Шинжлэх ухаан хэлнэ:
Ертөнцийн захад хөвөх биет эрхэсүүд сүлбэлдсээрсанамсаргүйгээр дэлхий гэдэг гариг болон тогтож,санамсаргүйгээр тэнд амьдрал үүсч,санамсаргүйгээр тэр амьдралын хувьсал дундаас хүн бий болсон.
Шашин хэлнэ:
Тэр бол санамсаргүй болсон явдал бус. Ийм олон санамсаргүй тохиол бүгд биелэнэ гэдэг, шинжлэх ухаан чиний үгээр ярьвал магадлал нь 0 рүү хязгааргүй тэмүүлнэ. Хүнийг гагцхүү БУРХАН бүтээсэн юм.
Хүн хэрхэн бий болсон тухайд шашины тайлбар нь илүү үнэмшилтэй мэт.
Ямар ч учир зорилгогүй хэдэн биет хандсан зүгтээ мөргөлдөн үрэлдэн нисэлдэж байх дундаас, ид шидийн саваа дохив уу гэлтэй оюун ухаан бий болно гэдэг, санамсаргүй гэж хэлэхэд хэтэрхий төгс, бүр арай дэндүү үзэсгэлэн төгөлдөр мэт.Үгүй ээ, энэ гайхамшиг санамсаргүйгээр ингэтэл төгс төгөлдөр биелсэн байх учиргүй. Үүнийг гарцаа байхгүй ямар нэгэн үл тайлагдах ухамсар зориудаар бүтээсэн байж таараа. Энэ ертөнцийг ховсдон залж, хүнийг урлан бүтээсэн "ДЭЭД УХАМСАР" гарцаагүй оршин байж таараа. Тэрхүү туйлын дээд ухамсарыг эс хайхарч, хүний оршин буйг тайлбарлах нь огтоос боломж үгүй, утга учир ч үгүй....Тиймээ, биднийг агуу дээд БУРХАН бүтээсэн юм. Энэ бол цорын ганц... үл үгүйсгэгдэх... туйлын үнэн болой.
...Хммм... Тэр ч бас боддог л бодол. Үгүйдээ л тооцож үзэх үнэ цэнэтэй...
..."Параллел ертөнцийн тайлбар"-аар бол, бий болох магадлалтай сансар огторгуйн бүхий л хувилбар зэрэгцэн оршин буй. Хэдий, бий болох магадлал нь нэгийг сая живаа хуваасны дайтай өчүүхэн байлаа ч, байж болох хувилбаруудын нэг мөн л бол, тэр ертөнц гарцаагүй бий болно. Тэгээд бусад бүх хувилбаруудын адилаар, нэгэн бие даасан ертөнц болон бусадтайгаа зэрэгцэн оршино.
Тэгвэл, ямар ч учир зорилгогүй хэдэн биет хандсан зүгтээ мөргөлдөн үрэлдэн нисэлдэж байх дундаас, тохиолдолоор оюун ухаан бий болох боломж хичнээн өчүүхэн ч бай, магадлалын хувьд боломжтой л бол, тэр хувилбар зайлшгүй биеллээ олох болно.
Тэгээд тэрхүү хувилбар дээр бий болсон оюун ухаанаас л
– Бид яагаад оршин байна вэ? Бид бий болохын тулд, өчүүхэнээс өчүүхэн тохиолдолууд дахин дахин тохиохгүй л бол боломжгүй. Үүний цаана далдын хүч байна. Бурхан биднийг бүтээжээ.
гэлцэн шаналах болно.
Нэг үгээр тэрхүү тохиолдолын ертөнцөөс л "Бид яагаад оршин байна вэ?" гэсэл шаналал урган гарах агаад, нөгөө талаас оюун ухаан бий болсон тэр ертөнцийг л бид "тохиолдолын" гэж нэрлэх болно. Тэгэхээр оюун ухаан тэрхүү тохиолдолын ертөнцөд оршин байгаа нь харин ч мэдээжийн явдал юм. Энд гайхан шагших явдал ерөөс үгүй билээ...
...Ээээх.. тийм байдаг байж... гэхдээ л...
зэрэгцээ ертөнцүүдийг компьютер дотор дүрслэх боломжгүй л байх даа?
Тэгээд... тэгээд тэрхүү тоймгүй олон магадлалуудын дундаас ганцхан,... ердөө ганцхан тохиол нь биелж...
ТЭНД ...
Үргэлжлэл - Хиймэл амьдрал (4р хэсэг)
4 comments:
Gaihaltai...Daraagiin hesgiig ni tesen yadan huleej baina. Computer-iin program-chlalaar sanamsarguigeer orchlon ertonts uussen baih magadlaliig tootsoj ted orchim huvi gej gargaj irsen yum baidag bolov uu?
ooroor helbel sanamsarguin magadlal gej baidag bolov uu? Teden huviad deesh bol sanamsarguin hureenees garaad yavchihna, doosh bol sanamsarguid hamaarna gedeg ch yumuu
Tegsench bidniig buteesen buhend buteegchid baih bolchihood baigaa ym. Unenee yurtuns hyazgaargui shig biy biynee buteegchid bas l hyazgaargui. Sanaatai bolon sanamasargui buteegchid bdg bh. Utga uchirgui. Ogt orgui. Hooson chanar. Absurdism
yoo bur bodohoos ch durgui hurmeer bas aimaar ch yum shig laitaimaa setgej bga da hun turulhtun haramsdag bolow uu haha
Post a Comment