– Эрдэмтэд Хосны нүхний туршилтыг хэрхэн тайлбарласан бэ?
Мэдээж шинжлэх ухааны ертөнц үүнд албан ёсоор ямар нэгэн хариулт хэлсэн л байж таараа. Түүнийг Копенгагены тайлбар (Copenhagen interpretation) гэдэг.
– Юу гэж тайлбарласан бол? Бушуухан сонсох юмсан :-)))
Туршилт С дотор маш том ЗӨРЧИЛ агуулагдаж байгаа. Тэр зөрчилийг
– Электрон бол БӨӨМ гээд ч
– Элэктрон бол ДОЛГИОН гээд ч
арилгах боломжгүй.
Харин энэ зөрчилийг зөрчил чигээр нь хүлээн зөвшөөрөөд
– Зүгээр л тэгдэг юмаа
гэж үзсэний үндсэн дээр босгож ирсэн шинэ онол нь Квант механикийн онол юм.
Тэгэхээр ийм зөрчил дээр суурилсан квант механикийн онол гээч нь ямар агуулгатай зүйл болохыг товчхон тайлбарлая.
Нэгэнт электрон нь дэлгэцэн дээр цэг байдлаар ажиглагддаг юм бол
– Электрон нь тодорхой байрлал бүхий бөөм шиг орон зай юм.
Түүн дээр нэмээд, тэр бөөм шиг зүйл нь ямар нэгэн байдлаар (яг яаж гэдэг нь тодорхойгүй), нэгэн зэрэг хоёр нүхээр гарах чадвартай тул
– Электрон нь долгион шиг бүрэлзсэн орон зай юм.
Энэ хоёрыг нийлүүлж хэлбэл
– Электрон нь хэн ч хараагүй байх үед долгион шиг бүрэлзсэн зүйл боловч, хэн нэгэнд баригдах л юм бол тэр дороо бөөм болдог шинж чанартай эд юм.
Ёстой нөгөө
– Харвал хальс, үзвэл үнс
гэдэг чинь л энэ.
Тэгээд, түүнийг хаана баригдах магадлалтай вэ гэдгийг илэрхийлэх Магадлалын долгион гэдэг юм бас оршин байна. Тэр магадлалын долгионыг нь тооцоолж үзэх юм бол
– Электрон энд ч байж магадгүй
– Электрон тэнд ч байж магадгүй
гэх маягийн хариулт гарах юм. Тэгэнгүүт нь
– За маяглаад байлгүй гараад ирээ
гэж хэлээд, нэг том дэлгэц тавьчихаар
– Өө, энд байна шдээ
гээд тодорхой нэг байрлал гарч ирнэ.
Энэ онолыг ашиглах юм бол дээрхи Хос нүхний туршилтыг ямар ч асуудалгүй цэвэрхээн тайлбарлачихаж болно.
– Хүүе ээ, яагаад тэр электрон чинь хоёр нүхийг зэрэг нэвтлээд байгаа юм бэ?
– Аан тэр үү? тэр чинь хэнд ч харагдаагүй байхдаа долгион болохоор тэгдэг байхгүй юу.
– Юу? гэхдээ тэр чинь нүхнүүд дээр нь sensor тавиад үзэхээр зөвхөн аль нэгэнд нь л мэдрэгддэг шдээ?
– Тэгээд яачаав. Баригдахаараа нэг ширхэг бөөм болдог гээд байхад даа.
Магадгүй ийм тайлбар сонсоод таны дотор онгойх нь байтугай, бүр бачуурч мэдэх юм.
– Ажиглалт хийгдээгүй үед долгион байдаг гэнэ шүү. Үүн шиг илэрхий панал гэж байх уу ер нь?
Мэдээж танд эргэлзэх эрх нь бүрэн нээлттэй. Гэхдээ, ингэж үзэхгүй л бол Туршилт С–г өөрөөр тайлбарлах боломжгүй байгаа байдлыг ойлгох хэрэгтэй.
Тиймээс
– Хөөе чи ер нь электрон долгион болохыг өөрөө харсымуу? Хараагүйм байж юугаа солиороод байгаан?
гээд эрдэмтэд рүү дайрч давшлах юм бол, өөдөөс чинь
– Хэн мэддийн. ингэж тайлбарлахаар л эв нь таараад байна даг. Эв нь л таарч байвал ер нь яаж ч тайрбарласан яадын???
гэх вий.
Ерөөс шинжлэх ухааны үүрэг зорилго гэдэг маань
– Аливаа үзэгдэлийг зөрчилгүйгээр эвтэйхэн тайлбарлаж, үр дүнг нь урьдчилан тооцоолж чадахуйц онол боловсруулах
явдал шүү дээ. Тийм болохоор
– Хараагүй байхад долгион, харахаар бөөм
гэдэг нь үнэхээр үнэн юм уу гэдэг нь шулуухан хэлэхэд шинжлэх ухаанд огтхон ч падгүй асуудал юм.
Ямар ч л байсан
- Электрон бол ажиглалт хийгээгүй байхад хаана ч байж магадгүй нэг тийм бөөм байдаг юм.
- Тэрийг хаана ажиглах магадлалтай вэ гэдгийг, магадлалын долгионоор нь тодорхойлно.
Харин тэр магадлалын долгион нь ямархуу хэлбэртэй эд вэ гэдгийг Шрёдингер гэдэг хүний бодож олсон томъёогоор тооцож болдог бөгөөд, тэр нь "Тухайн мөчид тухайн электрон илэрч болох байрлалын магадлалыг" зааж өгдөг.
Өөрөөр хэлбэл Квант механикийн онол гэдэг нь
– Энэ электрон яг одоо хаана байж болох вэ?
гэдгийг магадлалаар хэлж өгдөг физикийн онол юм.
Үргэлжлэл – Хос нүхний туршилт (6р хэсэг)
No comments:
Post a Comment