2013/05/19

Абстаркт БИ

Өмнөх - Шрёдингерийн муур (3р хэсэг)

Явж явж, физик талаас нь хэлбэл, ямар ч туршилтын багаж байлаа гээд, эцсийн эцэст тэр нь "хэдэн тооны микро биетүүд болон, тэдгээрийн хоорондох хүчний харилцан үйлчлэл" гэсэн юмнаас бүтсэн зүйл байхаас хэтрэхгүй. Тэгээд, микро биетүүдийн хооронд хүчний харилцан үйлчлэл өрнөсөн ч, биетийн төлөв тогтворждоггүй юм чинь, ер юу ч болдог бай, хэзээ ч ямар ч биетийн төлөв тогтворжихгүй болоход хүрнэ.


Гэвч.
Гэвч, "ХҮН" явж очоод хайрцагийг онгойлгоод харахад тэнд гарцаагүй "үхсэн" эсвэл "амьд" муур л байж, муур хэзээд үргэлж тогтворжсон төлөвт л байдаг шүү дээ. Эндээс "Шрёдингерийн муур" хэмээх туршилтын жинхэнэ асуудал босч ирж байгаа юм. Тэр асуудал болбоос

- Хммм, ЛОГИК талаасаа бодохоор, биетийн төлөв үргэлж магадлал чигээрээ байдгийг ойлголоо. Дээр нь, олон тооны магадлалууд давхцаад зэрэгцээд, яг бодитоор оршин байдгийг ч ойлголоо. Гэхдээ тэр биетүүдийг чинь ХҮН очоод харахаар, тэр давхцсан олон магадлалуудын зөвхөн яг нэг нь л харагддаг биз дээ? Тэгэхээр чинь тэгээд тэр ЛОГИК, БОДИТ БАЙДАЛ хоёр чинь хоорондоо зөрчилдөөд байгаан биш үү???

гэсэн эргэлзээ юм.

- Яахаараа онолын хувьд хэзээ ч болох ёсгүй зүйлийг ХҮН бий болгоод байна вэ?
- Хүн гэдэг чинь юу юм бэ?
- Бусад биетийн л адил, микро бодисуудын бөөгнөрөл, тэгээд тэдний хоорондох харилцан үйлчлэлээс тогтсон систем төдий биет биш гэж үү?

Энэ асуудал олон эрдэмтэдийн толгойг гашилгав.

Тэгж байтал, өнөөгийн компьютерийг зохион бүтээхэд үнэмлэхүй хувь нэмэр оруулсан, "компьютерийн эцэг" гэгддэг 20р зууны агуу суутнуудын нэг John Von Neumann эрдэмтэн, "шрёдингерийн тэгшитгэл" гэгдэх квант механикийн томъёог нь яаж ч ар өвөргүй өчиж мушгиад, тэндээс "биетийн төлөвийг тогтворжуулахуйц хариултыг бодож гаргах боломжгүй" болохыг математикийн аргаар тас хийтэл нь баталж орхив.

Өөрөөр хэлбэл, квант механикийн онолын дотор ч, биетийн төлөвийг тогтворжуулах ямар ч хүчин зүйл байхгүй бөгөөд, биет хэзээд зөвхөн магадлал хэлбэрээр л оршин байх болно гэдгийг МАТЕМАТИК АРГААР баталчихсан хэрэг.

Тэгсэнээ гэнэтхэн Нейман эрдэмтэн дуу алдан
- ЭЭЭЭЭЭЭврикаа!!!
гэж орилов. 

- Оньсогоны учрыг олчихлоо.
Аан гэж бай. Юу гэхээр байна шүү.
Квант механикийн онолоор бол, муур нь үхсэн эсвэл амьд гэсэн төлөвийн давхцал байдлаар оршиж байгаа гэж хэлдэг шүү дээ. Гэвч тэр давхардсан олон магадлал дундаас аль нэг нь сонгогдож, биетийн төлөвийг тогтворжуулах хүчин зүйл квант механикийн онол дотор, өөрөөр хэлбэл физик дотор байхгүй. Тийм биз?

- Аа харин тиймээ.

- Гэтэл тийм байтал, ХҮН биетийг ажиглах зөвхөн тэр үед, муурны төлөв тогтворжсон байдаг. Ойлгож байна уу? ЗӨВХӨН ХҮН Л ХАРАХ ҮЕД!!!


- Нейман! Арай ч дээ? Чи арай тэгж хэлэх гээгүй биз дээ??


- Тиймээ, яг тэрийг чинь хэлэх гээд байна. ХҮНИЙ СЭТГЭЛ биетийн төлөвийг шийдээд байгаа юм байна.


- ???????


Энэ бол огтхон мааз яриа биш. Нейман эрдэмтэн "Сэтгэл, ой ухаан гэх мэт өнөөгийн физикийн шинжлэх ухаанаар судлагддаггүй ямар нэгэн зүйл л магадлалуудын сонголтыг хийгээд байна" хэмээн үнэнгээсээ серёзный хэлсэн юм.

Мэдээж тэрээр ингэж хэлсэнийхээ төлөө тухайн үеийн олон эрдэмтэн мэргэд, элит суутнуудаас бөөн бөөн банга сонсов.

Гэсэн ч, физикийн ухааны төсөөлөн хардаг тэр ертөнц (микро биетүүд болон, тэдгээрийн хоорондох хүчний үйлчлэлүүд) дотор, тайлбарлах боломжгүй зүйл нэгэнт гарч ирсэн нь үнэн л юм хойно, энэ бол гарцаагүй тухайн үеийг хүртэл тооцоолж байгаагүй тэс өөр, цоо шинэ, үл мэдэх, ямар нэгэн зүйлийг гаднаас оруулж ирэхээс өөр аргагүй байдал юм.

Харин Нейманийхаар бол тэр үл мэдэх зүйл нь СЭТГЭЛ, эсвэл ОЙ УХААН маягийн зүйл болов уу гэж таамгалсан төдий л юм. Дашрамд хэлэхэд Нейман түүнийгээ "Абстракт БИ" гэж нэрлэсэн.

Юу ч болдог бай, нэгэнт тайлбарлах боломжгүй асуудал байгаа юм бол, физикийн ухаан дотор өдийг хүртэл байгаагүй шинэ ухагдахуун оруулж ирэхгүй л бол болохгүйгээс хойш, Нейманы үгийг тоглоом шоглоом болгоод өнгөрөөх аргагүй юм.

Тэгээд ч огт хариултгүй шаналж байснаас, нүглийн нүдийг гурилаар хуурахтай адилаар, юу ч болсон гээд СЭТГЭЛ гаргаж ирээд тэр хөндий зайг бөглөчихөж яагаад болохгүй гэж?

- Квант физикийн онолоор бол, биетийн төлөв хэзээд магадлал чигээрээ л байдаг.

- Гэвч бодит байдал дээр ХҮН биетийг харах үед, "А цэг дээр байрлаж байна", "В цэг дээр байрлаж байна" гэх мэтээр яг нэг боломжийг нь сонгож хардаг.

- Тэр сонголтыг хийж, биетийн төлөвийг тогтворжуулаад байгаа хүчин зүйл нь ХҮНИЙ СЭТГЭЛ бөгөөд, тэр нь квант физикээс давсан тусгай дээд орон зай юм. Тийм ч учраас биетийн төлөвийг тогтворжуулж чаддаг юм.

Яагаад болохгүй гэж?
Утга учиртай л байгаа биз дээ?

Үргэлжлэл - Параллел ертөнцийн тайлбар

6 comments:

Unknown said...

herev hun baihgui gej uzvel Matematikiin tomyo(matematik tomyo) huchin togoldor orshih bolovuu

ТОМё БОДё said...

тэр ч бас эргэлзээтэй.

Anonymous said...

Tegeheer shinjleh uhaan ch ter er n bugd ergelzeetei bolj taarlaa er n bi , ta nar orshin baigaa gedgiig hen batlah ym...

Unknown said...

odoo teheer chn bi ehleliig uneniig haanaas yaaj haih we

tseegiirepo said...

Тэр сенсорт учир байгаа юм биш үү? Сенсор нь ямархуу молекултай эд вэ? :)))

Zollo said...

hahaha boli2

Post a Comment