2012/09/21

Гаж дон

Японд хүүхэлдэйн порно үзэж таашаал авдаг хүмүүс олон бий. Мань мэтийн нүдээр харвал тэрэн шиг хөгийн юм гэж юу байхав.
- Юу вэээ?? Ийм тэнэг юмнаас яаж кайф авахын бэ? Шал хоосон зураг л байна шдээ.. утгагүй юм...

Уул нь бол иймэхрүү юманд гайхаад байх шаардлага ерөөс үгүй юм. Юу гэвэл эцсийн эцэст энэ чинь "тархин дах нөхцөлт рефлекс" төдий л зүйл юм шүү дээ.

 "Тархиных нь бүтэц" нь тийм учраас л тийм реакц үзүүлж байгаа хэрэг. Ухаандаа, хүүхэлдэйн порног шал дэмий зүйл гэж боддог та ч гэсэн, тархийг чинь механикаар янзлаад тавьчихвал хүүхэлдэй үзэхээрээ
- Оо.. о.. ооо.. лайтай...
гэдэг болж л таараа, наайдвартай.
Ингэхэд жишээ нь бид өөрсдийгөө жинхэнэ бодит хүүхнээс таашаал авдаг болохоор "бид бол хэвийн" гэж боддог. Цээж нүцгэн хүүхэн хараад хэвийн бус болох нь өөрөө хэвийн үзэгдэл гэдэгт бат итгэдэг. Гэтэл энэ уужим ертөнцөд "цээжээрээ үргэлж нүцгэн" явдаг соёлтой газар байна шүү дээ. Тийм газар хүмүүс хэзээ ч "хүүхний цээжинд" ач холбогдол өгөхгүй. Харин та тийм газар очвол яг л дээрхи хүүхэлдэй үздэг япон шиг нүдний булай болно
- Хөөе, чи жаахан юмтай байхаа? Зүгээр нэг дэлэн л байна шдээ? Бодоод үз дээ? дэлэн. Энэ чинь юу нь сонин байгаа юм бэ? Чи чинь харин жинхэнэ гаж донтон уу гүй юу...
Иймэрхүү л юм болно. Тэрнээс ч өөр соёлтой газрууд зөндөө л байна. Хүзүү урт хүүхэн бол хөөрхөн гэдэг газар байхад, тарган хүүхэн сайхан гэдэг газар ч бий. Бидний өнцгөөс тэд гаж боловч, тэндээ бол огт хэвийн үзэгдэл. Эсрэгээрээ тэднээс харахад бид нар гаж байх жишээтэй.
Нэг ёсондоо иймэрхүү юм чинь ердөө л "Тархины нөхцөлт рефлекс" төдий зүйл бөгөөд, гаж болон хэвийн гэж ялгаж салгаад байх зүйл ерөөс биш юм. Тийм болохоор хэн ч, юунаас ч ичих шаардлагагүй. Өөрийгөө хэний ч өмнө өндөр дуугаар бардам гэгч нь зарлан тунхаглахтун!!
- Тийм эээ. Эрчүүд бид нар өглөө болгон доодох үсэндээ гел түрхдэг.
- (???? ганцхан би???)

Жишээ нь нэг юм төсөөлж үзье л дээ. Хүүхнүүд өдөр тутамдаа бүгд чихээ нуудаг байг. Эмэгтэйчүүд чих хэмээх эрхтнээ үнэхээр итгэсэн хайрт залуудаа л үзүүлдэг, тийм орчинд хар багаасаа хүмүүжиж өссөн байвал..
Тэр үед бид нар гарцаа байхгүй "Ёоо, тэр охины чих үнэн та-сар-хай..!!" гэж боддог байх вий.
Хэн нэг хүүхний малгай дороос санамсаргүй унжин цухуйсан чихийг харангуутаа л хамаг бие хачин болж, сэрлийн гал дүрэлзэн асна. Япон порно үзвэл мэдээж бүх чихнүүдийг бүрэлзүүлж харуулах бөгөөд банди нар түүнийг нь дотроо ургуулан төсөөлж таашаал авна. За тэгээд үзэж байгаад аав ээждээ баригдвал бангадуулна. Гэхдээ хэзээ ч чихдүүлэхгүй. Хүүхнүүд дотуур хувцасны тасгаас малгай худалдаж авна. Чихээ цоолуулах бол, ээ бүү үзэгд, одоогийнхоор бол бараг онгоноо цоолуулахын дайтай юм болдог юм биз дээ? Чихнийхээ хулхийг цэвэрлэх энэ тэр бол тэгээд эмэгтэйчүүдийн эмнэлэгийн үйлчилгээ л болдог байх.
- Сарнай, чиний чих ямар тачаангуй хэлбэртэй юм бэ?
- Битгий тэгж удаан хар л даа. Ичээд байна...
- Би ийм том чихэнд дуртай...
Ёо, үнэн солиорол биз?
Гэхдээ энэ тэнэг солиорол бол өнөөдөрийн бидний амьдралтай ямар ч ялгаагүй явдал юм шүү дээ. Ердөө л нөгөө нөхцөлт рефлексийн нөхцөл нь "цээж" биш "чих" болсон төдий л зүйл. Тэрнээс биш чих нь ч бай цээж нь ч бай хүүхэлдэй нь ч бай, цаад өрнөж байгаа механизм нь бүгд адилхан. Ердөө л иймхэн юмыг ойлгож чадахгүй бид чинь өөр хоорондоо "би нормал", "чи абнормал" энэ тэр болж талцдаг байх нь. Утгагүй байгаа биз? "Чи бол гаж донтон" гэж хэлж байгаа чи өөрөө жинхэнэ NONSENSE мэдэв үү!!!



8 comments:

tamiralex said...

Хахаха., Харин тийм шүү., Бусдын үзэл бодлыг ойлгохгүймаа гэхэд ядаж зүгээр л орхих нь зөв байх.,

Unknown said...

Нууц, мэдэгдэхгүй зүйл рүү тэмүүлдэг инстинкттэй юмуудаа, бид, магадгүй.

bodliin tengis said...

hugjiltei l yum. huuhed ugaasaa l nuugdaj togloh durtai bdg shu de

Unknown said...

Гэхдээ гомо бол яалтчгүй гаж дон тийм үү

Anonymous said...

Ter tusmaa ene Sansarkhuu gej ehner huuhedtei zaluutai dald yawalddag zaluu bol bur gaj dontoi! Ooriigoo neeh ih suut uhaantan gej bodood baahan BRAINFUCK Blog deeree orchuulaad tawisan ch baih shig.

Anonymous said...

нэг орчин нөхцөлд адилхан өсчихөөд өөр юм сонирхоод байвал гаж л биздээ

Anonymous said...

Нэг орчин нөхцөлд өсчихөөд өөр юм сонирхох гаждаа орохгүй байх өө. 17 онд бичсэн хүн одоо эргээд унших бол хоёр өөр өндгөн эсийн ихрүүд, нэг газар өссөн ах, эгч, дүүс тэс ондоо болж өсөх боломжтой байдгийг судалгаагаар ч, туршлагаар ч харж байсан байлгүй дээ гэж найдаж байна.

Баярлалаа said...

Хэр их үзэн ядаж, айн зэвүүцэж, улайрч байна тэр хэрээрээ цаанаа өөрийнх нь дотор нөгөө асуудал нь байдаг тухай, тэрийгээ л дарж булж, "би ийм биш" гэж чарлаж байгаа айдас байдаг тухай бодохоор их сонин

Post a Comment