Pages

Сэдвүүд

2012/10/31

Хүн гэж юу юм бэ?

Өмнөх – Үхэл гэж юу вэ?

Амьд организм яаж энтропигоо тогтоон барьдаг талаар Schrödinger ингэж төсөөлжээ
– Гаднаас хоол гэдэг биетийг өөртөө оруулж ирснээр Энтропигоо саармагжуулдаг байх.

Үхэл гэж юу вэ?

– Бид яагаад ийм том биетэй вэ?

Дээрх асуултыг бодож олсон хүн бол нэрт физикч Erwin Rudolf Josef Alexander Schrödinger юм.
Ер нь мань мэтийн жирийн хүмүүсийн хэзээ ч юм гэж анзаарахгүй зүйлсийг хараад, физикч хүн хээв нэг эрүү нь мултран гайхаж явдаг шиг байгаа юм.

Энтропи өсөх хууль


Энтропи гэдэг нь "Эмх цэгцийн түвшинг илэрхийлдэг физик хэмжигдэхүүн" юм.

Гэхдээ эсрэгээр нь хэмжинэ. Жишээ нь
– Цэвэрхэн өрөө байна -> энтропи нь бага.
– Дэлбэрсэн өрөө байна -> энтропи нь их
гэсэн үг.

Өнгөрснийг өөрчлөх нь

– Авралгүй бол мартах нь жаргал
гэх утгатай Герман зүйр үг бий.
Гэхдээ л, мартъя гээд ч мартагдаж өгдөггүй зовиуртай дурсамж байдаг нь ч үнэн. Эгээ л бүх насаараа тээх юм шиг цочир ой санамж.

2012/10/29

Философийн асуудал (2р хэсэг)

Өмнөх – Философийн асуудал

Ямар ч чухал асуудал бай, түүнийг асуудал гэж үзэхгүй байгаа хүний өнцөгөөс харвал, тэр нь огтхон ч асуудал биш байдаг байх нь.

Философийн асуудал

– Философийн хувьд хамгийн том асуудал юу вэ?

Философийн хувьд, аливаа асуудлын зөв хариулт, мөн чанар зэргээс ч чухал нэгэн асуудал байдаг. Тэр нь
– Ерөөсөө энэ чинь асуудал мөн үү?

Би сэтгэж байна, тиймээс би оршиж байна

Энэ бол хэн бүхний мэдэх Декартын алдарт үг боловч
– Би сэтгээд байнаа гэдэг чинь, би байнаа л гэсэн үг
гэсэн ахархан санаа бус, арай илүү гүн гүнзгийн утгыг агуулна.

2012/10/26

Шийтгэл нийгмийг өөрчилдөг гэж үү?

– Торгууль тогтоосноор зөрчил буурах уу?

Ийм нэгэн асуултанд хариулахаар Израилийн 10 цэцэрлэг дээр туршилт хийж үзжээ.
Хүүхэдтэй хүмүүс мэднэ дээ, цагаасаа хоцордог эцэг эхчүүдийг цэцэрлэг үзэн яддаг.
Израильд ч ялгаагүй, 7 хоногт дундажаар 6 – 10 эх эцэг найдвартай хоцорч, цэцэрлэгийг хүндрүүлнэ.

– Яаж муу сайн юмнуудын хариуцлагыг өндөрсгөх вэ?
– Торгууль тогтооё. Яг зөв!!!

Танзани. Алт болон шидтэнүүдийн орон


Танзани гэдэг улс урьд өмнө тэгтэлээ алт олборлож байсангүй. 10 гаруй жилийн өмнөх тоог харвал жилдээ 10 тонн ч хүрэхгүй.
Тэгтэл 2000 оноос хойш алтны экспорт нь нүд сэргэтэл өсөв. Хоромхон зуур жилийн 40 тонн хүрч, оргил үедээ 50 ч шахаж байлаа. Өнөө үед Танзани нь алт экспортоор Африк дотроо эхний гуравт бичигдэх сэхүүн нэгэн болсон.

Уйлбал залуужна


Тийм ч шинэ сэдэв биш боловч, уйлах нь стресс тайлах үр дүнтэй аргын нэг болохыг Анагаах ухаан тогтоогоод нилээд удаж байгаа бололтой юм.

2012/10/23

Философийн зомби

Бидний ойлгож мэддэгээр бол Зомби гэж, ямар ч ухаан мэдрэлгүй, зүүдэндээ явж байгаа аятай робот шиг нөхрийг хэлдэг.

Харин та хэзээ нэгэн цагт ингэж бодож байсан уу?

2012/10/18

Матери (2р хэсэг)

Өмнөх – Матери

– Тэнд нэг бөөм байна.
гэж яг юу гэсэн үг вэ? Бид ер нь яаж тэнд бөөм байгааг мэддэг юм бол?

2012/10/17

Матери

Матери гэж, яг юуг хэлдэг юм бол?

Энэ талаар жоохон философидох уу?

2012/10/16

Харри Поттерийн 9¾ тавцан (4р хэсэг)

Өмнөх – Харри Поттерийн 9¾ тавцан (3р хэсэг)

Тавцангийн дохио дуугарч, Харри хүү өрөөндөө ороод ирлээ.
2 дахь удаагаа тавцангаар амжилттай зорчсондоо сэтгэл хангалуун байгаа бололтой, нүд нь эргэлдэн гар хуруугаа шалгана. Тэгсэнээ шалан дээр хөглөрөн хэвтэх Доббиг олж харсанаа үл ялиг баясгалантай царайгаа нуун хувирав.

Харри Поттерийн 9¾ тавцан (3р хэсэг)

Өмнөх – Харри Поттерийн 9¾ тавцан (2р хэсэг)

...Харри хүү яах ийхийн завдалгүй сургууль дотроо ороод ирэв.
Хаалгаар орохын өмнөх, хаалгаар гарсаны дараах хоёрын хооронд өөрчлөгдсөн юм гэвэл, ердөө л нүдэнд харагдах орчин тойрон.
Хаалгаар орохоос айж эргэлзэж байснаа ч, Доббитой хэрэлдээд зогсож байснаа ч яг таг санаж байна. Арга ч үгүй биз, ердөө л хэдхэн секундын өмнөх явдал шүү дээ.

2012/10/13

Харри Поттерийн 9¾ тавцан (2р хэсэг)

Өмнөх – Харри Поттерийн 9¾ тавцан (1р хэсэг)

Харри : –Жоохон байжий л даа. Яаж ч бодсон... тэр цаанаас гарч ирэх Харри бол надаас өөр зүрх сэтгэлтэй байж таараа..
Добби : –Зү, зүрх сэтгэл???

2012/10/12

Харри Поттерийн 9¾ тавцан (1р хэсэг)

Нэгэн ирээдүйн явдал.

Хүн төрөлхитөн, бүх цаг үеийн хамгийн том мөрөөдөл байсан 9¾ тавцан гээчээ тийнхүү бүтээж чаджээ.

2012/10/11

Тархи хуваалтын асуудал (3р хэсэг)

Өмнөх – Тархи хуваалтын асуудал (2р хэсэг)

2. Баруун тархинд ч, зүүн тархинд ч БИ байгаа.

- БИ гэдэг ухамсар бол, тархи гэдэг төхөөрөмжөөс үүсэн гардаг үзэгдэл юм
гэсэн хувилбар байж болох уу?

Тархи хуваалтын асуудал (2р хэсэг)

Өмнөх – Тархи хуваалтын асуудал (1р хэсэг)

Болсон явдлыг дахин нэг эмхэтгэе.
Тархины дамнуур судсыг тасалж, 2 тархины хоорондох мэдээлэл солилцоог механикаар зогсоотол
- Зөвхөн баруун тархинд очсон мэдээллийг зүүн тархи мэдэхгүй
- Зөвхөн зүүн тархинд очсон мэдээллийг баруун тархи мэдэхгүй
гэсэн, шинжлэх ухааны хувьд маш ойлгомжтой илэрхий дүгнэлт гарсан.

Тархи хуваалтын асуудал (1р хэсэг)

1960–аад оны үед, татдаг өвчтэй хүмүүст зориулж тархины дамнуур судсыг таслах мэс засал туршиж үзжээ.

2012/10/09

Гүйцэд бусын теорем

- Математикаар нэгэнт батлагдсан зүйлд ерөнхийдөө эргэлзэх боломж байдаггүй.

Хичнээн сар жил өнгөрсөн ч бай, хэзээ ч няцаагдах нь үгүй. Шинжлэх ухааны онолууд шиг цоо шинэ онолоор солигдох явдал ч гарахгүй. Ямар ч Изм үзэл, сайн муу, улс төр, дэлхийн сүйрлээс үл хамааран, хамгийн адгийн новш олж нээсэн ч бай Математик баталгаа бол хэзээд үнэн л байдаг. 

Харьцангуйн онол

- Хялбархан тайлбарлаж чадахгүй байгаа бол бүрэн ойлгоогүйн шинж
гэж суут Эйнштэйн хэлсэн юм гэдэг.

Харин түүний нээсэн Харьцангуйн онолыг хэр олон хүн ойлгодог юм бол доо.

2012/10/06

Зөрчил

Зөрчил гэдэг бол ердөө л Аксиомоос үүдэж бий болдог зүйл юм.

Жишээ нь ийм байна.
1. А бол В юм.
2. А бол В биш юм.
3. А бол В юм, А бол В биш юм хоёр зэрэг биелэх боломжгүй.

Дүгнэлт: Зөрчил
гэх жишээтэй.

Аксиом - Шашин

Шашин гэдэг бол
- Бурхан гэж байдаг
гэсэн Аксиом дээр тулгуурлаж босгосон ертөнцийг үзэх үзэл юм.

Гэтэл шашинтай хийсэн хэрүүл явж явж
- Бурхан оршин байдаг уу үгүй юу?
гэсэн ганц цэг дээр тулж очдог.
Харин аксиом гэдэг бол мөн чанартаа "Батлах боломжгүй, харанхуй зохиосон дүрэм" юм болохоор, тэр аксиомыг хүлээн зөвшөөрөх үү, үгүй юу гэдэг нь тухайн хүний хувийн асуудал шүү дээ.

Тэгэхээр шашныг үгүйсгэсэн мэтгэлцээн гэдэг бол цаанаа ямар ч логикгүй яриа гэсэн үг. Яг нэг иймэрхүү.
- Би хөх өнгөнд дуртай.
- Хээ, ямар тэнэг юм. Хөх өнгө чинь шал худлаа шд. Ногоон өнгө л хамгийн гоё. Чи наад хөх өнгөө больвол таарна.
- Чихшигээ. Чи аягүй бол ичихгүй хөх бөгстэй төрсөн дөө.
- Хн, мухар сүсэгтэнүүд л хөх өнгийг шүтдэг байх.


Бурханд итгэх болон Геометрт итгэх нь, батлах боломжгүй аксиомыг хүлээн зөвшөөрөх үү үгүй гэдэг талаасаа ив ижил төвшиний итгэл үнэмшил гэхэд болно. Алийг сонгох нь таны л таалал мэдэх хэрэг (Мэдээж хоюуланг нь сонгосон ч болно л доо).


2012/10/05

Инерци ба Гравитаци

Өмнөх – Галилей Галилео

– Хүнд хөнгөн биетүүд бүгд ижил хурдаар унадаг.
гэж Галилео анх таамаглаж, хожим нь түүний шавь нар вакум орчин үүсгэх багаж бүтээснээр, түүний таамаглалыг үнэн болохыг шалгаж чадсан билээ.

2012/10/02

Атаархал буюу хүсэлдээ хүрэх зам


Хүмүүс бидний биесээ хараад мэдэрдэг сэтгэл хөдлөлүүдйн дотор Атаархах гэдэг мэдрэмж байдаг.
Өөрөөсөө авъяастай хүнд, олон найзтай хүнд, баян хүнд, амжилтанд хүрсэн хүнд... атаархахаа хүрвэл бидний эргэн тойронд тоогүй олон хүн бий.

Аксиом

Евклидийн геометр гэж 10 жилийн сургалтын хөтөлбөрт орсон математикийн салбар ухаан байдаг.
Уул нь насанд хүрсэн л бол (монгол) хүн бүхэн сонссон байх учиртай. 

Хойд дүр

Хойд дүр... дахин төрөх... өмнөх төрөл...
Иймэрхүү юманд итгэдэг үү?
Буддын шашинд бол
хүн олиггүй явбал хойд дүрдээ хонин гүрвэл болно
гэх мэтээр номлодог.
Христын шашинд болохоор
төрлөө, үхлээ, шүүгдлээ, тэгээд там эсвэл диваажин руу ачигдлаа.
гэсэн "ганц л амьдрах" тухай номлодог.
Ямар ч байсан ядаж нэг нь бүлтэрч байнаа гэсэн үг (эсвэл 2уулаа ч юм уу?).