- Анхны философич Талес (МЭӨ 600 он)
Тэр нь ч аргагүй.
Аав нь, ээж нь, өвөө нь, эмээ нь, хажуу айлын ах нь, эргэн тойрны бүх хүмүүс, бүгд үлгэр домогт гүн итгэн автсан юм хойно. Тийм орчинд өсөж бойжсон хүнээс үлгэр домогт эргэлзэх тухай санаа ч төрөхгүй нь лав биз.
- Энэ "Үлгэр домог" гэдэг чинь, манай овог үндэстэн элэнц хуланцаараа итгэж ирсэн зүйл. Үүнд эргэлзэнэ гэдэг чинь өөрийнхөө үүсэл гарал, түүх соёл, удам судраа үгүйсгэж байгаагаас өөрцгүй доромж мунхаг явдал. "Үлгэр домог" худлаа байх ямар ч үндэс байхгүй...
Гэвч...
Хүмүүс газар тариалан эрхэлж арвин хүнс нөөцлөн, улам бүр элбэг хангалуун болж ирэв. Чингүүт овог аймгийн хүн ам эрс өсч, нэг мэдэх нь ээ бусад овог аймгуудтай уулзан учирдаг болоод иржээ. Бусад овог аймгуудтай харилцаа тогтоох болсноор, хүмүүс бага багаар нэгэн хачирхалтай зүйлийг анзаарах болов.
- Энэ хорвоод чинь, биднийхээс шаал өөр үлгэр домог ярьсан хүмүүс байх юм. Тэгсэн хэрнээ тэд ч бас бидний адил, тэр үлгэр домогтоо гүн итгэн автах юм...?!?
- Тэд худал юманд итгээд байна уу? Эсвэл, бид худал юманд итгээд байна уу? Бүр эсвэл, хоёулаа юу???
Ингэж хүмүүс
- Үлгэр домог бол бүгд хоосон паналаас цаашгүй...
болохыг сая анзаарч эхэлжээ.
Тэгээд МЭӨ 600 оны үед.
Тийнхүү эртний Грекийн Милет хотод хүн төрөлхитөний түүхэнд дэхь хамгийн анхны философич Талес гарч ирэв.
Юун түрүүнд, Талесийн төрсөн Милет гэх газрыг мэдэх хэрэгтэй.
Милет бол, зүг зүгийн газраас зүйл зүйлийн эд агуурс цуглан ирж чөлөөт худалдаа өрнөдөг хөгжингүй боомт хот байжээ. Зүсэн зүйлийн овог үндэстний хүмүүс арилжаа наймаа хийхээр цугладаг их хөлийн газар...
Ийм газар амьдрах аваас, хүссэн хүсээгүй төрөл бүрийн үлгэр домгуудын ялгааг анзаарахаас аргагүй.
- Та нарын наад нутаг нутгийн үлгэрүүд чинь юу вэ? Дуугуй сонсоод байсан бүүр харин зоргоороо бурж өгчийнаа? Ингэхэд тэгээд яг аль нь үнэн юм бэ айн? Бүгдээрээ л үндэслэлгүй хоосон паналууд байна шд!
Ингээд худалдаачин байсан Талес, ертөнцийн зүй тогтлын тухай өөрийнхөөрөө бясалгаж эхлэв.
Үр дүнд нь тэрээр
- Бүх юмсын анхдагч бол ус мөн.
гэсэн дүгнэлтэд хүрчээ.
- Бүхий л амьтан ургамлууд усыг агуулж, усгүй бол хорчийн хатаж бутран унадаг. Хүн ч, амьтан ч, ургамал ч, бүгд л усны ачаар амьдардаг. Тиймээс бүх юмсын язгуур оршихуй бол ус юм.
маягийн юм Фалес бодсон юм болов уу. Өхөөрдмөөр ч гэх үү.
Гэхдээ л энэ бол "Үлгэр домгоос хол илүү дээр санаа" байв. Үгүйдээ л үлгэр домгоос холдож, "ертөнцийн тухай өөрийнхөөрөө ажиглаж, өөрийн гэсэн тайлбар хийсэн" явдал бол, түүхэн талаасаа асар том алхам байлаа.
"Уул бол уул, морь бол морь" гэхээс хэтэрч сэтгэж чадаагүй тухайн үеийн ертөнцийн тухай үзэл дундаас
- Тэдгээрийг бүрдүүлж буй язгуур нь юу юм бол?
(морь юунаас бүтсэн юм бол? алим юунаас бүтсэн юм бол?)
гэсэн асуулт гаргаж тавьсан нь өөрөө цоо шинэ эргэлт байв.
Талес бол өнөөдөр ч "түүхэн дэхь хамгийн анхны философич" гэгдэн нэр нь мөнхөрсөн хүн билээ.
Үргэлжлэл - Пифагор (МЭӨ 550 он)
No comments:
Post a Comment