Pages

Сэдвүүд

2012/10/05

Инерци ба Гравитаци

Өмнөх – Галилей Галилео

– Хүнд хөнгөн биетүүд бүгд ижил хурдаар унадаг.
гэж Галилео анх таамаглаж, хожим нь түүний шавь нар вакум орчин үүсгэх багаж бүтээснээр, түүний таамаглалыг үнэн болохыг шалгаж чадсан билээ.



Үнэхээр туршаад үзтэл хүнд хөнгөн биетүүд ижил хурдаар унасан тул, нэгэнт тэнд эргэлзэх боломж ч үлдсэнгүй.

Гэхдээ л, хэдий үнэн байлаа ч
– Ер нь яагаад ингэж зэрэг унаад байгаан бол!?!
гэж гайхахгүй гэж үү??

Бодоод үз л дээ, хүнд гэдэг чинь асар их хүчээр дэлхийд татагдана гэсэн үг. Хөнгөн болохоор сулхаан хүчээр татагдана. Эндээс
– Асар их хүчээр татагдаж байгаа хүнд биет нь илүү хурдтай унахад юу нь болохгүй гэж?
гэх эргэлзээ төрлөө гээд, тэр нь огтхон ч утгагүй явдал биш юм.
Бидний зарим нь өглөө болгон талхны үнэ өсдөгийг, өглөө болгон нүдээр харж магадласаар байгаад, тэрэндээ нэгэнт бүрэн итгээд, ер нь яагаад өсөөд байдаг юм бол гэж гайхах ч тэнхэлгүй болсон байх нь бий.

За тэгэхээр, яриандаа буцаж ороход, бүх биет ижил хурдаар унаад байдгийн цаад шалтгаан нь төсөөлсөнөөс хамаагүй энгийн бөгөөд
– Биетийн Инерцийн масс, Гравитацийн масс хоёр нь тэнцүү учраас юм.

Заа энэ мэргэжилийн хэллэг этрийг түр хойш нь тавиад, нэг юм төсөөлөөд үз.
– Задгай сансар огторгуйд, сансрын хөлөг хөвж явна...

Яг одоо, сансрын нисгэгчийн нүдний өмнө, бакь том туухай хөвж байна. Түүний жин нь 500кг.

Зиа тэгэхээр, бидний туршлагагүй энгийн ард болбоос шууд ингэж төсөөлөх байх
– Хичнээн хүнд гээд, задгай сансарт тэр чинь жингүй юм чинь, хурууны үзүүрээр л хөдлөнө биз. Жингүйдэлд байнаа гэдэг чинь жингүй байнаа л гэсэн үг биз дээ?

Гэвч энэ бол хоосон төөрөгдөл бөгөөд, үнэндээ жингүйдлийн орчинд ч гэсэн, хүнд биетийг хөдөлгөхөд, их хүч шаардлагатай байдаг байна.
Хоосон орчинд чөлөөтэй хөвж байна гээд, амархан хөдөлгөчихнө гэж бодож болохгүй байх нь.
Ер нь тэгдэг бол, нөгөө муу сансрын нисгэгч чинь хөлөг онгоцоо ч авч шидээд, сарыг ч авч шидээд, баллаж тавих байлгүй.

Харин эсрэгээрээ теннисний бөмбөг шиг хөнгөн эдийг бол хялбархаан хөдөлгөчихөж болдог аж.
Эндээс гарах дүгнэлт гэвэл
– Хүнд биетийг хөдөлгөхөд хэцүү => хөдөлгөхийн тулд их хүч хэрэгтэй
– Хөнгөн биетийг хөдөлгөхөд амар => хөдөлгөхийн тулд бага хүч хангалттай
гэсэн үг юм.

Эндээс ертөнц гээчийн үзэсгэлэнт зүй тогтолыг харж болно.
– Хүнд биет хөдөлгөхөд хэцүү ч, түүнд их хэмжээний татах хүч үйлчилнэ.
– Хөнгөн биет хөдөлгөхөд амар ч, түүнд бага хэмжээний татах хүч үйлчилнэ.

Тийм учраас, хүнд хөнгөн биетүүд ижил хурдаар унана.

Зүйрлүүлж хэлбэл,
Биляз машиныг Шварцниггер ахаар чирүүлээд,
өөрөө тоглоомон машин чирэх
гэдэг тэмцээнд, хоёулаа яг зэрэг барианд орж байгаатай ижил яриа юм.

Дүгнээд хэлбэл
– Бүх биетийн хувьд, Инерцийн масс нь Гравитацийн масстай тэнцүү
 буюу
– Бүх биетийн хувьд, түүнийг хөдөлгөхөд хэцүү байхын хэрээр, хүч үйлчилэхэд амар байдаг.

...– Тэгээд юу гэж? гэж үү?

5 comments:

ulmedeh said...

tiim, tegeed yu gej???

Anonymous said...

yostoi sonirholtoi, oilgomjtoi bailaa :)

Anonymous said...

tgd yu gj ????

Janna Mongolia said...

ymr goy tailbarlaa vee ystoi ih oilgolooo dhiad zondoo hicheel tailbarlarai

Tserenmunkh said...

баярлалаа

Post a Comment