрдугаар хариулт Эцсийн мөчид ч ухаалаг шийдвэр гаргах боломжтой

  • Амиа хорлолтын ухаалаг шинжийн талаарх Шелли багшийн дүгнэлт


Амиа хорлолтын ёс суртахуунлаг шинжийн талаарх эргэлзээ

  • Амиа хорлолтод хандсан өнгөц ёс суртахууны шүүмж Амиа хорлолт бурхны хүсэл зоригт харшилна

  • Амиа хорлолт хүртэл бурхны хүсэл зоригийн дагуу байх магадлал

  • Библид хариулт байхгүй

  • Амиа хорлолтод хандсан өнгөц ёс суртахууны шүүмж Амь насны гайхамшигт таларх

  • Амь нас хэнээс ирсэн бэлэг вэ? Эсвэл хүчээр оноогдсон хог уу?

  • Бурхан “Үхсэн нь дээр амьдрал байлаа ч тэвчээд туул” гэж хэлэх үү?

  • Бидний үйл хөдлөл “үр дүн”-гээсээ хамаарч ёс суртахуунлаг эсэх нь шийдэгддэг

  • Амиа хорлолтоос хамгийн их нөлөө авах нь тухайн хүн өөрөө

  • Амиа хорлолтын бусад хүмүүст үзүүлэх нөлөө

  • Ойр тойрны хүмүүсийн санааг амраах амиа хорлолт ч гэж бий


Үр дүнд суурилах үзэл ба амиа хорлолт, тэгээд ёс суртахуунлаг шинж

  • Утилитарист байр суурь

  • Үр дүн нь хамгийн муу ч амиа хорлохгүй байсан нь дээр тохиолдол

  • Деонтологи байр суурь

  • 1 хүн албал 5 хүн аврагдана Бодох тусам гүнд нь шигдэх ёс суртахууны асуудал

  • Амиа хорлолт бол “Би гэх гэмгүй хүн”-ийг алсан ёс суртахуунгүй үйлдэл мөн?

  • Өөртөө юу хийх нь “ёс суртахууны асуудал”-д харьяалагдах уу?

  • Амиа хорлолт бол өөрөө үйлдэж буй өөрийнхөө төлөөх үхэл?

  • “Өөрийн зөвшөөрөл” гэх жин

  • Зөвшөөрөл л байвал юу ч хийсэн зөвтгөгдөх үү?

  • Тэр баатар уу, шулам уу? Зөвшөөрлийн чадамж

  • Философи эцсийн эцэст амиа хорлолтын өмнө ямар ч хүчгүй!?

  • Амиа хорлолтын талаарх Шелли багшийн дүгнэлт


Үхлийн талаарх сүүлчийн лекц: Маргаашийг амьдрах та бүхэнд хандах нь


No comments:

Post a Comment