Тийм ч шинэ сэдэв
биш боловч, уйлах нь стресс тайлах үр дүнтэй аргын нэг болохыг Анагаах
ухаан тогтоогоод нэлээд удаж байгаа бололтой юм.
Яагаад гэдэг механизм нь ч их энгийн. Ердөө л уйлахаар нулимстай цуг стрессны гормонууд цуг ялгардаг, мөн уйлах нь өөрөө мэдрэлийг дарамтаас чөлөөлдөг үйлчилгээтэй юм байх.
– ОК, тэгвэл уйлаад байдаг хэрэг
гээд учир зүггүй сонгино хэрчээд унав. Учир нь сонгиноос болж ялгардаг нулимс нь ердөө л нүдийг гадны нөлөөнөөс хамгаалах зориулалттай нулимс тул ямар ч стресс тайлах үйлчилгээгүй гэхэд болно.
Нулимсыг ерөнхийд нь үндсэн 3 төрөлд хуваадаг.
1. Нүд чийгшүүлэх зорилготойгоор бага хэмжээгээр тогтмол ялгардаг нулимс (үндсэн нулимс).
2. Нүдийг хог болон гадны нөлөөнөөс хамгаалах зорилготойгоор ялгардаг нулимс (харимхай нулимс).
3. Хүчтэй сэтгэл хөдлөлийн үед ялгардаг нулимс (сэтгэл хөдлөлийн нулимс).
Дээрх 3 нулимс нь ялгарах хэмжээнээс гадна, дотоод найрлагын хувьд ч өөр байдаг гэнэ.
Мэдээж үүн дотор сэтгэл хөдлөлийн нулимс л стресс тайлах үйлчилгээтэй.
Сэтгэл хөдлөлийн нулимс нь шалтгаанаасаа хамаараад бас хэмжээ найрлага нь өөр.
Уурлах шаралхах үед гардаг нулимс. Энэ үеийн сэтгэлзүй нь хөөрлийн тогтворгүй байдалтай байдаг. Ийм нулимс нь хүнийг түгшүүртэй хөөрүү болгодог "симпатик мэдрэлээс" нэрэгдэж ялгарах бөгөөд, бага хэмжээтэй, натри ихтэй тул шорвог амттай байдаг. Нулимсаа гартал уурлавал сэмээрхэн амсаад үзээрэй.
Баярлах гуниглах үед гардаг нулимс. Ийм мэдрэмжийг мэдрэх үед сэтгэл маш тайвширсан төлөвт байдаг. Энэ үеийн нулимс нь хүнийг тайвшируулдаг "парасимпатик мэдрэлээс" ялгардаг бөгөөд, арчаад арчаад зогсохгүй мэлмэрэх тул усархаг шингэн, кали ихтэй байдаг. Цангаад байвал нэгдүгээр ангид үүрч байсан цүнхээ нэг дурсаад үзээрэй.
Сонирхолтой нь дээрх симпатик мэдрэл болон парасимпатик мэдрэлээс ялгарах нулимс нь хоёулаа, ялгарсны дараа хүний дотрыг онгойлгох увдистай байдаг. Учир нь хоёулаа, стресстэх үед ихэсдэг стресс гормон ACTH, тархийг мансууруулах үйлчилгээтэй Endorphin, дархлаанд нөлөөлдөг болон тархины мэдээлэл дамжуулалтад нөлөөлдөг бас бус бодисуудыг агуулдаг нь тогтоогдсон аж.
Тэгэхээр сэтгэл хөдлөөд уйлсны дараа тайвширч, дотор онгойдог нь зүгээр нэг санаа дагасан хуурмаг мэдрэмж биш байх нь. Нулимс өөрийн 3 дахь чухал үүргээ биелүүлж, стрессний бодисыг биеэс гадагшлуулсны илрэл юм байна.
Тиймээс эр эм гэлгүй, нулимсыг ажлаа хийхэд нь садаа болохгүй байхыг зөвлөе. Уйлмаар санагдсан үедээ ичиж зоволгүй уяртал уйлж суръя. Уйлах нь стресс тайлах эерэг үйлчилгээтэй төдийгүй, уйлахгүй байх нь стресс хуримтлуулах сөрөг нөлөөтэй байдаг гэнэ шүү.
Уйлахгүй гээд гүрийдэг ч биш, ер нь уйлах зуршилгүй эрчүүд голцуу хүмүүс байдаг. Тийм хүмүүс өөртөө "уйлах нь надад хэрэгтэй" гэж бодоод хүчлээд дүлбэл овоо мэлмэрдэг гэж байгаа. Ер нь уйлж стрессээ тайлах хамгийн түгээмэл бөгөөд найдвартай арга бол кино үзэж ном унших юм. Гэхдээ иймэрхүү аргаар стрессээ тайлахаар хэт мэрийж, энэ л намайг уйлуулна гэж хэт найдах нь эргээд сэтгэл хөдлөлийг багасгаж, нулимс гарахгүй байх шалтгаан болох талтай байдаг.
Нялх хүүхэд уйлах нь ч бас өөртөө хуримтлагдсан стрессээ гаргах зорилготой байдаг гэнэ. Учир нь нялх хүүхэд өөрийгөө бусдад илэрхийлэх харилцааны өөр арга байхгүй тул өлгий дотроо овоо стресстдэг бололтой. Уйлж байгаа нялх хүүхдийг ажлаа хийж байна гэх нь ч бий.
Тэгэхээр уйлж байгаа хүүхдийг дуугуй болгох гэж яаран хүчлэх нь тийм ч зөв биш. Гэхдээ мэдээж огт хайхралгүй уйлуулаад орхих нь ч сайнгүй. Зүй нь бол, зөөлнөөр биедээ тэврээд ханатал нь уйлуулах учиртай юм гэнэ шүү.

No comments:
Post a Comment