Pages

Сэдвүүд

2012/10/12

Харри Поттерийн 9¾ тавцан (1р хэсэг)

Нэгэн ирээдүйн явдал.

Хүн төрөлхитөн, бүх цаг үеийн хамгийн том мөрөөдөл байсан 9¾ тавцан гээчээ тийнхүү бүтээж чаджээ.

Тэр нь юу юм гэхээр, ердөө л ороод гарах төдийд таныг очмоор байгаа газарт чинь эгшин зуур хүргэж өгдөг хаалга юм. 9¾ тавцан гэж нэрлэсэн нь, "Харри Поттер" гэдэг нэгэн эрт балрын домгоос санаа авсан нэр аж. 9¾ тавцангийн ачаар дэлгүүр хэсэх, ажилдаа явах, аялал хийх гэх мэтэд зарцуулах цаг үлэмж багасч, хүмүүсийн амьдрал улам бүр чөлөөт цагтай, тав тухтай болжээ.

Тийм нэгэн ирээдүйд ийм явдал болов.

- Oh, Shit!!!. Нам унтчихсан байна шдээээ, fuuck. Алив Добби, тавцангийн тохиргоо хийгээдэх. Ашиггүй муу тэжээвэр шүү
гэсээр Харри Поттер хүү орноосоо сугаран бослоо.
Түүний түрүү жилийн төрсөн өдрөөр нагац ахаасаа бэлгэнд авсан Добби хэмээх гэрийн тэжээвэр амьтан нь үнэндээ амьтан гэхээсээ илүү робот шахуу эд юм. Учир нь тэр амьтан нь 100% хүний гараар бүтсэн аж.
Добби : -Өө Харри, дахиал унтааский юу? Бүтэхгүй муу бацаан шүү чи нээрээ. Дандаа л ингэнэ, дандаа л ингэнэ...
Харри : -Үглэхээ болиод наад бөгсөө хөдөлгөөдөх өө, мишок оо.
Добби : -жа жаа-н. Тавцан бэлэн болсон шөө.

Харин энэ жилийн төрсөн өдрөөр нагац ах нь 9¾ тавцанг өрөөнд нь суурьлуулж бэлэг барьжээ.

Харри хүү огил үсрэн хаалгаар шургаж, эгшин зуур сургуульдаа очихоор завдсан боловч, гэв гэнэт яагаад ч юм хүйт даагаад явчихав. Нэг тийм, буцааж хэзээ ч засагдахгүй айхтар том алдаа хийх гэж байгаа юм шиг мэдрэмж...
Харри : -Юу... Добби? Ганц юм асуучая тэх үү? Энэ хаалга чинь ингэхэд ямар зарчимаар ажилдаг билээ?

Добби түүнд дуртай нь аргагүй нямбайлан тайлбарлав.
Добби : -Аан гээд уун гэж бай. Энэ чиний 9¾ тавцанг А гээд, сургуулийн чинь 9¾ тавцанг Х гэе.
Эхлээд 9¾ тавцан А-аар орохоор, чиний биеийн яг одоогийн төлөвийг атом электроны төвшинд сканнердаад, тэр мэдээллээ 9¾ тавцан Х рүү илгээнэ. 9¾ тавцан Х нь тэр мэдээлэл дээр үндэслээд, эгшин зуур атом электронуудыг угсарч чамайг тэнд бүтээнэ.
Добби : -Тэгээд үр дүнд нь, чи сургууль дээрээ очсон байна гэсэн үг. Ойлгоогүй л биз дээ, мангар бацаанаа?
Харри : -Байз даа, 9¾ тавцан А руу орсон БИ тэгээд юу болохын?
Добби : -Фи фа гээл лазерийн гэрлээр атом электроны төвшинд задлаад тавьчина шд. Юу ч үлдэхгүй. Өвдөх ч гүй.
Харри : -ю,ю, юу гэсэн үг үү? Намайг тэгээд алчиж байгаа хэрэг үү?
Добби : -Юу гэж дээ, 9¾ тавцан Х дээр чи аль хэдийн очцон, гэгээн дүрээрээ сургууль дээрээ, хичээлдээ сууж байгаа.
Харри : -Тэнэгт. Энэ БИ яахын гээд байхад. Тэгээд махан таташ болоод дуусахымуу?
Добби : -Үгүй ээ, 9¾ тавцан Х дээр байгаа чи бол яг ЧИ дүрээрээ мөн. Чиний бие эрхтэн ч, ой санамж ч, сэтгэл зүрх ч, бүгд тийшээ хуулагдсан байгаа. Одоо энэ чамаас оогт юугаар ч ялгарахгүй.
Харри : -Ай мэдэхгүй. Яг би гэдгийг юугаар батлахын? Тэр цаана угсарсан би, зүгээр л надтай төсөөтэй өөр хүн байх юм биш үү? Хүнийг тэгж атомын төвшинд төгс хувилах боломж гэж, ер нь зарчимын хувьд байх уу?
Добби : -Тэгэхээр нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Чамайг яг адилханаар дахин хувилахын тулд, үнэндээ чиний атом электронуудыг нэг бүрчлэн төгс хуулбарлах албагүй юм. Хэрвээ албатай гэж үзэх юм бол, чи гэдэг орон зай харин ч бүрхэг юм болно.
Харри : -Я, яагаад? @@

Добби : -Хэрвээ байна шүү. Яг энэ мөчид чиний биеийг бүрдүүлж байгаа атом электроныг л ЧИ гэж нэрлэх юм бол за юу. 5 секундын дараа ЧИ байхгүй болно гэсэн үг. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Яагаад гэвэл за юу. Чамайг бүрдүүлж байгаа атом электронуудын байрлал бүтэц, тоо хэмжээ, 5 секундын дараа гэхэд гарцаагүй өөрчлөгдсөн байна. Тийм болохоор "9¾ тавцанг ашиглавал би устаад алга болно" гэж айж байгаа энэ ЧИ өөрөө 5 секундын дараа гэхэд устаад алга болчино гэж байгаатай ижил гэсэн үг. Тэгэхээр 9¾ тавцанг хэрэглэхээс татгалзах ямар ч шалтгаан байхгүй болно биз?

Харри : -Юу ярьчив аа, чөтгөр аваг гэж. 5 секундын дараа би байхгүй болчино оо? Тэгээд хэн болохын? Утгагүй юм ярихаа боль. Одоо ч гэсэн би  БИ-гээрээ байж л байна. Унтахын өмнөх би ч БИ л байсан.
Добби : -Хахаха, мөн дөө. Илжиг модон хударгатай гэдэг шиг, Харри модон шүүртэй гэж. За тэгвэл тийм болог. 10 цагийн өмнөх чи, яг одоо зогсож байгаа ЧИ хоёр яг ижилхэн, нэг л чи юм байж. Гэхдээ энэ хоёр ЧИ  чинь атом электроны төвшинд үл ялиг зөрөөтэй байгаа шд. Адаглаа л чи шүлсээ хаясан л байгаа. Тэгсэн ч гэсэн нэг л чи юү?
Харри : -Т, т, тийм.
Добби : -Тэгвэл тэгээд, чи ЧИ-гээрээ байхын тулд, заавал атомын төвшинд ив ижил байх шаардлагагүй л юм байна шд? Үл ялиг зөрөө байсан ч гэсэн, бие сэтгэлийн хувьд чи мөн л бол тэгээд ЧИ болж таарах нь тийм үү? Тэгж ярьвал, 9¾ тавцан Х дээр хувьлагдсан Харри бол, цагийн дараах Харригаас илүү одоогийн энэ Харритай ойрхон бууна л гэж мэд. За тэгээд ер нь явж явж чамд 9¾ тавцанг ашиглахаас татгалзах ямар ч шалтгаан байхгүй юм байна, бушуухан яваад өг please, чи хоцорлоо, дурак аа!!!...

Үргэлжлэл – Харри Поттерийн 9¾ тавцан (2р хэсэг)

No comments:

Post a Comment