2014/09/26

Анхны тоо (төгсгөл)



 өмнөх - Анхны тоо
  • Цэгцэрсэн шат
Анхны тоо том болохын хэрээр нэгэн бүтэц тодроод ирлээ.
1 – 1000 хүртэл 168 ширхэг анхны тоо байна гэдэг бол, ойролцоогоор “6 тоо тутмын 1” нь анхны тоо байнаа гэсэн үг.
10,000 хүртэл ойролцоогоор “8 тоо тутмын 1”, 100,000 хүртэл ойролцоогоор “10 тоо тутмын 1” нь анхны тоо.

2014/09/24

Анхны тоо


-         Математикч хүн гэж, өдөр бүр ер нь юу хийж байдаг юм бол?
Профессор Маркус Сотойгоос олон хүн ийн асуудаг гэнэ. Тэрээр (Английн) Оксфордын их сургуульд алба хаадаг математикчидын нэг.
Жишээ нь физикч юм уу химич хүн бол төсөөлөхөд амархан л даа. Химичид химийн бодисууд хольж дэлбэлэн, физикчид юмсыг хооронд нь мөргөлдүүлэн эвдэж суудаг. Тэгвэл математикчид?

2014/09/16

Эрх чөлөөний шорон



Философич Сартрыг бидний зарим нь “Хүмүүс бол эрх чөлөөний шоронд шийтгүүлэгсэд юм” гэсэн үгээр нь мэддэг байх. Тэгвэл ер нь яагаад “Эрх чөлөөний шорон” байдаг билээ? Энгийнээр бодож үзвэл эрх чөлөө гэдэг хэн бүхэн хүсч талархдаг хамгийн гайхамшигтай төлөв байх учиртай мэт. Гэтэл Сартрийн үгээр бол тийм биш юм гэнэ. Тэрээр эрх чөлөөг дараах байдлаар тайлбарлажээ.

-    Эрх чөлөө гэдэг бол, юу зөв болохыг мэдэхгүй байхад “өөрөө мэд” гээд хаягдаж орхигдсон түгшүүртэй нөхцөл байдал юм.

2014/09/04

Философийн түүх (10-р хэсэг)

  • Сократ (МЭӨ 450-д он)
Ийнхүү МЭӨ 450 оны үед эртний Грекэд Харьцангуй үзэл түгэн дэлгэрчээ.

Философийн түүхэнд ийм нэг зүй тогтол байдаг бөгөөд, философи маань өөрөө ерөнхийдөө доорх процессын давталтууд байдаг гэхэд болно.