3.
Логик гаргалгааны үзэл
Веннийн бүлгэм, хулхи болон орги шинжлэх ухааны дундуур
татах зааг шугам болгож Логик гаргалгааны үзэл (Logical positivism) гээчийг
дэвшүүлэв. Тэдний санааг энгийнээр тайлбарлавал
– Харахад хичнээн адармаатай толгой эргүүлсэн онол байлаа ч,
эцсийн эцэст бүх яриа "А бол В юм" гэх мэтийн богинохон
өгүүлбэрүүдээс бүтсэн байдаг.
– Онол гэдэг бол тэдгээр нэгж өгүүлбэрүүдийг хооронд нь
"ба (∧)", "эсвэл (∨)" "бол (⇒)" гэх мэт логик
хамаарлаар холбогдож бүтсэн зүйлийг л хэлнэ. Тэгэхээр ямар ч онолыг "факт
А ∧ факт В ⇒ факт С" маягийн хэлбэрт оруулан илэрхийлж болно.
гэсэн санаа юм.
Тэгэхээр ямар ч онол бай, Логик гаргалгааны үзэлтэнүүдэд
өртөх л юм бол, юу ч гүй болтлоо зорогдож орхих аж. Тэрхүү зорсон үртэснүүдээ
дээрхийн адил томьёо хэлбэрт оруулаад цэгцлээд авчихвал, заа тэгээд асуудал
ерөнхийдөө шуударч байгаа нь тэр.
Цэгцэрсэн онолынхоо факт нэг бүрийг "бодит факт мөн үү?
туршилтаар батлагдсан уу?" гээд шалгаад явахад л үнэн худал нь ерөнхийдөө
гараад ирнэ. Мэдээж дотор нь нотлогдоогүй факт цохиж явбал
– Өө хөөрхий, Энэ онол чинь, үүн дээр харанхуй туучижээ..
Тэгэхээр хулхи онол байна аа... Таны уран сэтгэмж
байжээ...
Гээд л гардуулчих юм.
Дашрамд хэлэхэд энэхүү Логик гаргалгааны зарчим нь ер юун
дээр ч авч ашиглах боломжтой тул, заавал шинжлэх ухааны онол гэлтгүй, библи...
аавын үглэл... улс төрийн популизм... ер бичгээр илэрхийлж болох бүхий л
зүйлийг нарийвчлан нягталж болдог универсал эд билээ.
– Ёстой нэг суутнууд л бодож олдог санаа байна даа,
гайхалтай. Нээрээ ч үүнээс илүү нарийвчлал гэж юу байх вэ. Сэтгэл хөдлөл, буруу
ойлголцол энэ тэр үүсэх ямар ч боломжгүй. Сайхааан сайхан...
Ийнхүү Веннийн бүлгэмийн хувьсгалт тэмцэл эхлэв.
– Гараа өргө, бүү хөдөл. Веннийн бүлгэм байна. Үнэн худлыг
шүүж явна. Яалаа яалаа гэнээ? Газар хөдлөхийн өмнө нохой хуцдаг гэв үү? Алив
шалгуул... Байз байз!!! Энэ факт нотлогдоогүй байна. Яалт ч байхгүй хулхи онол
байна. Муу хулхи онол... түс тас... дшш дшш... Алив дараагийн онолыг оруул...
Гараа өргө, бүү хөдөл...
гэсээр Веннийн бүлгэмийн хээрийн шүүх онол болгоныг шүүн
тасалж, хулхи болгоныг нь буудан цаазалж гарав.
Нэгэнт ийм найдвартай шүүхтэй болсон тул бусад эрдэмтэд
сэтгэл хангалуунаар
– Гайхалтай... урамтай ажиллаж байна даа.. Заа хө, хэдүүлээ
юу хийх үү? Жаал гарч цай ч болтугай уучаад ирэх үү дээ хө?
гэлцэн түрхэн зуур шинжлэх ухааны ертөнцөөс хөндийрөн
алжаалаа тайлчаад буцаад ирэв ээ...
... Тэгтэл ...байдал нэгэнт орвонгоороо эргэсэн байв. Учир замбараагүй олон
онолоор чихэлдэж байсан заалан дотор, гартаа Логик гаргалгааны
зарчим барьсан Веннийн бүлгэм л ганцаараа сууж байх нь тэр.
– Юу..., уучлаарай, нөгөө... шүүх ажиллагаа дууссан болов
уу?
– Дууссаан.
– Аан за. Тэгээд..., нөгөө хулхи онолуудыг бүгдий нь ялгаад
буудчихсан уу?
– Тэгсэн.
– Заа ашгүй дээ, ёстой баярлалаа. Ингэхэд тэгээд амьд үлдсэн
жинхэнэ онол нь хаана байгаа юм бол?
– Нэг ч жинхэнэ онол үлдээгүй. Бүгд хулхи юм билээ. Бүгдий
нь цааш нь харуулсан.
Ийнхүү шүүх ажиллагаа өндөрлөсөн байлаа.
Үргэлжлэл - 4. Логик гаргалгааны үзэл дэхь асуудал
No comments:
Post a Comment