2013/06/20

Хоосон чанарын философи

Нагаржунайн "Хоосон чанарын философи"-ыг хамгийн тодоор илэрхийлдэг нь "Милинда хааны асуулт" (Questions of Milinda) гэх судрын домог юм.

Нэгэн өдөр Милинда хаан дээд лам Нагаржунайд хандан ийн асуув
- Чи Нагаржунай мөн үү?

2013/06/11

Дорнын философи

Юун түрүүнд шулуухан хэлээд орхиход
- Дорнын философийг уншиж судалсаар оройд нь гарна гэвэл, тэрэн шиг бүтэшгүй юм гэж үгүй.

Харин түүний дэргэд Өрний философи бол хальт сонсоход нэг л их мэргэжилийн хэллэг, нэр томъёо, толгой эргүүлэм хэцүү мэт төсөөлөл байдаг ч, тэр нь эцсийн эцэст "ойлгоход бэрх" л болохоос, "ойлгох боломжгүй" бол биш юм.

2013/06/07

Одны хүүхдүүд

Эрт үеэс эдүгээг хүртэл, хүмүүс од харвах үеийн хоромхон зуурын гялбалтаас "үхэл хагацалыг" төсөөлж, зарим нь түүний ховорхон тохиолоос "итгэл найдварыг" бэлгэдэж иржээ. Од харвалтаас тийн "үхэл амьдралыг" харж ирсэн нь, магадгүй цаанаа байгалийн зөнтэй үйлдэл юм болов уу? Учир нь сүүлийн үеийн шинжлэх ухаанд "дэлхий дээрх амьдрал одноос ирсэн" гэх хандлага дэлгэрээд байна. Шинжлэх ухаан гэхээргүй уран зөгнөл шиг санагдаж байна уу? Гэсэн ч ингэж хэлэх дайны нотолгоо цаана нь бий гэнэ.


2013/06/05

Хьюристик

... - Наймаа хэлэлцээр хийхдээ, эхлээд хүссэнээсээ илүүг нэхэх
- Оройн цагаар амттан идээд хэрэггүй
- Өөрийнхөө сайн мэддэг зүйлээ л хийе
- Асуудлыг өөр өнцөгөөс хардаг байх нь чухал
- Орлогынхоо 35 аас дээшгүй хувийг байрандаа хуваарьлах
- 100 татсан үедээ хэрхэвч хуучин амраг руугаа утас цохиж болохгүй ...