50-иад жилийн өмнө дээжилж авсан хэсэгхэн хөрс хүн төрөлхитөнийг аварч ч
мэдэх шимт хөрс болно гэж хэн тааж төсөөлсөн бол? Дээж авсан тэр газар нь хүний
толгойн хэлбэртэй аварга чулуун соёлоороо танигдах алдарт Пасха арал байсан нь
цаанаа учиртай ч юм шиг. Үгүй дээ л тэрхүү тусгаарлагдмал арал бол хүн
төрөлхитөний орчин үежилтийн бараан нөлөөнөөс хэсэгтээ ангид байж ирсэн газар
юм. Тиймдээ ч ийм өнчин арлаас “жигтэй бактери” оллоо гээд, тэгтэл гайхах явдал
гараагүй биз.
Харин тэр бактери нь нэгэн гайхмаар онцгой шинж чанар бүхий бодисыг
үйлдвэрлэж байлаа. Тэр бол Rapamycin
гэх бодис. Пасха арлын (нутгийн хүмүүсийн нэрлэх) уугуул нэр болох Rapa Nui гэх
үгнээс улбаалж өгсөн нэр. Тодорхой хэлэх юм бол энэ бодис нь “төрөл бүрийн
амьтан ургамлын насыг уртасгадаг” шидтэй эд бөгөөд, насжилт судлаачдын хувьд
бол өнөөдрийн байдлаар бараг цорын ганц найдвар нь гэхэд болно.
- Хамгийн урт наслалтын уртсалт
- Сүүн тэжээлт амьтны
хамгийн урт наслалтыг мэдэгдэхүйц уртасгасан хамгийн анхны тохиолдол нь энэ эм
юм.
“Хамгийн урт наслалт” гэдэг нь,
тухайн сүргийн дундах хамгийн өндөр насалсан эхний 10%-ийн дундаж насыг хэлдэг
бөгөөд, энэ утга өсөх нь “хөгшрөлт саарсны нотолгоо” гэж үздэг.
Хулгана дээр хийсэн туршилтаас (2009) харвал, Rapamycin хэрэглэсэн группэд
эрэгчин дээр 9%, эмэгчин дээр 14%, дундажаар 12%-ийн хамгийн урт наслалтын
уртсалт ажиглагдсан гэнэ (хүнээр яривал 100 нас давсан).
Насжилт судлаачид эрт цагаас нааш “хөгшрөлт сааруулах бодис” мөрөөдсөөр
ирж. Тэр бол ердөө нас уртасгах зорилго төдий биш. Хөгшрөлт саарснаар түүнээс
улбаалах олон өвчний үүсэлт хийгээд урхагшилтыг бүхэлд нь сааруулах замыг
нээхийг ч үгүйсгэхгүй.
- Rapamycin бол үүнд
одоогийн байдлаар хамгийн магадлал бүхий нэр дэвшигч юм.
- Өсөлт ба хөгшрөлт
Илчлэгийг хязгаарласнаар (буюу шаардлагатай хамгийн бага хэмжээний тэжээл
авангаа “бараг өлсгөлөн төлөв” хүртэл хооллолтоо багасгах) наслалтыг уртасгаж,
хөгшрөлтөөс улбаалах олон өвчний үүсэлтийг сааруулж болдог нь хулгана дээрх
туршилтуудаас нэгэнт тогтоогдсон зүйл. Тэгвэл яагаад хоол багасахаар урт
насалдаг юм бол?
Тэр бол “нэгэн зүйл уураг” муу нүүрээ нуудгаас болдог гэнэ. Тэр уургийг TOR (Target of Rapamycin буюу
рапамицины бай) гэдэг. Нэрэнд нь мөнөөх Rapamycin гэх Пасха арлаас улбаатай
бодисын нэр орсон нь ч тохиолдлынх биш. Учир нь энэ уургийн ажил бол Rapamycin-ий
ажилд саад болох явдал юм.
Энэхүү TOR гэх уурагт сайн муу хоёр нүүр бий.
“Сайн нүүр” нь гэвэл хүний өсөлтийг тэтгэж өгдөг явдал.
- TOR бол залуу насанд
өсөлт хөгжилтөнд туйлын чухал үүрэгтэй.
Харин “муу нүүр” нь гэвэл хүний хөгшрөлтийг ч тэтгэж орхидог.
- Өтөл насанд ч
идэвхжилт нь үргэлжилбэл эсийн үйл ажиллагааг доголдуулж, организм эвдрэхэд
хүрнэ.
Тийм ээ, TOR бол яг л хоёр нүүрэнд хувирагч юм.
Бид бүхэн өсөлт болон хөгшрөлт гэж ярих боловч, үнэндээ эд бол нэг
үзэгдлийг илэрхийлэх хоёр үг билээ. Ердөө л эдгээр нь өрнөх цаг үеэрээ ялгарна.
Үржлийн үе хүртлэх хэсгийг “өсөлт” гэж нэрлэж, түүнээс хойшхийг нь “хөгшрөлт”
гэнэ. Нэг ёсондоо “хөгшрөлтийг сааруулах” гэдгийг үржлийн үеийн дараах
“өсөлтийг саатуулах” гэж хэлж ч болно гэсэн үг.
TOR нь үндсэндээ өсөлтийг тэтгэдэг. Өөрөөр хэлбэл тэр нь бас шууд утгаараа
“хөгшрөлтийг ч тэтгэдэг” гэсэнтэй утга нэг болно. Харин түүний дэргэд нас
уртасгалтын найдвар төрүүлээд буй Rapamycin гэх бодис бол эсрэгээр нь “өсөлтийг
саатуулах” буюу, нэг ёсондоо “хөгшрөлтийг сааруулах”-тай холбогдоно. Энд
дарахаар тэнд товойж, тэнд дарахаар энд овойх ярвигтай холбоо бол чухамдаа TOR
ба Rapamycin-ий энгийн хамаарал юм.
- TOR ба Rapamycin
Тийм бол залуу насандаа TOR-ийг тултал нь зүтгүүлбэл сайн. Тэгээд үржлийн
үеэ өнгөрөхөөр түүний оронд Rapamycin-аар өсөлтөө хазаарлаад байхад болох юм
байна. Тэгэвч, явдал тийм ч амаргүй. Нас ахиад ч мөн л TOR-ийн идэвхжилт гол
төлөв өндөр хэвээрээ л байна. Улмаар хөгшрөлт ч түргэсч орхино.
Яагаад тэгдэг вэ гэхээр, тэр нь “хоол тэжээл хангалттай байгаа” учраас тэр.
TOR гэдэг мунхаг нөхөр хоол байх л юм бол бүгдийг нь өсөлтийн хүч болгон
хувиргаж орхино. Бие махбод хичнээн насыг элээсэн ч хамаагүй. Харин Rapamycin
гээч тогтуун ухаантан ямагт хүлээцтэй. Хүнс хомсдох тэр үеэр л сая ханцуй
шамлан ажилд гарна. Тэгээд улайрсан TOR-ийн хөлийг тушихаар халдах болно.
Илчлэгийн хязгаарлалтаар түр зуур ч болтугай өлсгөлөн төлвийг биеийн дотооддоо
бий болговол, хар аяндаа Rapamycin нүүрээ цухуйлгана. Агсан нөхөр агсрахын тулд
хүч өгөх хэн нэгэн шаардлагатайн адилаар, TOR агсрахад ч бас тэр дайны шалтгаан
(хэт идэлт) байдаг хэрэг.
- Аутофаги
TOR-ийн үйл ажиллагаа ямар муу талтай вэ? Өсөлт хэмээх өгөөж нь үнэлэх үнэ
цэнэтэй ч гэлээ, TOR нь хийснээ цэвэрлэхдээ дургүй нэгэн. Өсөлтийн явцад бий
болсон гэмтсэн митохондрия болон бүрэн бус эсүүд тэр чигтээ хөглөрч үлдэнэ.
Тийм сохор өсөлт зарим нэг уургийн хэт үйлдвэрлэлтийн шалтгаан ч болно. Зарим
хэсгийн хэт өсөлт ойр тойрондоо муугаар нөлөөлнө. Мөн хэт ихээр хийгдсэн уураг
нэг дор цуглахаараа тээртэй нэгэн болж хувирна. Жишээ нь, судас хатуурлын
шалтгаан болдог гөлгөр булчингийн эс болон, ясыг сүйтгэдэг остеокластын эс,
хавдар цулцан зэрэг хүсээгүй өсөлтийг ч өдөөж орхидог. Тийм замбараагүй байдал
гэдэг, зүйрлүүлж хэлбэл яг л өнөөгийн манай гажсан нийгэм мэт харагдана. Сул
доройтныг үл хайхрах эдийн засгийн харгис өсөлт, явцуу хүрээний хэт
хөрөнгөжилт, баян хоосны тэнцвэргүй ялгарал, тэгээд тэндээс бүрэлдэн тэлэх
харанхуй ертөнц...
Харин хүнс хомсдоод ирвэл TOR газар дээрээ дуугаа хураан томоожиж, ядуу
баатар Rapamycin-ий хэлэх үгийг сонсож эхэлнэ. Rapamycin-ий нөлөөгөөр өсөлт нь
саарсан бие махбод дотор, идэгдэн бохирдсон эсүүдийн их цэвэрлэгээ явагдаж
эхэлнэ.
Аутофаги гэж нэрлэгдэх тэрхүү их цэвэрлэгээний ажлаар гэмтсэн митохондрия
засварлагдаж, хэвийн бус ажиллагаатай эсүүд задарч дахин боловсруулагдана.
Хэдий хүнд гэмтэлтэй ч бай өөр хэн нэгний эд анги ч болж болно шүү дээ. Ийм
маягаар бие доторхи хогнууд шинэ түүхий эдийн эх үүсвэр болон ашиглагдаж гарна.
- Өлсгөлөн
- Үндсэндээ бол, эсүүд
амь насанд нь аюул учирсан гэж мэдэрвэл TOR-ийн идэвхижилт буудаг. Үр дүнд нь
уургийн үйлдвэрлэл болон эсийн үржил саарч, тэр хэмжээгээр хэмнэгдсэн энерги нь
ДНХ-ийн засвар зэрэг “хамгаалалт”-ын ажлуудад зарцуулагдаад явна.
Залуу цагт бол “довтолгоо нь хамгийн сайн хамгаалалт” байж болох л юм.
Гэвч, үржлийн үе хэтэрчихээд байхад довтолсон хэвээр байвал хамгаалалтын цайз
чинь сарампай л болох вий.
- Үржлийн үе өнгөрч,
амьдрах боломж буурахын хэрээр амьд организм яг л “хүн амьдрахаа больсон оромж”
шиг элэгдэн доройтдог.
Харин өөрийн оромжоо хамгаалах нь Rapamycin-ий ажил.
Гэвч эсүүдийн амь насанд аюул учрахгүй л бол даруухан эрхэм өөрөө үсрэн
гарч ирнэ гэж үгүй. Түүнийг даллан гаргаж ирдэг нь зөвхөн илчлэгийн хязгаарлалт
буюу өлсгөлөн юм.
Өлсгөлөн төлөв TOR-ийн идэвхжилтийг бууруулдаг нь 1990-д оны үеэс нээгдсэн
зүйл бөгөөд, өлсгөлөн урт настай холбогддог нь түүнээс ч эртнээс танигдсан
байдаг. 1935 онд залуу хархнуудад өгөх хоолыг нь хасахаар учиргүй урт насалдаг
болохыг харуулсан нь Cornell-ийн их сургуулийн профессор Mackey байлаа. Түүнээс
хойш илчлэгийн хязгаарлалт нь (хөрөнгөний) бактериас аалз, цаашлаад нохой,
сармагчин зэрэг зүйл бүрийн амьтад дээр наслалт уртасгадаг болохыг баталсаар
ирж. Урт хугацаанд илчлэгийн хязгаарлалт хийгдсэн хөгшин макак сармагчин ер
бусын эрүүл байж, жинхэнэ наснаасаа хамаагүй залуухан жавхаалаг харагддаг.
- Судалгааны ажлын түүхэн үр дүн
TOR-ийн ажиллагаа тодорхой болж ирсэн нь 2000-д оноос эхтэй. 2003 онд
Унгарын судлаач Vellai туузан хорхойн дундаж наслалтыг 2 дахин уртасгаж
үзүүлэв. Тэр бол генийг нь өөрчилж TOR-ийг саатуулсны үр дүн. Тохиолдлоор TOR-ийг
саатуулах генийн мутацад өртсөн хулганын наслалт 30 сараас 5 жил болон уртсав.
Ийнхүү TOR болон Rapamycin, тэгээд илчлэгийн хязгаарлалтын хоорондын хамаарал
тодрон гарч ирсэн нь урт наслах хүсэл дээр гал болон дүрэлзэв.
Тэр үеэр, 2009 онд зарлагдсан нэгэн судалгааны үр дүн түүхэн явдал болжээ.
- Rapamycin өгсөн
хулганууд өгөөгүй хулгануудтай харьцуулахад дундаж наслалт нь хөгширсөн
эрэгчингүүдэд 28%, эмэгчингүүдэд 38% хүртэл уртассан.
Strong, Harrison, Miller нарын эл судалгааны хамгийн сонирхолтой нь,
туршилтанд орсон хулганууд нь хөгшин хулганууд байсан байна. Бэлдмэлээ хулганы
тэжээлд тохируулж холих гэсээр нэлээд хугацаа алдсан тул, Rapamycin өгч эхлэх
үед нэгэнт хулганууд нь 20 сартай болчихсон байж (хүнээр ярьвал 60 нас).
Тиймээс хэн нь ч амжилттай болно гэж төсөөлсөнгүй.
Тэгтэл алив гээч, тэгээд ч нөгөө хулгануудын нас нь уртсаад байна гэнэ.
Өөрөөр хэлбэл, хэдий өндөр насалсан ч бай “хэзээ ч оройтдоггүй” байх нь.
- Үүнээс харахад,
ялангуяа Rapamycin нь насны эцэст ч үр нөлөөгөө хадгалдаг болох нь төсөөлөгдөж
буй юм.
Өнөөдрийн байдлаар TOR-ийг саатуулснаар төрөл бүрийн амьтдын нас уртасдаг
гэх бодит фактууд тодорхой болоод байна.
Мэдээж илчлэгийн хязгаарлалт хэмээх арга бол нас уртасгах цорын ганц зам
биш. “Эрүүл хөгшрөлт” биеллээ олохын тулд илүү өргөн хүрээний ээдрээтэй сүлжээ
цаана нь ажиллаж байгаа нь тодорхой. Гэлээ ч тэр том сүлжээг компьютертай
зүйрлэх юм бол түүний CPU (буюу төв процессор), өөрөөр хэлбэл хамгийн чухал
хэсэг нь TOR юм. Тиймээс тэрхүү TOR-ийн сүүдэр дор орших Rapamycin-д анхаарал
төвлөрөх нь жам ёсны явдал гэлтэй.
- Оньсого ба тохиолдол
- Ер нь ингэхэд
хөгширтлөө наслах механизм гээч юм хэрхэн яаж хувьсаж ирсэн юм бол?
Энэ бол биологичидын толгойг гашилгадаг “оньсого”-уудын нэг.
Амьд биетийн зорилго бол “үржих” явдал. Тэрхүү үржлийн үеийг нь өнгөрүүлтэл
нь тэднээр “илүү цагийн ажил” хийлгэхийн утга учир чухам юунд байдаг юм бол?
Үнэндээ илчлэгийн хязгаарлалтаар илүү цагийн ажил хийлгэдэг (нас уртасгадаг)
механизм нь өөр зорилготой нэмэлт “урамшуулал” маягийн юм биш байгаа? Тийн
тунгаах насжилт судлаачид бий.
Жишээлбэл, амьтад хүнс хомсдох үед, ердийн үедээ иддэггүй зүйлийг хүртэл
иддэг болж болно. Чингүүт тэр мэт идэж хэвшээгүй хүнсэнд нь “хор” агуулагдаж
байх магадлал өндөрсөнө. Тиймээс бие организм өөрийн эрхгүй хамгаалалтын
системээ ажиллуулдаг болон хувьсаж, “тохиолдлоор хөгшрөлтөө зогсоодог” болсон
байж мэдэх юм гэнэ.
Илчлэгийн хязгаарлалтаас үүдэх ид шидийн үр дүн үнэхээр тийм “тохиолдлын
бэлэг” юм болов уу?
- Зомбижилт
TOR бол өсөлт хийгээд үржилд зайлшгүй шаардлагатай хэдий ч, бодгалын хувьд
бол хангалттай бойжсоны дараах “хөгшрөлтийн мотор” болон хувирна. Залуугийн мөн
чанар ч гэж хэлж болох өсөн дэвжих чадвар өтөл насанд ирэхээр бид бүгдийг үхэл
тийш туун шахдаг аж.
Элбэг хангалуун хоол хүнс TOR-ийг тэтгэсээр байх тул, мөнөөх нандин мотор
маань улангассан бух шиг бие эрхтнийг сэглэж одно. Илүүдсэн уургууд цуглаж,
эвдэрсэн митохондрия хуримтлагдсаар л байна. Явсаар тэр мэт хогнууд ДНХ-г
гэмтээх чөлөөт радикалууд болон хувилна. Мэдрэлийн эсүүдэд задрахдаа муу
уургууд хуримтлагдвал тэр нь Альцхаймер өвчний шалтгаан болох жишээтэй. Өтөл
насан дахь TOR бол бие организмын дахин төлжих чадварыг бага багаар булаан
залгих “Зомби” мэт оршихуй юм. Өтөл насанд ч TOR нь мөн л эрч хүчтэйгээ байна
гэдэг бол “байгалийн хувьсал хөгширтлөө наслах механизмыг бий болгоогүй” гэх
дүгнэлтийг илэрхийлнэ. Тэрсүү өсөлт хэзээ хүртэл ч, чухамдаа бол үхэл хүртэл
үргэлжлэх болно.
- Хөгшрөлт зогсоох мөрөөдлийн эм
Харин түүний дэргэд Аутофаги гэх бүрэг амьдралыг таашаах Rapamycin.
Rapamycin-аар уртсах насыг хулганаас баримжаалан тооцвол хүний 10 – 15 настай
дүйнэ.
- Энэ бол том өсөлт юм.
Бодит байдал дээр хөгжингүй орнуудад дундаж наслалт 20-р зуунд ихээр өссөнөөс
болоод, өнөө үед тэр нь олимпын рекорд шиг ямх ямхаар л ахидаг болоод байгаа.
Жишээ нь Америкт гэхэд, дундаж наслалт 20-р зуунд 50% илүү өссөн боловч,
сүүлийн 10 жилийн өсөлт дөнгөж 2% хавьцаа явна.
Гэвч, энэ бодис маань хараахан төгс биш.
Rapamycin-ийг эм болгон хэрэглэвэл цусан дахь холестрол ихсэж, цус багадалт
үүсэж, шарх эдгэрэлт саарах зэрэг сөрөг үр дагаварууд гарна. Өөрөөр хэлбэл Rapamycin
бол хөгшрөлт зогсоох мөрөөдлийн эмэнд нэр дэвших боломжгүй гэсэн үг. Харин
түүний оронд урьдчилан сэргийлэх эм болж болох юм.
- Өтөл насанд тохиох
элдэв эрүүл мэндийн доройтлууд (зөнөх, яс сийрэгжих, хараа муудах, хорт хавдар
гэх мэт)-ын үүсэлт болон сэдрэлтийг удаашруулах урьдчилан сэргийлэх эм болж
болох магадлалтай.
Өнөөгийн иргэншлийн хоронд оройтож бохирдсон Пасха арлын хөрс хүн
төрөлхитөнд “хөгшрөлгүй урт наслах” мөрөөдлийн тухай дэлгэн үзүүлнэ. Магад
өнөөдөртөө энэ бол магадлалаас хэтрэхгүй яриа байж болох. Гэлээ ч тэр хүртлэх
процессийг мэдэж авна гэдэг өөрөө хангалттай том ач холбогдолтой юм.
- Өсөлт гэж юу вэ?
Өсөлт тодорхой үеийг (үржлийн үе) давмагц хөгшрөлт болон хувирна.
- Өсөлтийн мотор нь юу
вэ?
TOR хэмээх өсөлтийн мотор түлхүүрдсэн тоглоом шиг шуудран зүтгүүлсээр бие
махбодыг үхэл хүртэл нь чирч одно.
Тэгтэл Rapamycin гэх хачирхалтай бодис хөрөнгөний бактери болон хүний аль
алинд “өсөлтийг сааруулах үйлчилгээтэй” юм гэнэ. Энэ бол биологичидын хувьд тун
ч анхаарал татам факт.
- Хөрөнгөний бактери,
хүн хоёр хувьслын явцдаа зам салаад 1 тэрбум жил өнгөрсөн ч гэлээ, хоёуланд нь
хадгалагдаж ирсэн Rapamycin нь ижил үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг.
Одоогийн байдлаар туузан хорхой, шавьж, ургамал зэрэг олон төрөл зүйлүүд
тийм ижил гентэй болох нь тогтоогдоод буй.
Харин азаар ч юм уу эзээр ч юм уу, Rapamycin нь өөрөө тэр чигээрээ
“хөгшрөлт зогсоох мөрөөдлийн эм” болж чадахгүй.
Буддын сургаальд “уур, шунал, мунхаг 3 бол энэ ертөнцийн гурван хор буюу”
хэмээн сургадаг. Давтан нуршиж байгаачлан, үнэхээр ч хоолонд шунана гэдэг бие
эрхтэний хувьд яг л шууд утгаараа хор болдог бололтой. Харин түүнийг мэдсэнээр
гурван хорын нэгийнх нь зах зухыг ч атугай анзаарч чадах болов уу. Тэглээ гээд гурван
хорны нэгээс нь ангижрах уу гэвэл, мэдээж энэ бол ахиад тусдаа асуудал.
- Хөгшрөлтийг
сааруулахын тулд хүнд хэцүү хоолны дэглэм барина гэдэг бол амьдраллаг бус яриа.
Чухам амьдраллаг яриа гэвэл өнөөдөртөө энэ л юм уу даа... Хуучин цагийн
ужиг үнэр энэ мэт амьдраллагийн дундуур цаашид ч хөвөлзсөөр байх биз ээ.
3 comments:
Сайхан мэдээлэл хуваалцсанд баярлалааа. Мааш их таалагдаж байна.
mash ih bayarlalaa...unshaad ehluulj bsan chini yag project manager baina baina orj irj yum yariad nuugdan baij unshlaa...unshij baij l sanaa amraw...dahin dahin bayarlalaa
сайхан мэдээлэл өгсөн Сансархүүдээ баярлалаа,
Post a Comment