2023/09/15

Дорнын философи (6-р хэсэг)

Өмнөх

  • Буддын сургаал


Ингээд гэгээрэлд хүрсэн Гаутама тэр эгшнээс хойш Будда (буюу сэрсэн хүн) хэмээн өргөмжлөгдөх болно.


Домог яриагаар бол Будаа гэгээрлийг олсон тэр үедээ “Ийм зэрэг мөрийг хэн ойлгоно гэх билээ” хэмээн бусдад заан түгээхээс татгалздаг боловч түүний дараа бодлоо дахин эргэж харснаар өөрийн олж мэдсэн бүхнээ насан туршдаа түгээн номлохоор санаа шулуудсан гэдэг. Хэрвээ “Буддизм хэзээ анх эхэлсэн бэ?” гэж асуувал тэр нь чухам тэр мөч байжээ гэж хэлж болох биз ээ.

2023/09/13

Дорнын философи (5-р хэсэг)

Өмнөх

  • “Туршлага”-аар ойлгох нь


Энэхүү могойн яриа дараах зүйлийг илэрхийлж буй юм.


“Мэдлэг төдийд мэдэх нь хангалтгүй. Бодитоор туршаад «Нээрээ тийм байна» гэснээр сая «жинхэнээсээ мэдсэн»-д тооцогдох болно.”

2023/09/11

Дорнын философи (4-р хэсэг)


02

“БИ” оршин байдаггүй


  • Будда


“Би (аатман) хэрхэвч гэмтэхгүй.”


Энэ бол арш хэмээн өргөмжлөгдсөн Упанишадын философич Яжнавалкьягийн үнэн байв. Түүний энэхүү философийн нөлөөн дор эртний энэтхэг нийгэмд асар том хөдөлгөөн өрнөх нь тэр ээ.

2023/09/04

Дорнын философи (3-р хэсэг)

Өмнөх

  • Би гэдэг бол танин мэдэгч


Одоо тэгвэл буцаад Яжнавалкьягийн яриа руугаа оръё.

Тэрээр “Аатман (би) гэдэг бол танин мэдэгч юм” гэж хэлсэн. Энэ бол чухам саяын бидний хүрч очсон тэр дүгнэлт мөнөөсөө мөн юм. Түүний хэлж буй “танин мэдэгч” гэдгийг яг л тэр утгаар нь “улааныг харж, өвдөлтийг мэдрэх явдал” гэж ойлгож болно.

2023/09/01

Дорнын философи (2-р хэсэг)

Өмнөх

  • Тархи гэж юу вэ?


Ерөөс тархи гэж юу билээ? Хялбарчлаад хэлбэл тархи гэдэг бол мэдрэлийн эсүүдийн (нейрон) бөөгнөрөл бөгөөд тэдгээр мэдрэлийн эсүүд нь өөр хоорондоо сигнал дамжуулж, мэдээлэл боловсруулалт хийдэг төхөөрөмж юм. Тэгвэл энэ тархи хэмээх мэдээлэл боловсруулах төхөөрөмж л “би” гээчийн бодит төрх юм гэж үү?

Яг тийм гэж хэлмээр санагдавч, яг нарийн утгаараа түүнийг “зайлшгүй шаардлагатай нөхцөл” гэж ам гаръя гэхээр бас арай ч биш юм шиг сонин оргих вий.