2014/02/04

Философийн түүх (1р хэсэг)

  • Философиос өмнө
Өнөөгийн хүн төрөлхитөн болох Хомо сапиенс одоогоос 200,000 жилийн өмнө үүсчээ.

 Тэд оюун ухааныг гартаа оруулж, багаж болон хэл яриа эзэмшин, байгалийн дайснуудаа номхотгосоор, нүд ирмэхийн зуур бүх дэлхийгээр тархав.

Гэвч, оюун ухааныг гартаа оруулсны учир, тэндээс ЗОВЛОН бий болов.
- Нэг анзаарах нь ээ, энд би оршин байна. ЯАГААД?
Гэдэс өлсөхийн учир хоол эрэн амь зогоох боловч, эцэстээ өвдөж шаналсаар зовж үхнэ. Яагаад ингэх ёстой гэж??
Энэ ертөнц ингэхэд чухам юу юм бэ? Үхэхээрээ би юу болох юм бол? Хаашаа очих бол?

Эндээс "Үлгэр домог" үүсэв.

- ...Эхлээд бурхан 6 өдрийн дотор тэнгэр газрыг бүтээжээ. Газраас Адамыг, хавирганаас нь Еваг бүтээж, тэр хоёрыг Эден гэдэг цэцэрлэгт амьдруулав. Тэгтэл, Ева муу ёрын сүнсэнд уруу татагдаж хориотой алимыг идэж орхив. Ингээд Адам Ева хоёр цэцэрлэгээс хөөгдөж, шийтгэлд нь хүмүүс гарцаагүй үхэх тавилантай болж, эмэгтэйчүүдэд хүүхэд төрүүлэх зовлонг, эрэгтэйчүүдэд цаг наргүй ажиллах зовлонг үүрүүлжээ...

Энэ бол нэгэн шашны бүтээгч бурхны тухай үлгэр домог юм.
Агуулга нь бол ердийн маазрал тул ойшоох хэрэггүй. Харин чухал нь гэвэл, "Орчлон ертөнц" хийгээд "амьдралын утга учир"-ын талаар ямар нэгэн тайлбар хийхийг оролдсон явдал юм.
Тайлбар л байвал, хэдий тэр нь үндэслэлгүй хоосон хийсвэрлэл ч бай, хүмүүс түүнд сэтгэл ханана.

Лавтайяа дэлхийн хамгийн анхны далан худалч нөхөр айж шаналсан хавь ойрынхоо ах дүүсээ өрөвдөхдөө "Ертөнц гэж юу юм бэ? Яагаад бид зовно вэ? Үхэхээр юу болдог бол?" зэргийг тайлбарласан үлгэр зохиож өгсөн биз.

Харин тэр нь яван явсаар нэг мэдэх нь ээ омог отогуудын дундах домог болон тогтож, шашинлаг хүч нөлөөтэй болсноор, хүмүүсийг нэгтгэх зангилаа болж өгсөн биз ээ.

Философиос өмнө, ертөнцийг тайлбарлах үүргийг "Үлгэр домог" хариуцаж байлаа.

Үргэлжлэл - Анхны философич Фалес (МЭӨ 600 он) 

No comments:

Post a Comment