2013/08/15

Параллел ертөнцийн асуудал

Өмнөх - Параллел ертөнцийн тайлбар

Параллел ертөнцийн тайлбар гээч нь, ерөнхийдөө нэг иймэрхүү яриа юм.
- Нэг ширхэг электрон нь "Энд ч байгаа, тэнд ч байгаа" гэх маягаар давхралдан оршдог юм бол, муур ч бас давхралдан оршиж байх учиртай.

- Тийм бол, муурыг харж байгаа хүн (би) ч бас давхралдан оршин байж таарна.


- Гээд үзэхээр, энэ "би"-гээс гадна бас зөндөө олон "би" оршиход хүрэх тул, тэр болгоны тоогоор "тусдаа ертөнцүүд" байдаг аа гэсэн үг болно.

Бодит амьдрал дээр үнэмшиж зөвшөөрөхөд хүндрэлтэй яриа боловч, үнэндээ "Параллел ертөнцийн тайлбар" нь логик талаасаа бол товхийсэн чамбай эд юм.

Ерөөсөө л, хүн ч бас адилхан л электрон шиг микро биетээс бүтсэн юм хойно, хүн дээр ч бас Квант механикийн онол хүчинтэй байх нь эрх тэгш явдал болно. Харин хүн дээр Квант механикийн онолыг ашиглахаар "Параллел ертөнц байдаг" гэсэн мөрдлөг бараг илэрхий шахуу гарч ирнэ.

(Ер нь "Үхсэн муур", "амьд муур" зэрэгцэн оршихыг хүлээн зөвшөөрөхөд л "параллел ертөнц" гэсэн мөрдлөг автоматаар гарна гэж болохоор. Яагаад гэвэл, муурны оронд өөрийгөө тавих юм бол "амьд муурны" дэргэд "үхсэн муур" нь илэрхий өөр ертөнцийн амьтан болно шүү дээ.)

Ямартай ч, "Параллел ертөнцийн тайлбар" нь огтхон ч ямар нэгэн онцгой тусгай суурь нөхцөл, шинээр (Абстракт БИ гэх мэт) элдэв таамаглал дэвшүүлэх явдалгүй, ердөө л "Копенгагений тайлбарыг" хүн дээр авч үзсэн төдий яриа учир, "Копенгагений тайлбарыг" хүлээн зөвшөөрөх юм бол "Параллел ертөнцийн тайлбарыг" ч бас хүлээн зөвшөөрөхөд хүрэх ёстой. Тиймдээ ч "Параллел ертөнцийн тайлбарыг" үнэн сэтгэлээсээ уухайлан дэмжих хүмүүс олон байдаг. Тэднийг "Параллел ертөнцийн фенүүд" гэдэг.

Гэвч.
Сонирхолтой нь, бодит байдал дээр шинжлэх ухааны ертөнцийнхөн Копенгагений тайлбарыг хүлээн зөвшөөрөх боловч, Параллел ертөнцийн тайлбарыг албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй. Зөвшөөрөх нь байтугай бараг л үл тоодог гэхэд болно.

Параллел ертөнцийн фенүүд энэ байдалд туйлын сэтгэл дундуур явдаг бөгөөд
- Параллел ертөнцийн тайлбарыг алаг үзлээ
гэлцэн бухимдацгаадаг.

Яагаад шинжлэх ухаан Параллел ертөнцийн тайлбарыг хүлээн зөвшөөрдөггүй юм бол?

Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Тэгэхээр тэр талаар хүүрнэлдэе.
  • Шалтгаан 1: Параллел ертөнцийг ажиглалтаар батлах боломжгүй
- Өчнөөн ертөнцүүд давхралдаад, зэрэгцээд оршиж байгаа л гэх юм. Тэгээд яаж тэр бусад ертөнцүүдээ байгаа эсэхийг нь шалгах юм бэ? Тэдэнтэй контактлах арга байна уу?

Нээрээ л асуух ёстой асуулт.
Гэвч үүнд Параллел ертөнцийн фенүүд
- Параллел ертөнцүүдийг шалгах ямар ч боломж байхгүй ээ
гээд хээв нэг хариулна.

Тэгэнгүүт
- Гүй ээ тэгэхээр чинь тэгээд, Параллел ертөнц байдаг эсэхийг яагаад ч баталж болохгүй гэсэн үг үү?
гэсэн учир битүүлэг мухардмал ярианд хүрэх боловч, тэр нь нээрээ л тийм бөгөөд, нэг ёсондоо Параллел ертөнцийн фенүүд
- Параллел ертөнц гарцаагүй байгаа
гэж хэлэх мөртлөө
- Гэхдээ байгааг нь нягтлах ямар ч боломжгүй л дээ
гээд гэдийчихдэг хэрэг (:-P)

Хүн бид параллел ертөнц байгаа эсэхийг нягтлах боломж ЗАРЧИМЫН ХУВЬД байхгүй.
Энэ бол "Параллел ертөнцийн тайлбар"-ын нэг том сул тал юм.

Үнэхээр ч, "үхсэн муурыг харж буй би" болон "амьд муурыг харж буй би" гэсэн хоёр төлөв давхралдан оршиж байгаа гэх боловч, "үхсэн болон амьд муурыг зэрэг харж буй би" хаана ч байхгүй юм. Тийм ч учраас би хоёр ертөнцийг нэгэн зэрэг харах ямар ч боломж байхгүй. Би юу ч харсан бай, тэр нь миний оршин байгаа тэр ганц ертөнц доторх зүйл байх болно.

Тэгэхээр, хэрэвзээ үнэхээр "Параллел ертөнцийн тайлбар" үнэн байлаа ч, бид бүхэн параллел ертөнцийг ажиглаад, түүний үнэн зөвийг нягтлах боломж зарчимын хувьд байхгүй юм. Гэвч, Параллел ертөнцийн фенүүдээр хэлүүлбэл
- Параллел ертөнцүүд зэрэгцэн оршдогийг батлах боломжгүй нь, Параллел ертөнцийн тайлбартайгаа зөрчилдөхгүй

буюу

- Параллел ертөнцийн тайлбар үнэн учраас л, Параллел ертөнцүүд зэрэгцэн оршдогийг батлах боломжгүй юм шүү дээ
гэх тул, тэдний хувьд энэ нь огтхон ч сул тал биш юм. Итгэж явдаг зүйл нь батлах боломжгүй гэхээр харин ч баярладаг тийм өөдрөг хүмүүс өөр ер нь байхгүй байх.

Гэхдээ л тэдний хэлж байгаад логик бий. Ямартай ч, "Параллел ертөнцүүд оршдогийг батлах боломжгүй" байдал нь "Параллел ертөнцийн тайлбар худлаа" гэдэг няцаалт болж чадахгүй нь. Хичнээн батлах боломжгүй ч гэлээ, үнэхээр параллел ертөнцүүд байдаг ч байж болох шүү дээ. Гэвч, Параллел ертөнцийн тайлбарт өөр бас нэг том проблем бий.
  • Шалтгаан 2: Өчнөөн ертөнцүүд байсаар атал, яагаад очиж очиж ЭНЭ ертөнцөд нь би байгааг тайлбарлах боломжгүй
Яагаад би, энэ БИ юм болоо?

Жишээ нь, би бодитоор Шрёдингерийн муур туршилтыг хийхээр болжээ гэж бодъё. Гэтэл туршилт эхэлтэл гэнэт муурны эзэн гангстер нөхөр гарч ирээд
- Наад туршилтаараа чи "үхсэн муур" хардаг л юм бол газар дээр чинь дэлбэлж орхино шүү
гэж сүрдүүлээд, тэсрэх бөмбөг гаргаад ирлээ гэж саная.
Тэгээд хайрцагаа онгойлготол нөгөө муур нь аль хэдийн чад хийчихсэн байвал би яах вэ?

- Аааа. Хараал идэг. Новш!!!!  Яахаараа "энэ БИ" нь очиж очиж тэр "үхсэн муур харж буй би" болчихдог байнаа???? Яагаад? Чухам ямар шалтгаанаар??? Энэ бүхэн ямар зарчим механизмаар шийдэгдээд байна вэ? Би "Амьд муур харж буй би" байж болох л байсан шүү дээ. Fuuuuuuuuuuuuck...
гэсээр дэлбэ үсрэх болно биз.

Үнэхээр ч, "энэ БИ" гэдэг өнцөгөөс харвал, би "амьд муурыг харж буй би", "үхсэн муурыг харж буй би"-гийн аль нь ч байж болох л байсан. Угаасаа аль аль нь л параллел ертөнцүүдийн хаа нэгтээ байгаа шүү дээ. Гэтэл тэр бүх параллел ертөнцүүдийн яагаад заавал очиж очиж зөвхөн "ЭНЭ ЕРТӨНЦ" юм бэ?

- Тайвширч үз. "Амьд муурыг" хараад амь аврагдаж байгаа ЧИ ч бас өөр хаа нэгтээ байгаа шүү дээ
гэж аргадуулаад дотор минь онгойх уу гэвэл үгүй биз.
- Хичнээн өөр БИ цаана нь байгаад, эсэн мэнд, энх тунх, баян тансаг явлаа ч, ЯГ ЭНД, ЯГ ОДОО, ЭНЭ ЕРТӨНЦИЙН, ЭНЭ БИ яагаад тэр нь биш юм бэ?
гэсэн гомдол хэзээд үлдэх болно.

Харин Параллел ертөнцийн тайлбар энэ эргэлзээнд яагаад ч оновчтой хариулт өгч чадахгүй юм.

- Хязгааргүй их боломж, тоймгүй олон ертөнцүүд байсаар атал, яагаад заавал би "ЭНЭ БИ" юм бэ?
- Яагаад би "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон авч байгаа тэр БИ"-гээрээ байж болоогүй юм бэ? Тийм байсан ч болох л байсан шүү дээ.

Болох л байсан даа...
  • Шалтгаан 3: Параллел ертөнцийн тайлбар бол хэтэрхий фантастик
- Хүн ажиглалт хийх тоолонд ертөнц салбарлаж, шинэ параллел ертөнцүүд үүсдэг хэрэг үү? Түүн шиг уран фантаз гэж байж болох уу? Тэгээд ч ер нь, ертөнцийн хувьд "хүний ажиглалт" гэж тийм онцгой тусгай үзэгдэл гэж бодохгүй л байна шүү.

Параллел ертөнцийн тайлбарт хандаж иймэрхүү няцаалт өгдөг хүмүүс олон байдаг боловч, үнэндээ энэ бол огтоос байндаа тусаагүй гоочлол юм.

Хэн ч хараагүй байхад магадлал хэлбэрээр долгиолон байдаг электроныг, хэн нэг нь харчих л юм бол байршил нь тодорхой болоод тогтворжчихдог гэдэг ярианаас, "хүний ажиглалт шинэ параллел ертөнцүүдийг үүсгэдэг" гэсэн ойлголт үүссэн шиг байгаа юм.

Харин Параллел ертөнцийн тайлбарт ерөөсөө л "ертөнц бүхлээрээ аварга том магадлалын долгион юм" гэж төсөөлдөг. Атом электрон гэсэн бодисуудыг Квант физикийн онолд "магадлалын долион" хэлбэрээр томъёолдог юм бол, ертөнцийг бүхэлд нь ч бас тэгж томъёолох боломжтой гэсэн л мөрдлөг.

Тэгэхээр хүн ажиглалт хийсэн, эс хийснээс үл шалтгаалан ертөнц нь боломжит бүхий л магадлалуудыг агуулан энд одоо оршин байдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, анхнаасаа л параллел ертөнцүүд байсан гэж хэлж болно.

Түүнээс гадна Параллел ертөнцийн тайлбар нь хэтэрхий фантастик, үнэмшилгүй, амьдралгүй, NONSENSE гэх шүүмжлэлүүд ч гардаг боловч, тэр ч бас утгагүй няцаалт гэхэд болно.

Параллел ертөнцийн тайлбар нь
- Копенганий тайлбарыг, ажиглагч болох хүн дээр авч ашиглаад, түүнийгээ онолын талаас нь тунгааж үзвэл, тэндээс параллел ертөнцийн тайлбар гарнаа
гэсэн л яриа тул, тэрийг зүгээр л "NONSENSE, уран фантаз" гээд байх нь явж явж зөвхөн "хуучинсаг баригдмал сэтгэлгээний л асуудал" төдий бөгөөд, ямар ч үндэслэлгүй шүүмжлэл гэсэн үг болно.

Ямартай ч, Параллел ертөнцийн фенүүд
- Дээрхи шиг "буруу ойлголт" болон "хуучинсаг баригдмал сэтгэлгээ" бүхий хүмүүс олон байгаа учраас л Параллел ертөнцийн тайлбарыг шинжлэх ухаан хүлээн зөвшөөрөхгүй байна
гэлцэн бухимддаг бөгөөд, тийм ч учраас
- Хүмүүсийн буруу ойлголт зөгширч, олон нийтийн дунд параллел ертөнцийн тайлбар түгэн дэлгэрэх юм бол, шинжлэх ухааны зүй ёсны онол болон хүлээн зөвшөөрөгдөх болно
хэмээн сэтгэж, одоо ч христийн номлогч адил хаа сайгүй ухуулга хийцгээж явдаг юм гэнэ лээ.

Амжилт хүсье, Параллел ертөнцийн фенүүдээ!!!

Үргэлжлэл - Параллел ертөнцийн асуудал (2р хэсэг)

6 comments:

Unknown said...

parallel yertuntsiig zereg harj boloh yum bishuu. atomiin parallel yertuntsiig bid harj chadaj bgaa yum chin bidnii parallel yertuntsiig zereg harah bolomjtoi gesen ug yum.

Ганбат said...

Паралель ертөнцийн нэгд нь бид бгам бол хос нүхний туршилт онцгой тохиолдол гсн үг болчхым бусуу микро түвшинд ч гсн нэг л төлөвтэй бх ёстой биздэ паралель гэж үзвэл? тэр агуу хүмүс ийм юмыг анзаарагүй орхисн бн гж бмаргүй юм

ТОМё БОДё said...

параллел ертөнцийг зөв төсөөлөх хэрэгтэй. бид хамтдаа аль нэг параллел ертөнцөд харьяалагдаад явдаг гэсэн үг биш, цаг хором өнгөрөх бүрт ирээдүйн бүх боломжит хувилбарууд параллел ертөнц болон шинээр үүсээд байдаг гэсэн төсөөлөл. тэгээд энэ цаг мөчид таны одоо харж байгаа тэр ертөнц бол тэр олон хувилбаруудын нэг нь юм.

Unknown said...

Нэг ширхэг бөөм хоёр нүхээр зэрэг өнгөрөн гарсны үр дүн нэг дэлгэц дээр тодорхой интерференц болон харагдаж байхад бидний ертөнцийн үр дүн яагаад тэгж зэрэг байдлаар харагдахгүй ганцаар харагдаж байгаа юм бол оо? Бөөмийг зэрэг нэвтрэн гарсныг бид харж байгаа атлаа үхсэн, амьд муурыг зэрэг харахгүй л байна шүү дээ.

Одгэрэл said...

Параллель ертөнцийг хэмжих боломжгүй гэлээ. Гү яахав тийм байж болно. Үгүйсгэхгүй. Гэвч энэхүү паралель ертөнцийн буянаар паралель ажилладаг кван компьютер бүтээчээд бүүр бодит амьдрал дээр ашиглааж үр өгөөжөө өгөөд байна шүү дэ. Одоогийн компьютер бол нэг талт системтэй. Тийм эс эсвл үгүй. Үй олон логик хэлхээнүүлэс serial горимоор ажиллаж үр дүнг гаргаж авдаг бол парралел ертөнцийн буянаар квант компьютер нэг бодлогыг нэгэн агшинд зэрэг олон serial бус paralel ажиллаж маш их хугацааг хэмнэж байна. Энэ нь бодит бидний одоогийн амьдралд асар их үр өгөөжөө өгч байна. BTC нууц үгийг тайлах гэж хэдэн 100 жил одоогийн компьютер уншина. Харин паралел компьютер буюу квант компьютерээр ердөө 3 хн минутанд тайлж гаргаад ирж байна. Энэ юу гэсэн үг гэвэд паралел оршин байдаг давуу талыг ашиглсан технологи бодит амьдрал дээрх үр өгөөж нь шүү дэ. Саяхан түүхэн дэх хамгийн том BTC гүйлгээ хийгдсэн нэг турбум долларын BTC гүйлгээ хийгдсэн байдаг. Олон жил түгжигдсэн энэ дансыг олон эрхэмүүд ажиглаж байсан. Тэгээд тэр данс ердөөн хэдхэн сарын өмнө гүйлгээ хийгээд хөдөлгөөнд орон нь ердөө л Кван компьютерийг ашиглаж хак хийсэн үйлдэл юм шүү дэ. Тэгэхээр хэдийгээр парралел ертөнц гээд хийсвэр үлгэр домог шиг юм яригдаад байгаа ч гэсэн бодит амьдрал дээр үр өгөөжөө өгөөд байна өгөөд байна.

Anonymous said...

Anhnaasaa parlel gdg ner n buruu. Kuantig harhad olon tolovt haragdaj bga n chi yag ene tsg hugatsnd olon uda baisan gsn ug. Uuruu uuriigoo harj bn gsn ug. Odoo ireedui ungursun tsagiig neg dor harj bn gsn ug. Parlel yurtuntd bish all time harj bn gsn ug.

Post a Comment