2015/02/07
2015/02/04
The Economist - Америкийн шинэ язгууртанууд
“Сурвалжит давхрагыг (aristocracy) дотор нь 2 төрөлд хувааж болно” гэж Томас
Жефферсон (Thomas Jefferson. АНУ-ын 3 дахь ерөнхийлөгч) хэлжээ.
Нэг нь өөрийн авъяас билигээр тодорсон хүмүүс (a natural aristocracy). Нөгөө
нь чинээлэг айлд төрсөн төдий хүмүүс (an artificial aristocracy).
2015/01/28
Философийн түүх (13-р хэсэг)
өмнөх - Аристотель (МЭӨ 300-д он)
- Эллинизмийн соёл (МЭӨ 300-д он)
Энэ ертөнц ингэхэд яг юу юм бол?
Байгаль дэлхий хэрхэн яаж оршин тогтноно вэ?
Энэ ертөнцөд абсолют үнэ цэнэ гэж байна уу?
Анхны философич гэгдэх Фалесаас хойш хүн төрөлхитөн тасралтгүй түүний
хариултыг хайн эрэлхийлсээр, нэг мэдэхнээ түүнээс хойш 300 жил өнгөрчээ...
2015/01/16
Философийн түүх (12-р хэсэг)
өмнөх - Платон (МЭӨ 400-д он)
- Аристотель (МЭӨ 300-д он)
Шашин философи хоёрт шийдвэрлэх нэг ялгаа бий. Тэр бол
Шашин бол “Итгэл” дээр тогтдог.
Философи бол “Эргэлзэл” дээр тогтдог.
2014/12/28
Капитализмын давуу тал
Та гудамжаар алхаж явахдаа иймэрхүү юм бодож байсан уу?
- Энд л нэг
хоолны газар нээчихвэл найдвартай цөм хийнэ дээ!?!
Өдөр бүр тогтсон нэг замаар явдаг хувь хүн л олж харж
чадахуйц зүйл гэж бий. Өдрийн цайгаар албан байгууллагуудаас бөөн ажилчид гарч
ирээд, хаа холын дэлгүүр хүртэл уралдаж бэлэн хоолыг нь түйвээгээд байвал,
хэний ч толгойд ийм санаа орж ирэх нь лав биз. Тэгвэл ийм үед яах ёстой вэ?
2014/12/18
Философийн түүх (11-р хэсэг)
Өмнөх - Сократ (МЭӨ 450-д он)
- Муугийн ёсыг ч ёс хэмээн дагая. Цаазлуулах ёстой бол түүнийг ёсчлон биелүүлэе.
- Платон (МЭӨ 400-д он)
- Муугийн ёсыг ч ёс хэмээн дагая. Цаазлуулах ёстой бол түүнийг ёсчлон биелүүлэе.
Ийн хэлээд хор уун өөрийгөө егүүтгэсэн Сократ.
Өөрийн итгэл үнэмшилдээ зогсохын төлөө амь насаа хүртэл гаргуунд хаясан
Сократын оршихуй хожмын философичидод ямар том нөлөө үзүүлсэнийг хэмжих
аргагүй.
Гэвч хэдий тийм гээд бодит байдал гэвэл.
2014/12/07
The Economist - Хүйсийн хуваагдал
Одоогоос 60-аадхан жилийн өмнө Их Британий дотоод явдлын яамны сайд “Ижил
хүйстнүүдийг (буюу ижил хүйстэнтэйгээ явалдагчидыг) нухчин дарна” гэж амлаж байлаа.
Сайдын тушаалыг авсан багтай мөрдөгчид тэр зүгийн баар саваар эргэлдэн,
ижил хүйстнүүдийг хавханд оруулан шорон руу ачдаг байв.
2014/11/29
Жаргалтай үхэл
Jackson
Bowers хүү төрсөнөөсөө
сарын дараа томуунд өртөж,
уушгинд нь нүх үүссэнээр
амьсгалж чадахгүй
болжээ.
Яаралтай
түргэн тусламж дуудаж, шууд л эрчимт эмчилгээний
тасагт хүргүүлэгдэж,
тэндээ наркозонд орж хиймэл амьсгалын аппаратанд залгагдав. Энэ хооронд нялх хүүгийн
амь нас ёстой л дээсэн дөрөөн
дээр дэнжигнэж байлаа.
-
I died (Би үхсэн)
2
нас хүрсэн
Jackson хүү гэнэт ингэж яриад эхлэх нь тэр.
-
Бурхан дээр очсон. Аягүй гоё
газар байсан.
Ээж
Michelle нь бүр
гайхаж орхив.
2014/11/26
Идей онол
-
“Хэрчим”
гээч юм харсан удаа танд бий юу?
“Харсан”
гэж хариулсан хүмүүсээс
-
Пөөх тийм
үү? Тэгвэл яг одоо надад “хэрчим” харуулаад аль!
гэж
тулгая.
-
Ядах юмгүй,
дор нь харуулаад өгье
гэж
хэлээд, цаасан дээр харандаа шугамаар зурж үзүүлсэн хүмүүсийг
-
Хөөе,
наадахаа нэг сайн хар даа. Өргөнтэй байгаа биз дээ? Өргөнтэй бол яаж наадах
чинь “хэрчим” байх юм!?!
гээд
тархин дундуур нь татаад авбал яах уу?
2014/11/22
Хувирдаггүй хүмүүс
Хадны сүг зураг шиг амьдралаар амьдрах хүмүүс гэж бас байх.
Нүцгэн хөлөөрөө их газрыг тийрэн, нум сум агсаж ан гөрөө хийнэ. Африк тивийн өмнөд хэсэгт нутаглах Сан омгийн тэдгээр хүмүүс хэдэн мянган жил гэлтгүй, яг л тэгж амь зууж иржээ.
Нүцгэн хөлөөрөө их газрыг тийрэн, нум сум агсаж ан гөрөө хийнэ. Африк тивийн өмнөд хэсэгт нутаглах Сан омгийн тэдгээр хүмүүс хэдэн мянган жил гэлтгүй, яг л тэгж амь зууж иржээ.
2014/11/07
Тайлбарын асуудал
Өмнөх - Залагч долгионы асуудал
Квант механикийн тухай өдийг хүртэл олон янзын
тайлбарын тухай өгүүлж ирсэн боловч, үнэндээ тэгээд аль нь үнэн юм бол?
2014/10/16
Тэгээс хязгааргүйн хооронд
Das Wahre ist gottähnlich.
Үнэн
бол бурхны энтэй. (Гёте)
Хар нүхний ёроолд хэвтэх “Үнэн”.
Гэрэл ч мултран гарч үл чадах хар
нүхний ёроолыг хэрэвзээ математикийн томьёогоор илэрхийлж чадах аваас, сансар огторгуйг бүхэлд нь тайлж
чадна гэх.
Энэ ертөнцийн түмэн үзэгдлийг ердөө л “цэвэр оюун бодлоороо” таньж
мэдэхийг эрмэлзэх физикчдийн их аян мөдхөн огторгуйн эхлэлд дөхөж
очоод байна.
2014/10/05
Шидэт хүн
- Оно гуай, та чинь аль 4, 5 жилийн өмнө
үхчихсэн баймаар юм. Яагаад амьд явна вэ?
Эмчийн тийн асуух нь ч арга байсангүй.
Зөвхөн “анагаахын үзүүлэлт” харах юм бол, Оно гуай өдийд
үхсэн байхад ер гайхах юм байсангүй. Гэсэн ч тэрээр амьд явна. 82 настай Оно Харуко гуай энх тунх амьдарсаар явна.
2014/09/26
Анхны тоо (төгсгөл)
өмнөх - Анхны тоо
- Цэгцэрсэн шат
1 – 1000 хүртэл 168 ширхэг анхны тоо байна гэдэг бол, ойролцоогоор “6 тоо
тутмын 1” нь анхны тоо байнаа гэсэн үг.
10,000 хүртэл ойролцоогоор “8 тоо тутмын 1”, 100,000 хүртэл ойролцоогоор “10
тоо тутмын 1” нь анхны тоо.
2014/09/24
Анхны тоо
- Математикч хүн гэж, өдөр бүр ер нь юу хийж байдаг юм бол?
Профессор Маркус Сотойгоос олон хүн ийн асуудаг гэнэ. Тэрээр (Английн) Оксфордын
их сургуульд алба хаадаг математикчидын нэг.
Жишээ нь физикч юм уу химич хүн бол төсөөлөхөд амархан л даа. Химичид
химийн бодисууд хольж дэлбэлэн, физикчид юмсыг хооронд нь мөргөлдүүлэн эвдэж
суудаг. Тэгвэл математикчид?
2014/09/16
Эрх чөлөөний шорон
Философич Сартрыг бидний зарим нь “Хүмүүс бол эрх чөлөөний шоронд шийтгүүлэгсэд юм” гэсэн үгээр нь мэддэг байх. Тэгвэл ер нь яагаад “Эрх чөлөөний шорон” байдаг билээ? Энгийнээр
бодож үзвэл эрх чөлөө гэдэг хэн бүхэн хүсч талархдаг хамгийн гайхамшигтай төлөв
байх учиртай мэт. Гэтэл Сартрийн үгээр бол тийм биш юм гэнэ. Тэрээр эрх чөлөөг
дараах байдлаар тайлбарлажээ.
-
Эрх чөлөө гэдэг бол, юу зөв болохыг
мэдэхгүй байхад “өөрөө мэд” гээд хаягдаж орхигдсон түгшүүртэй нөхцөл байдал юм.
2014/09/04
Философийн түүх (10-р хэсэг)
- Сократ (МЭӨ 450-д он)
Ийнхүү МЭӨ 450 оны үед эртний Грекэд Харьцангуй
үзэл түгэн дэлгэрчээ.
Философийн түүхэнд ийм нэг зүй тогтол байдаг бөгөөд, философи маань өөрөө ерөнхийдөө
доорх процессын давталтууд байдаг гэхэд болно.
2014/08/22
Залагч долгионы асуудал
өмнөх - Залагч долгионы тайлбар
Хос нүхний туршилт дээр судлаачидыг зовоогоод байсан хачирхам үзэгдэл бол “Нэг нэгээр нь электроныг буудаад байхад, тэдгээрийн ажиглагдах байрлалын тархалт нь яагаад ч юм долгион хэлбэртэй болоод байх юм” гэх асуудал байсан.
Хос нүхний туршилт дээр судлаачидыг зовоогоод байсан хачирхам үзэгдэл бол “Нэг нэгээр нь электроныг буудаад байхад, тэдгээрийн ажиглагдах байрлалын тархалт нь яагаад ч юм долгион хэлбэртэй болоод байх юм” гэх асуудал байсан.
2014/08/14
2014/08/07
Идэхгүйн гайхамшиг
Хүн, идэхгүй бол амьдарч чадахгүй.
Гэтэл бас идэхгүйн учир амьд яваа ч хүн гэж
байна.
Мори Мичиё хэмээх Япон бүсгүй нэгэн хүнд
өвчин тусчээ.
2014/07/19
Сүүлчийн мишээл
Сасабару Рүико бол нэгэн тусгай чадварыг
эзэмшсэн эмэгтэй. Тэр чадвар нь гэвэл, талийгаачийн гэмтсэн цогцосыг нямбайлан
сэргээх техник. Тэрээр Япондоо ч тоотой хэдхэн “цогцос засварлагчидын” нэг юм.
2014/06/16
Гүйх гэж төрсөн хүмүүс
2014/06/03
Философийн түүх (9-р хэсэг)
өмнөх - Харьцангуй үзлийн эхлэл (МЭӨ 450-д он)
- Протагор ба Горгиас (МЭӨ 450 оны үед)
МЭӨ 450 оны үед философийн түүхэнд Харьцангуй үзэл гарч
ирэв.
Тэгтэл.
2014/05/26
Афарын гурвалжин
Манай
дэлхий дээрх хамгийн халуун цэг. Тэр бол Африкийн “Афарын гурвалжин” буюу
Афарын хотгор юм.
Жилийн дундаж температур 34.4С. Дээр нь
хуурайшилт гэж нөхцөлгүй. Хайруулын тавган дээр өндөг унагавал нүдлэгдэж
шарагдахаасаа өмнө хатсан өндөг болж орхино.
2014/05/20
Философийн түүх (8-р хэсэг)
өмнөх - Демоктик (МЭӨ 420 он)
- Харьцангуй үзлийн эхлэл (МЭӨ 450-д он)
Үлгэр домог хэмээгч мухар сүсэг нуран унаж
-
Тийм бол, тэгээд энэ ертөнц (байгаль) гээч чинь чухам юу юм бэ?
гэсэн эргэлзээнээс эхэлсэн нь Байгалийн философи байлаа.
2014/05/14
2014/05/13
2014/04/28
Залагч долгионы тайлбар
Энэ хүртэл Квант механикийн онолын тайлбар
(Копенгагений тайлбар) болгож
- Нэг ширхэг бөөм нь, ажиглалт хийгээгүй байхад
долгиолсон долгион төлөвт байж, А нүх В нүх 2ыг нэгэн зэрэг нэвтрэн өнгөрдөг
гэх, бидний ердийн мэдрэмжээс харахад байж боломгүй
хэвийн бус зүйл ярьж ирсэн.
2014/04/26
2014/04/08
Стандарт
Стандарт бол хүний үйл ажиллагаа, аливаа бүтээгдэхүүний чанар, өнгө үзэмж,
хэмжээ болон сорьж турших, хэмжих, шалгах арга зэргийг улсын хэмжээгээр нэгэн
мөр болгож, албан ёсоор хуульчлан тогтоосон баримт бичиг юм. Энэ баримт бичгийг
боловсруулах, батлах үйл ажиллагааг стандартчилал гэнэ.
Subscribe to:
Posts (Atom)
