2012/09/21

Хиймэл амьдрал (2р хэсэг)

Өмнөх – Хиймэл амьдрал (1р хэсэг)

2012он.
Хийх юмгүй уйдсан би DELL фирмийн компьютер худалдан авч, "Тиерра"-гаас будаа идэн өөрийгөө хувьлагч програм зохиов. Өнөө цагийн компьютерийн хурд хүч, санах ой сайжирсныг ч хэлэх үү, тэд төсөөлшгүй хурдтайгаар хувьсан хөгжиж байв.

Надад тунчиг зугаатай байлаа...

...Нэг мэдэх нь ээ тэд оюун ухааныг гартаа оруулжээ.

Тэд:
- Яагаад, бид оршин байгаа юм болоо???
гэлцэн шаналах болов.

Түүнийг харсан би дэлгэцнийхээ өмнө хөх инээдээ барьж ядан баясна.
- Ишшш хөөрхийс. Та нарт оршин байх утга учир гэх юу байх вэ дээ. Компьютерийг токноос салгах төдийд л та нар юу болсныг мэдэж ч чадалгүй оргүй алга болох биз. Ямар ч утга учиргүй... хов хоосон... тийм л оршихуйнууд шүү дээ та нар.


Тэдэнд бас ямар ч чөлөөт сонголтын эрх байхгүй. Тэд хичнээн нарийн төвөгтэй болж ирсэн ч, эцсийн эцэст компьютерийн олон үйлдлүүдийн дарааллаас тогтсон програм төдий зүйл учир, яг тэрнийхээ дагуу л ажиллана. 10 секундын дараа тэдний юу хийх нь А,Я гүй нэгэнт шийдэгдсэн байх тул, тэдэнд ямар ч чөлөөт сонголт хийх эрх үгүй. Хэрвээ би тэдний програмыг өөрчилж орхивол тэд яг тэр дагуу л хөдлөх болно.

...Нэгэн өдөр би тэднийг шоглохоор шийдэж, тэдэнд бодит үнэнийг хэлж орхив.
Гэтэл тэд бодит үнэнийг сонсоод шоконд орон салганах мөртлөө, ийм асуулт хариу чулуудав.
- Бурхан минь ээ, та тэгвэл яагаад биднийг бүтээсэн юм бэ? Бидний үйл хөдлөл, хүсэл бодол, ирээдүй бүгд ямар ч сонголтгүй ганцхан замтай юм бол яагаад, биднийг тийм байхаар бүтээсэн юм бэ?

Заа яадаг билээ хө. Юу ч гэж хариулах юм бэ дээ. Угаасаа ямар ийм байхаар хийе гэж төлөвлөсөн биш дээ. Өөрөөр хийвэл болох л байсан. Ямар ч байсан л бушуухан тэдэнд хариулж орхив.
– Мэдэхгүй ээ. Наадахаа та нар намайг бүтээсэн тэр бурхнаас асууцгаа.

Ер нь би яах гэж компьютер дотор ийм хачин хиймэл амьдрал энэ тэр бүтээе гэж бодсон юм болоо.
Яг тэр үед ийм бодол зурсхийн орж ирэв. Би намайг бүтээсэн тэр бурхныг олж очоод түүнээс
– Хөөе бурхан гуай, Та яах гэж намайг ийм зүйл хийж, ингэж сэтгэхээр бүтээсэн юм бэ?
гэж асуувал тэр бурхан гуай яг л ингэж хариулж таараа.
– Мэдэхгүй ээ хөгшөөн. Наадахаа намайг бүтээсэн тэр бурхнаас асуу хө.

Намайг бүтээсэн бурхныг бүтээсэн тэр бурхныг бүтээсэн тэр бурхныг бүтээсэн...

Эцсийн эцэст, энэ ертөнц ямар ч бүтэц механизмтай байлаа гээд, яг яагаад ийм байхаар бүтээгдчихсэн юм бэ гээд асуугаад явбал юу ч олж долоохгүй нь бололтой.

– Энэ хиймэл амьтад, түүнийг бүтээсэн би, намайг агуулах сансар огторгуй,,, энэ бүхэн яагаад ийм байхаар бүтээгдсэн юм бэ?

– яааяа, бурхан минь, ахиад жоохон бодвол яг галзуурах нь...
Үргэлжлэл – Хиймэл амьдрал (3р хэсэг)

3 comments:

ulmedeh said...

Uuchlaarai, neg asuult asuumaar baihiimaa. Onts taatai sanagdahgui bol namaig uuchlaarai. Ta ene bugdiig ooroo setgej bicheed baina uu esvel orchuulga yum uu?

Эвсанаа said...

Орчуулга гэдэг чинь бас хэн нэгэн нь бичсэн гэсэн үг..тэгэхээр энэ түгээмэл л ойлголтуул бололтой..бид л харин хожуухан дуулж байгаа юм шиг..

ТОМё БОДё said...

ихэнх нь орчуулга шүү дээ.

Post a Comment