- Эллинизмийн соёл (МЭӨ 300-д он)
Энэ ертөнц ингэхэд яг юу юм бол?
Байгаль дэлхий хэрхэн яаж оршин тогтноно вэ?
Энэ ертөнцөд абсолют үнэ цэнэ гэж байна уу?
Анхны философич гэгдэх Фалесаас хойш хүн төрөлхитөн тасралтгүй түүний
хариултыг хайн эрэлхийлсээр, нэг мэдэхнээ түүнээс хойш 300 жил өнгөрчээ...
Тэгээд Сократ → Платон → Аристотель гэх философийн их гурвалыг элээж, хүн төрөлхитөн арай хийж
“Аливаа юмс үзэгдлийг ажиглаж, олсон мэдлэгээ цэгцлээд онолын систем
боловсруулах” гэсэн орчин үеийн шинжлэх ухаанд ч хамаарах суурьтай болж авах
хүртэлээ амжилтанд хүрэв.
Ингээд, энэхүү их аяны үргэлжлэлийг ярьж өгье.
Уул нь бол, Аристотелийн ажилд урамшсан хойчийн мэдлэгт хүмүүс улам их
мэдлэг хурааж, улам бүр мэдлэгийн салбарыг ахиулан хөгжүүлсээр урагшлах, гэсэн
хөврөлөөр өрнөсөн бол юутай сайхан байх билээ.
Харин бодит байдал тэгсэнгүй.
Тэр ч байтугай хүн төрөлхитөний мэдлэгт тэмүүлэх хүсэл шунал гэв гэнэт
царцан хөрч, “шинжлэх ухаанч мэдлэг” ч юмуу “жинхэнэ сайн” мэтийн зүйлийг
төдийлөн ойшоохоо болих нь тэр.
Тэгвэл тэр цагийн хүмүүсийн сонирхол юунд төвлөрч байсан юм бол?
Тэр бол “Аз жаргал” байлаа.
- Ёооёоо, жаргамаар байнаа! Яаж жаргах вээ?!???
Тэр цагийн хүмүүс “эрдэм мэдлэг”-ээс илүүтэй, ерөөсөө л “аз жаргал”-ыг хайх болов.
- Жаргамаар байна! Жаргамаар байна! Жаргамаар байна! Жаргуулаад өгөөч!
Сэтгэлийн амар амгаланг хүсчийна. Тайван сайхан баймаар байна. Залхаж байна энэ
хорвоогоос, Аааааааааа!!!!
Үүнийг эсрэгээр нь хэлбэл хүн төрөлхитөн төдий чинээ сэтгэлийн шаналалд
баригдсан үймээн самуунтай цаг үетэй золгосон нь тэр байлаа.
Энэ цаг үеийг “Эллинизм” гэж нэрлэв.
- Хил зааггүй Эллинизмийн үе
Энэ цаг үед чухам юу болсон юм бол?
Товчхон хэлбэл, Аристотелийн шавь болох Александр их хаан гэх 20-иод насны
омголон залуу гэв гэнэт “Эр хүний жаргал эзгүй хээр, Яаххоооо” гэж орилоод, юу
ч бодолгүй зүгээр л зүүнээс баруун тийш морьтойгоо давхиад өнгөрчихөж.
Түүний үр дүнд Грекээс Египет, тэгээд Энэтхэг хүртлэх байж боломгүй өргөн
уудам газар нутаг 10-аадхан жилийн дотор юу юугүй нэг том эзэнт гүрэн болж хувирах
нь тэр.
Тэгтэл юу болсон гэхээр...
Юуны өмнө та доорхи зургийг сонирхоно уу.
Улс орон бүр хил хязгаараар тусгаарлагдаж, тод өнгөөр тэмдэглэгдсэн газрын
зураг байна.
Эдгээр улс гүрнүүд бүгд тус бүртээ өөрийн өнгө буюу шашин соёлоо мөрдөж,
тэнд амьдрах хүмүүс олон мянган жилийн туршид өөрийн өнгийг эцэг өвгөдөөсөө
өвлөн авч аз жаргалтайгаар амьдарч байж.
Тэгтэл тэндээс гэв гэнэт Александр их хааны их цэрэг хүрээд ирэв! Тэгээд
сайн уу байна уу ч байхгүй шууд л бүгдийг нь эзлэн авч, хүүе гэхийн завдалгүй
бүх хил хязгаарыг аваад хаях нь тэр.
Ердийн үед бол тун бага багаар хил хязгаараа тэлж, эзэлсэн улсаа алгуур
алгуураар өөрийн болгон уусгадаг атал..., тэгтэл Александр их хаан суман
мөндөр доор алхсан ч оногдохгүй онгодондоо оодорч, ерөөсөө л сөхөө өгөлгүй
бүгдийг нь сөхрүүлж, нэг мэдэхнээ супер эзэнт гүрэн байгуулаад тавьчихав.
Түүний үр дүнд, төдийг хүртлэх улс орнуудын хил хязгаар ямар ч бэлтгэлгүйгээр
гэнэт алга болж, тус бүрийнх нь шашин соёл учир замбараагүй холилдон жонхуурах
нь тэр.
Нэг тийм манарсан, энд тэндэхийн эрээвэр хураавар соёлууд холилдон
бантагнасан, ер нь л нэг учир нь олдохгүй элийрсэн соёл тогтож орхив.
“Уул нь буддист, гэхдээ яагаад ч юм царай нь Грек” гэдэг ч юм уу, тийм нэг үл ойлгогдом эртний өрнө дорнын нийлмэл соёл.
Үүнийг Эллинизмийн соёл гэнэ.
Төдийг хүртэл өөрийн соёл шашинаа үе уламжлан мөрдөж, үнэнчээр амьдарч
ирсэн тэр цагийн хүмүүсийн хувьд тийм гажсан соёлын дор амьдрах нь ямархан
хэцүү байсныг төсөөлөх гээд үз дээ.
Өнөө үед бол телевиз интернэт гэхчилэн мэдээллийн сүлжээ хөгжсөн тул бид
бүхэн гадны соёлыг тодорхой хэмжээнд мэддэг болж, түүндээ ч нэгэнт дасал
болсон. Тиймээс гэнэт ямар нэгэн гадны соёлтой танилцахад төдийлөн эвгүйрхээд
байхгүй.
Гэтэл байна шүү, оогт ямар ч тийм мэдээллийн сүлжээ байхгүй, өөрийгөө гадны
соёлын талаар өчүүхэн ч баримжаагүй байна гээд төсөөлөөд үз дээ.
Тэгтэл юу юугүй нүдний чинь өмнө Бразилын Самба бүжгийн хамтлаг гэнэт
гараад ирвэл яах бол?
- Хүүшээ!!! Юу вэ энэ чинь!?!? Ямар аймар нимгэн нойтон хувцас вэ? Ядаж
байхад энэ тааз нь ямар эвгүй хөдөлдийм бэ? Ёооё, ямар санаа зовмоор юм бэ,
цаашаа цаашаа!
маягийн юм л болно биз дээ?
Хэрвээ та Ардын хувьсгалаас өмнөх үеийнхэн шиг өөрийн
Монгол соёлыг хүндэтгэн дээдэлсэн, төлөв даруу цэвэр ичимтгий нэгэн байсан бол
яах байсан бол?
- Ичих нүүргүй галзуурсан чаралбанууд вэ, яасан?
гэж л санагдах болов уу.- Ичих нүүргүй галзуурсан чаралбанууд вэ, яасан?
Харин хүүхдүүд бол бөөн дур, бөөн сониучрал. Тэд тэгж өөрийн шашин соёлдоо
айхтар уусан автаагүй. Тиймдээ ч бусдын соёлтой амархан зохьцож өөриймшүүлэн дасна.
Хэрэв та Ардын хувьсгалын өмнөх үеийнхэн шиг ёс төртэй, шашин соёлоо
дээдлэгч нэгэн байсан бол, эсвэл бүр Чингисийн үеийн чигч шулуун сахилга баттай
үнэнч баатар шиг нэгэн байсан бол, өөрийн хүү өөрийн охидоо тэр “ичих нүүргүй
галзуурсан чаралбануудтай” холилдоод, адилхан сүрлэн банзалтай хагас нүцгэлээд
хачин хөдлөөд явж байвал юу гэж бодох бол?
Бүр түүгээр ч тогтохгүй 10, 20 жил өнгөрөөд иртэл нөгөө гадны соёлууд
өөрийнх нь соёлтой хээв нэг холилдож, нүд бэлчих хязгаар дотор бүхий л зүйлс
мэдээжийн юм шиг гадны соёлоор бялхаж, насаараа ханилсан эхнэр нь хүртэл “Миний
Самба бүжгийн хувцас хаана байна?” гэсэншүү юм яриад гадны хүнтэй самбадаад
зогсож байна.
- Эээ халаг. Энэ ертөнц чинь юу болчих нь энэ вэ? Хайртай Монгол соёл минь
хаачив? Эцэг өвгөдийн маань өв ингээд сүйрчих ч гэж дээ, даанч яав!!
Гэвч энэ бүхэн бол нөгөөх гадныханы хувьд ч бас л адилхан. Дэлхий ертөнц гэв гэнэт нэгтгэгдчихсэн тул, харь оронд ч бас Монгол соёл урсан холилдоно. Хэрвээ та өөрөө Испани хүн байгаад, хүүгээ зодог шуудаг өмсөөд гараа савчаад гүйж явахыг харвал ямар байх бол?
Лавтайяа танд гүн харуусал төрөх биз. Хүчгүйдэл гэж юу болохыг мэдрэх биз.
Явж явж Александр их хааны байлдан дагууллын хүн төрөлхитөнд авчирсан
зүйл, тэр бол соёлын нуралт, олон үндэстэний сүйрэл байлаа.
Ийм ертөнцөд эрүүл ухаанаа хадгалж явна гэдэг ямар хүнд хэцүү байсан бол?
Тэр цагийн хүмүүс, МЭӨ гэгдэх эрт балрын цагт амьдарч байсан хэрнээ,
өөрсдийн ертөнцөө ингэж дүгнэсэн байдаг
- Ертөнц хөгширчээ...
Нэг тийм “Бүх юм нэгэнт өнгөрсөн хорвоо болжээ” маягийн үг бичиж үлдээсэн нь бий.
Ийм цөвүүн цаг үед байсан учраас л хүн төрөлхитөнд “мэдлэг оюун”-аас
илүүтэй “сэтгэлийн засалч” хэрэгтэй байлаа. Хүн төрөлхитөн “ашигтай мэдлэг”
гэхээсээ илүү сэтгэлийн зовиурыг анагааж өгөх “тайвшруулах эм” хүсч байсан юм.
Ийм цаг үеийн дэвсгэр дээр философичид дараах зүйлийн талаар бясалгаж
эхлэх нь тэр ээ.
- Аз жаргал гэж юу вэ?
- Энэ зовиуртай бэлбэгэр хорвоог туулахын тулд чухам яавал зохилтой юм бол?
Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС
No comments:
Post a Comment