Pages

Сэдвүүд

2012/10/02

Атаархал буюу хүсэлдээ хүрэх зам


Хүмүүс бидний биесээ хараад мэдэрдэг сэтгэл хөдлөлүүдйн дотор Атаархах гэдэг мэдрэмж байдаг.
Өөрөөсөө авъяастай хүнд, олон найзтай хүнд, баян хүнд, амжилтанд хүрсэн хүнд... атаархахаа хүрвэл бидний эргэн тойронд тоогүй олон хүн бий.

Хаа газрын хүмүүс бүгдээрээ л "бусдад атаархаж болохгүй" гэсэн хүмүүжлээр өсдөг боловч, өөрөөсөө илүү юмтай, өөрөөсөө олон юмтай бусдыг хараад өөрийн эрхгүй л "гоё юмаа" гэх мэдрэмж төрдөг шүү дээ.

Гэвч энэхүү "гоё юмаа" гэдэг мэдрэмж нь "Би туйлаас хүсээд байхад, яагаад ч минийх болохгүй байгаа" тэр зүйлийг өөрийн болгосон хэн нэгнийг харахаараа атаархал, шаралхал болон хувирч орхино.

- Олон жилийн турш хүнтэй суухыг хүслээ...
- Хичээгээд хичээгээд тэр намайг тоохгүй нь...
- Үхтэлээ ажиллаад ч тушаал дэвшдэггүй ээ...
- Яаж ч хүсээд гартаа хийж чадсангүй...

Сэтгэлдээ дүүрэн ийм бодолтой болсон тэр үедээ бид, тэрхүү хүсээд хүсээд гар хүрэхгүй байгаа зүйлийг минь өөрийн болгосон түүнийг харахдаа, харц минь атаархалын хүйтэн ширтэлт болсон байдгаа анзаарахаасаа анзаарахгүй нь олон бий. Гэвч анзаарсан нэг нь тэрхүү мэдрэмжээ үгүйсгэсээр улам шаналах нь ч бий.
  • Онцгүй мэдрэмжийг дарах гэж хэт хүчлэвэл...
Тэгэхээр энэхүү атаархал шаралхал гээч болбоос, би энэ мэдрэмжинд мааш дуртай гэх хүн үгүй л болов уу гэж санагдана. Хэний ч хувьд онцгүй мэдрэмж төдийгүй, зарим нэг маань нүгэл гэж боддог ч байхыг үгүйсгэхгүй. Тиймдээ ч бид өдөр тутамдаа иймэрхүү мэдрэмжийг анзаарах юм бол хүчээр дарж унтраахыг хичээдэг.
- Надад лав тэрний тушаал дэвшилт энэ тэр үнэндээ сонин биш...
- Тэр муу шоучин бацааны амьдралаар амьдарвал нээрээ хог дээр үсрэнэ биз дээ хаха...
гэх мэтээр өөртөө хэлж итгүүлэхийг оролддог.
Мөн атаархалыг мэдрэхгүй байхыг зорихдоо, тиймэрхүү атаархалыг мэдрүүлэхүйц хүмүүсээс аль болох зай барьж цэрвэж өнгөрөхийг ч хүсдэггүй гэж үү?
Энэ үед давын өмнө л гэхэд, таны нийгэмтэй харьцах харилцаанд наанадаж хязгаар, цаашлаад туйлширал үүснэ...

- Тэрэнд ер нь л дургүй.
гэж бодох тэр хүнийхээ талаарх өөрийн дотоод сэтгэлээ сайтар чагнаж үзвээс, тэндээс атаархал сонсогдох удаа цөөнгүй байдаг юм. Мэдээж онцгүй мэдрэмжийг ч хэлэх үү, аль болох л үгүйсгэж булзайруулахыг хичээх боловч, үнэндээ тэгж дарах тусам тэрхүү мэдрэмж чинь улам оволзож орхино.

Жишээ нь уур гэдэг мэдрэмж байна. Уурласан мэдрэмжээ байгаагаар нь л гаргаж орхидог хүмүүс хоёрын хооронд юман дээр сүрхий уурлавч, маргааш нь уурласанаа ч мартсан явах нь бий.
Эсрэгээрээ баргийн юман дээр уурладаггүй хүмүүс, уурыг нэг л мэдэрвэл түүнийгээ урт удаан хадгалж, бас хуримтлуулсаар нэг л өдөр тэсрэх явдал ч бий.

Аливаа мэдрэмжийг нэг л мэдэрч орхивол яваандаа арилах боловч, мэдрэхгүйг хичээж хүчлэх тусам харин ч улам мэдрэгддэг аж. Бидний "хэцүү байна" болон "зовиуртай байна" гэх мэтийн төлөв нь, тэрхүү хүчлээд хүчлээд дарагдаагүй мэдрэмжиндээ нэгэнт эзлэгдсэн үед олонтаа тохиолддог.

Атаархал ч мөн адил, мэдрэхгүй байхыг хичээх тусам улам хүчтэй мэдрэгдэж, зовиуртай болж ирдэг. Тэгэхээр энэ шинж чанарыг нь ашиглаад, өөртөө атаархал бий эсэхийг шинжиж болноо гэсэн үг.
  • Атаархалыг хүлээн зөвшөөрсөн үед...
Атаархал болон шаралхал нь бидний сэтгэлд өөрөө л урган гарч ирдэг мэдрэмж. Энэ мэдрэмж нь өөрөө огтхон ч, сайн эсвэл муу зүйл биш. Өмөөрч хэлэх юм бол, энэхүү мэдрэмжиндээ хөтлөгдөж эсэргүү зүйл хийснээс болж л, өрөөлийг болон өөрийгөө хохироосон уршигтай үр дагаварт хүрдэг.
Атаархалыг хүлээн зөвшөөрсөнөөр л, сэтгэл зүйч болон хэн нэгэнд уудлаж ярьсанаар л, сая атаархалаас суллагдаж эхэлнэ. Ингээд яван явсаар атаархал маань "гоё юмаа" гэсэн тэр хөнгөхөн мэдрэмж болон үлдэх билээ.
- Harley унасан баагийнуудыг харахаар цаанаа л нэг баавартай...
- Амжилтанд хүрсэн түүнийг бодохоор нэг л бахадмаар гоё шүү...
Хэнбэ гуай нь ч мэдэрч үзсэн, байдаг л мэдрэмж шүү дээ.
Бусдад байгаа зүйлийг хараад бишрэх болон, ямарваа нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ хүсэх нь, огтхон ч үзэшгүй муухай явдал биш юм.
Тиймээс харин ч, атаархалыг үл хүлээн зөвшөөрөх нь илүү зориг шаардсан рисктэй алхам байж мэдэх. Танд тийм риск үүрэх ямар ашиг байна вэ??? Зүгээр л хүлээчихэд болоо биш үү?
Түүний цаадах таны туйлаас хүсэх тэрхүү зүйл. Мөнгө, амжилт, медаль, аз жаргал,,, гагцхүү түүнийгээ олж анзааран
- Би чинь үүнийг л хүсээд байгаа юм байна шүү дээ
гэдэг тэр бодолдоо анхаарлаа төвлөрүүлэх нь ашигтай биш гэж үү???
  • Үнэнхүү хүссэн тэр зүйлээ олж мэдсэн үед...
Өөрийнхөө үнэнхүү хүссэн тэр зүйлээ зөв олж мэдсэн тэр үедээ, атаархалыг мэдрүүлэгч тэр муу дайсанаа одоо хараад, түүний юунд нь дургүй юм бол, түүний юуг нь тэвчдэггүй юм бол, дахин нэг эргэцүүлээд бодоорой.
- Хамт ажилдаг хүн маань даргад мотордуулаад суга дэвшээд явчихваа...
- Найз маань ааваараа дэмжүүлж байгаад компани байгуулаад авчдаг байна шүү...
- Батын ачаар Болд Цэцэгээтэй сүй тавьчихдаг юм байж...

Харин танд, энэ аргыг л яасан ч туршихыг хүсэхгүй гэсэн тийм эрс бодол төрж байвал, тэр л танд яг одоо хэрэгтэй байгаа тэр зүйл юм. "Тусламж", "Дэмжлэг", "Зээл", "Сэтгэл",,, гэх мэт, та хүссэн зүйлдээ хүрэхэд хамгийн хэрэгтэй байгаа тэр зүйлс. Мэдээж та бусдаас нэхэж хүсэх төдийд л гартаа хийх боломжтой тэр л зүйлс.
- Даргаа, энийг л надад даатгачих, би толгойгоороо хариуцая..
- Аав аа, хэдхэн төгрөг л зээлчих, надад найдвартай бизнес санаа байна...
- Бат аа, маныгаа Цэцэгээтэй л танилцуулчих, чамаас юу ч унахгүй шдээ...
Мэдээж таны хөдөлсөн төдийд бүх юм илбэдүүлээд байхгүй байж мэдэх. Танд хэрэгтэй тэр зүйлс далласан төдийд хүрээд ирэхгүй байж ч болох. Гэвч "хүнд хүсч буйгаа дэлгэж ярих", "хүнээс тусламж гуйх", "хүнээс нэхэж шаардах", энэ бүхнийг хийж эхлэх нь, та хүссэндээ хүрэхээр нэгэнт хөдөлж эхэлсэний баталгаа юм. Та хүссэн зүйлдээ ямх ч болтугай ойртсон байх учиртай. Тэгээд ч танд хүссэндээ хүрэх боломж бүрэн бий.

Ерөөс хүн бид, хэзээ ч гартаа оруулж чадашгүй тийм зүйлийг хүссэнээсээ болж атаархалд автдаг нь үгүй аж.
- Дэлхийн хамгийн баян хүн болохоос нааш хоолойгоор үмх мах ч давахгүй нь ээ...
- Бирмийн Хан хүүд атаархаад шөнө ч унтаж чадахаа байлаа...
гэх мэтийн хүсэлдээ шаналдаг хүн ховор л болов уу.
Бид гарцаагүй гартаа хийж чадах магадлалтай тэр зүйлээсээ л болж атаархалыг мэдэрдэг байна.
  • Атаархах сэтгэлээс...
Атаархал гэдэг тавгүй сэтгэлээс, та өөрийнхөө жинхэнэ хүслийг дахин нягталж болох явдал юм.
Тэрхүү жинхэнэ хүслийнхээ төлөө таны хараахан туршиж үзээгүй байгаа ямар нэгэн арга зам гарцаагүй байж таарна. Харин энэ хүрээд, "Яаж ч бодоод энэ аргаар л яасан ч чадахгүй" гэсэн хатуу бодол, "Над шиг хүнд хүсэлдээ хүрэх эрх байхгүй" мэтийн гутранги бодол танд садаа болж ирвэл, энэ нь таны сэтгэлийн хаа нэгтээ хөндүүр зовиур байгааг хэлж буй хэрэг.
- Хэзээнээс ч юм, бусдад эрхэлж нялуурч нэг л чаддаггүй...
- Яагаад ч юм, туслаач гэж хэлэхийг үргэлж тэвчиж ирсэн...
- Юунаас ч юм, өөрийгөө тийм аз жаргалыг мэдрэх хувьгүй гэж боддог...
- Хэнийг ч бай, миний хүслийн төлөө хохирч ядраасай гэж хэрхэвч хүсэхгүй...
Иймэрхүү сэтгэлийн хөндүүртэй болохоо анзаарвал, түүнээс цаашхи таны асуудал бол хөндүүрээ хэрхэн эдгээх тухай байх болов уу.


1 comment:

Unknown said...

...Бид гарцаагүй гартаа хийж чадах магадлалтай тэр зүйлээсээ л болж атаархалыг мэдэрдэг байна... энэ хэсэг үнэн юм шиг санагдлаа.

Post a Comment