2023/08/31

Дорнын философи (1-р хэсэг)

Оршил

01

Дорнын философи “БИ”-гийн эрлээс эхэлсэн


  • Яжнавалкья


Дорнын философи хэмээвээс мушгиран дошгирох эрчит мөрөн лугаа адил, яахан шамдаад ухаж эс ойлгому. Гэвчиг алив мөрөнг өгсүүлж хөөвөл гарцаагүй горхи болох адилаар, дорнын философи хэмээх аварга мөрөн ч мөн “эх урсгал” буй. Дорнын философийг барьж авахаар шийдсэн бол юун түрүүнд тэрхүү эх урсгалыг хөөн олж, тэндээс эхлэх нь зүй болой.

Дорнын философийн эх урсгал, түүний “анхны дусал” эртний Энэтхэгээс эхлэх бөлгөө.