- Туршилт С. Электроныг нэг нэгээр нь олон буудах
За тэгвэл, туршилт В–г олон дахин давтаж үзвэл ямар вэ? Өөрөөр хэлбэл "нэг электрон буудаад, дэлгэцэнд хүрсэнийх нь дараа, дараагийн электроныг буудах"–ыг дахин дахин хийгээд байвал, дэлгэцэн дээр юу үүсэх бол??
Шууд үр дүнг нь хэлчихэд, буудах тоолонд дэлгэцэн дээр нэг нэг цэг нэмэгдэнэ.
– Гайхаж байна уу?
Мэдээж юунд нь гайхах вэ. Туршилт В–г олон дахин давтаж байгаа юм чинь ойлгомжтой.
Гэвч, жинхэнэ гайхмаар нь.
Тэр цэгүүдийн тоо ихсэх тусам, дэлгэцэн дээр бага багаар интерференцийн тархалттай төстэй хээ тодорч ирэх юм.
– Одоо гайхаж байна уу?
Магадгүй та хараахан юунд нь гайхах ёстойг нь ойлгоогүй байж мэднэ. Гэвч энэ бол, тухайн үеийн ертөнцийг үзэх үзлийг үндсээр нь хөмрөхүйц байж боломгүй хачирхалтай үзэгдэл юм.
Тэгэхээр энэ талаар бага сага лавшруулан тайлбарлая.
Ганц электроноор буудсаны дараа дэлгэц ийм болно.
Ахиад 100 буудвал 100 цэг үүснэ.
Ахиад 1000 буудахад, тэнд үл ялиг интерференцийн тархалт маягийн хээ тодорч ирэхийг анзаарна.
Яагаад гэдгийг ярихаасаа өмнө, юу болоод байгааг ахиад бага зэрэг тайлбарлая.
Ингэхэд, буудсан электрон яагаад энд тэнд буугаад байна вэ?
Үнэнийг хэлэхэд электрон хаана буухыг урьдчилж хэлэхэд маш хэцүү юм. Аль байдгаараа ижил нөхцөл бүрдүүлж байгаад буудаад байхад л, энд ч нэг бууж тэнд ч нэг бууж, зоргоороо аашилна. Тэгээд тэр бүх буусан ормууд нь явж явж интерференцийн тархалтархуу юм үүсгээд байгаа юм.
Эндээс
– Тэр интерференцийн тархалт шиг хээний тод хэсэг дээр нь электрон буух магадлал өндөр, бүдэг хэсэг дээр нь магадлал бага юм байна
гэсэн дүгнэлтэнд хүрч болно.
Өөрөөр хэлбэл
– Электрон хаана буух магадлал өндөр вэ?
гэсэн магадлалын долгион гэж нэг юм байгаад, тэр тархалтын функц нь долгион шиг хэлбэр үүсгэдэг юм байна.
Одоо та юунд гайхах ёстойг бараг ойлгоо байлгүй.
– Тэр МАГАДЛАЛЫН ДОЛГИОН гээд байгаа чинь ингэхэд хаанаас гараад ирэв ээ???
Үргэлжлэл – Хос нүхний туршилт (4р хэсэг)
1 comment:
Tanii tolgoid yu bn aa? :p
Post a Comment