2016/05/30

Квалиа (4) - Hard problem

өмнөх - Квалиа (3)

Тархины тухайн нэг хэсгийн үйл ажиллагааг зогсоовол, тэр хэсэгт харгалзах тухайн нэг өнгө (квалиа) харагдахаа болино.
Эсрэгээр нь тэр хэсгийг дахин ажилд оруулбал түүнд харгалзах өнгө (квалиа) дахин харагдах болно.
Мэдээж, яагаад тархи хэмээх төхөөрөмж ажиллахаар квалиа үүсээд байна вэ гэх цаад зарчим механизм огт тодорхойгүй хэвээр ч гэлээ, ямартай ч дээрх туршилтын үр дүнгээс Бидний ухамсарт гарч ирж буй квалиа гээч энэ зүйл тархи хэмээх төхөөрөмжтэй нягт холбоотой юм байна, гэсэн дүгнэлт гаргаж болох биз.

2016/05/13

Квалиа (3)

Өмнөх - Квалиа (2)

Зарим хүмүүс “Квалиа гэж ер нь байдаг юм уу?”, “Квалиа гэж зүгээр л хүмүүсийн санаанаасаа ургуулан зохиосон хий хоосон ухагдахуун юм биш үү?” гэж эргэлзэх нь бий боловч, ерөөс квалиа гэдэг бол, бодитоор яг одоо таны дотор үүсч байгаа энэ (), эсвэл () гэсэн үзэгдэлд квалиа гэдэг НЭР ОНООСОН төдий л зүйл юм.

2016/05/11

Квалиа (2)

Өмнөх - Квалиа (1)

Жишээлбэл ийм байна.
Би улаан өнгийн сарнай руу заагаад асуутал, бүгд “улаан өнгө” гэж хариулжээ гэе.
Энэ үед намайг оролцуулаад бүх хүн “улаан гэх биет мэдрэмж (квалиа) мэдэрчээ” гэсэн үг болох боловч, миний мэдэрч буй “улаан өнгө” гэх энэ квалиа бусдынхтай адилхан эсэхийг нягтлах ямар ч боломжгүй юм.
Төсөөлөөд үз дээ. Ямар ч үг өгүүлбэр, тэмдэгт симбол, зүйрлэл дүрслэл ашиглалаа гээд, миний харж буй “энэ өнгө” гэж чухам ямар зүйл болохыг бусдад дамжуулж яагаад ч чадахгүй.

2016/05/10

Квалиа (1)

Квалиа (qualia) гэдэг бол шинжлэх ухаан дахь хамгийн том асуудал юм.
Квалиаг “Субьектив туршлагаас үүдэх биет мэдрэмж” гэж тодорхойлдог.

Арай ойлгомжтой хэлбэл, улаан цэцэг харах үеийн тэр “улаан” гэх биет мэдрэмжийг хэлж буй юм.

Бүр ойлгомжтойгоор хэлбэл, одоо яг бидний нүдэнд харагдаж буй чухам энэ “УЛААН”-ыг квалиа гээд байгаа юм.

За бүүүүр ойлгомжтой хэлье гэвэл..., ерөөсөө л, ерөөсөө л...
                 энэ.