Pages

Сэдвүүд

2012/10/13

Харри Поттерийн 9¾ тавцан (2р хэсэг)

Өмнөх – Харри Поттерийн 9¾ тавцан (1р хэсэг)

Харри : –Жоохон байжий л даа. Яаж ч бодсон... тэр цаанаас гарч ирэх Харри бол надаас өөр зүрх сэтгэлтэй байж таараа..
Добби : –Зү, зүрх сэтгэл???


Добби яг л, учир нь үл ухагдах ойлгомжгүй өгүүлбэр сонссон мэт хэсэг зогтусч орхив. Тэгсэнээ цочтол чанга дуугаар тас тас хийж, түрүүлгээ харан шалан дээр тийчлэн инээж гарах нь тэр.
Добби : –хахаха, Генетикийн аргаар бүтээгдсэн надад хүртэл зүрх сэтгэл байгаа эсэхийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Өөрсдөө намайг бүтээчихээд, тэгсэн хэрнээ тэрийгээ сэтгэлтэй сэтгэлгүйг ч мэдэхгүй. Тийм байхад хүмүүс та нарыг сэтгэлтэй үгүйг бүр ч мэдэх боломжгүй. хахаха. золиг гэж. Энэ чинь зарчимын хувьд боломжгүй асуудал. Ёох нээрээ... за заза. Тэгэхээр байна шүү. Сэтгэл зүрх байна уу үгүй юу гэж асуух чинь өөрөө жинхэнэ NONSENSE мэдэв үү?

Харри : –Үгүй ээ, би яг мэдэж байна. Тэр Харри бол надаас өөр зүрх сэтгэлтэй, тэс өөр хүн байхаас зайлахгүй.
Добби : –За яагаад? кк. Тавцан Х дээрх Харри, тавцан А дээрх Харри хоёрыг гаднаас нь хараад хэн ч ялгаж чадахгүй. Авь адилхан, нэг бодолтой, нэг зан ааштай, нэг хүн шиг л харагдана.
Харри : –Биш, биш. Харин гадны хүний нүдээр харахад бол тийм л дээ. Хэн ч ялгахгүй. Гэтэл би гэдэг өнцөгөөс харахаар яавч тийм биш. Добби? чи яалт ч гүй зүрх сэтгэл гээч юмгүй, хөндий биетэй робот юм даа, хөөрхий. Тийм болоод л, намайг устаад алга болж ч магадгүй юман дээр, ийм зан гаргаад зогсож байна.
Добби : –Заа, боль доо... арай ч дээ. Чи бодоод үз л дээ. Танай найз Рон, Хармиони, нагац ах бүгдээрээ л өдөр болгон энүүгээр гарч ордог л биз дээ? Тэглээ гээд чи тэдэнтэй харьцдагаараа харьцаад, хэвийн сайхан л байна. Тийм байхад, тэднийг цаанаа зүрх сэтгэлтэй байна уу яана, ер нь ямар падлий байнаа? Чамаас бусад хүний хувьд ч, чиний дотор сэтгэл байна уу үгүй юу үнэндээ нээх сонин биш шдээ, үнэн хэрэгтээ бол. Чи гэдэг нэг ийм гаж хэлбэртэй, нүдний шилтэй, дебилдүү бацаан ингээд байж байхад л болоо. Тэртээ тэргүй чамайг сэтгэлтэй сэтгэлгүйг хэн ч мэдэж чадахгүйгээс хойш. Чамд л гэж хэлэхэд энэ ертөнцөд байна шүү, ЗҮРХ СЭТГЭЛ ГЭЭЧ ЮМ ЧИНЬ ОГТООС ШААРДЛАГАГҮЙ БАЙДАГ ЮМ ШҮҮ ДЭЭ. Зүрх сэтгэл байдаг гэж үзсэн ч, байдаггүй гэж үзсэн ч, энэ ертөнцөд ямар ч өөрчлөлт гарахгүй.
Харри : –Үгүй... үгүй... Тийм байх учиргүй. Добби, чи буруу ярьж байна. тийм байх ёсгүй...

Харри хүү цөхөрсөндөө нулимсаа тэвчиж чадалгүй, модон шалан дээр өвдөглөн уналаа.

Зүрх сэтгэл, сүнс, ухамсар... Амьдралдаа ч бодож байгаагүй философийн асуудлуудын өмнө, Харри хүүгийн тархи тас алгадуулсан мэт уймран гацаж орхив.

...Хор шараа гартал уйлж, урт гэгч нь тайвширсан Харри хүү Доббигийн өмнө эгцлэн зогслоо.

Добби : –За тэгээд яах уу хө? Үнэхээр л дургүй байгаа бол алхаад сургуульдаа явчихымуу?

Эцсийн эцэст Харри хүүгийн хийсэн сонголт нь хамгийн амьдраллаг шийдвэр болов.
Бүгдээрээ л 9¾ тавцанг өдөр тутамдаа хэрэглээд, тав тухтай болоод байхад, би л ганцаараа ялтан шиг модон шүүрээр таваргаж насыг баралтай биш дээ. Ахиж тэвчишгүй нь.

Харри : –Заа за, тэгвэл тэгээд явъя даа.

Тийм дээ, яав л гэж. Бүгд хэрэглэдэгээс хойш болж л таараа. Харин ч төсөөлсөнөөс хамаагүй, нэг анзаарахад л Yeaii ~ гээд сургуулийнхаа өмнө зогсож байх ч юм билүү.
Ингээд тавцангийн хаалгыг онгойлгож
– Цаад хаалган дээрх би, энэ БИ байх болтугай
гэж шивнэнгээ цааш алхан орж явчихав.

Добби : –Bye, өнөөдөр жижиг тэнэгтээрэй.

Хаалгаар нэвтрэн өнгөрөх түүний нүдэнд туссан Доббигийн царай, яагаад ч юм, хачин хиймэл чихмэл хүүхэлдэй шиг харагдаад, зурсхийн алга боллоо.

Үргэлжлэл – Харри Поттерийн 9¾ тавцан (3р хэсэг)

No comments:

Post a Comment