2021/11/17

Нойр хулжаам хувьслын түүх - 4

Өмнөх: Нойр хулжаам хувьслын түүх - 3

Хувьслаар ген алдагдана


Ингэж Шпигельман нарын туршилтаар амьгүй биетүүд ч бас хувьсаж болдог нь тодорхой болов. Гэхдээ Шпигельман нарын харсан тэр хувьсах үзэгдэлд амьтад дээр өрнөдөг хувьслаас илэрхий ялгаатай нэг зүйл байсан. Юу гэвэл хувьслаар РНХ-ийн хэмжээ улам бүр богиносож, удмын мэдээлэл нь алдагдсан явдал юм.

2021/11/12

Нойр хулжаам хувьслын түүх - 3

Өмнөх: Нойр хулжаам хувьслын түүх - 2

Эс, ДНХ зөвхөн амьтдад байдаг


Үнэндээ гал гэх мэт автокатализаас ялгарах амьд биетийн онцлогууд гэвэл зөвхөн хувьсах чадвараар тогтохгүй өөр ч бас зөндөө бий. Жишээ нь саяын асуулгад ч гарсан “⑤ Эстэй” гэх онцлог байна.

2021/11/06

Нойр хулжаам хувьслын түүх - 2

Өмнөх: Нойр хулжаам хувьслын түүх


Амьтай ба амьгүй биет


Амьд биет, эсвэл амьтан гэж чухам юу болохыг ойлгохын тулд юуны өмнө амьтай ба амьгүй биетийг ялгаж заагладаг нөхцөл нь юу болох талаар тунгааж үзье. Арай өөрөөр хэлбэл эхлээд “амьд биетийн тодорхойлолт”-ыг гаргах гээд үзье.

2021/11/01

Нойр хулжаам хувьслын түүх

Өмнөтгөл


Амьд биет гэж юу вэ?

Амьд биет хаанаас гарч ирээд, хаашаа зүглэн урагшилна вэ?

Амьд биетийн нэг болох бидний хүн төрөлхтөн чухам ямар учиртай оршихуй юм бэ?

Бусад амьтдаас юугаараа өөр юм бол?


2021/10/21

Маркс - Капитал 4

Өмнөх: Маркс - Капитал 3

“Эрх чөлөө” ажилчдыг буланд шахна

Амиа тавих шахан байж урт цагаар хүнд хүчир ажил хийхийг яагаад ажилчид зөвшөөрөн тэвчинэ вэ? Амармаар байвал амраад, эсвэл шуудхан хаяад явахад юу нь болдоггүй юм бол? Магадгүй зарим хүнд тэгж санагддаг ч байх. Орхиод хаяж чаддагүй шалтгааны нэг нь ажилчид “чөлөөтэй” болохоор гэж Маркс хэлнэ. “Чөлөөтэй болохоороо хаяад явчихаж чаддаггүй” гэж юу гэсэн үг юм бол?

2021/10/10

Маркс - Капитал 3

Өмнөх: Маркс - Капитал 2

II бүлэг: Яагаад ажлын стресс багасахгүй байна вэ?


Капитал гэдэг бол “хөдөлгөөн” юм

Өмнөх бүлэгт капитализм ба түүнээс бусад нийгмийн ялгааг “товар” гэдэг тэнхлэгийн дагуу эргэцүүлэн харцгаасан. Капитализмаас бусад нийгэмд зарим нэгхээн зүйлсийг “товар” хэлбэрээр солилцох явдал байсан ч голчлон аж амьдрал дахь хэрэгцээ буюу “хэрэглээний үнэ цэн”-д тулгуурлан аливааг бүтээдэг байсан.

2021/09/22

Маркс - Капитал 2

Өмнөх: Маркс - Капитал

Ойрыг харсан ашиг хонжоог зогсоох боломжгүй

Капиталист нийгэм ба бусад нийгмүүдийн хоорондох ялгаа юу вэ? Энэ хүртэл өгүүлж ирсэн 1 ялгаа нь капитализмд бүхий л зүйл товарчлагдаж, нийгмийн баялаг “товар” болон төрхөө хувиргах явдал байсан.

Үүн дээр нэмээд Маркс “товар үйлдвэрлэл бүх талаар нэвчсэн нийгэм” буюу бүхий л зүйл товарчлагдан хувирдаг капиталист нийгэмд юм хийхийн зорилго, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн зорилго нь бусад нийгмээс эрс ялгаатай тухай тайлбарлажээ.

2021/09/13

Маркс - Капитал

Антропоцены аюулаар буцаж сэргэсэн Маркс

Германы эдийн засгийн сэтгэн бодогч, философич Карл Маркс (1818 - 1883)-ын алдарт бүтээл “Капитал”. Түүний тэргүүн боть анх 1867 онд хэвлэлтээс гарч, тухайн үеийн хүмүүсийн амьдралыг орвонгоор нь эргүүлж байсан “капитализм” гээчийн цаад механизмыг ул суурьтайгаар задлан шинжилж, түүний зөрчил хийгээд хязгаарыг дэлгэн үзүүлсэн агуу бүтээл гэдгээрээ түүхэнд үлджээ.

2021/08/22

Хариу үйлдэхгүй дадал

Эхлэл ー Бүхий л сэтгэлийн зовлонг арилгах хялбархан шийдэл бий


Амьд явахад юу эсийг үзнэ гэх вэ. “Амьдрал амаргүй юм аа” гэж шүүрс алдах үе ганц хоёроор тогтохгүй л болов уу.

Гэлээ ч тэр мэт өдөр тутмын асуудлыг эвтэйхнээр даван туулах “арга” гэж бий.

Яг үнэндээ бүхий л зовлон “ердөө цор ганц зүйл”-ээс эхтэй байдаг. Түүнийг л анзаараад авбал “зөв ухаарал”-аар ямар ч сэтгэлийн зовлонгоос салах бүрэн боломжтой. Энэ номоор танд хүргэхийг зорьж буй хамгийн гол мессеж энд буй.

2021/06/22

Шударга ёсны донтолт

SNS дээрх элдэв хэрүүлийн сэдвүүд, олны танил хүмүүсийг балбах уралдаан, сүүлийн үед гэвэл коронагийн хямралаар тодорсон “сайн дурын энхийг сариулагчид”. Нийгмийг гүйлгэн харвал “Гарцаагүй миний зөв” гэх өвч хандлагаар бусдыг ширүүн дайрч доромжлох үг үйлдэл дан ялангуяа сүүлийн хэдэн жилд эрчимтэй дэлгэрч байх шиг. Өөрийгөө аанай л шударга ёсны ариун хамгаалагч мэтээр бодон автаж, өөр бодол саналыг яагаад ч ойлгож зөвшөөрч чадахгүйгээс болж тэвчишгүй мэдрэмж тээж орхидог “Шударга ёсны донтолт” гэх үзэгдэл. Тархи судлаачид үүнийг тархинд байгалиас суугдсан механизм, хүн л бол хэн бүхэн өртөх эрсдэлтэй өвчин хэмээж байна.


2021/06/17

Гар утсан тархи - I бүлэг


I бүлэг ー Хүн төрөлхтөн гар утасгүйгээр түүх бүтээж ирсэн


Таны дөнгөж сая гүйлгээд өнгөрсөн зурагт 10,000 цэг дүрслэгдсэн байгаа. Эдгээр цэг нэг бүр нь 200,000 жилийн өмнө бидний төрөл зүйл зүүн Африкаас төрөн гарснаас хойших бүх үеийг 1, 1-ээр нь илэрхийлж буй юм. Цэгүүд бүгд нийлбэл хүн төрөлхтний түүх болно гэсэн үг. Бодоод үз дээ. Энэ хорвоо дээр, та бидний хувьд ижил дасал болсон машин, цахилгаан, крантны ус, телевиз бүхий энэ ертөнцөд амьдарч үзсэн нь хүн төрөлхтний хэдэн үе вэ?

・・・・・・・・ (8 цэг)

Компьютер болон гар утас, онгоц бүхий ертөнцөд амьдарч үзсэн нь?

・・・(3 цэг)

Смарфон, фэйсбүүк, интернэт байх нь мэдээжийн болсон ертөнцөөс өөр юм үзээгүй нь хэд вэ?

・(1 цэг)

2021/06/15

Үхлийн талаарх сүүлчийн лекц: Маргаашийг амьдрах та бүхэнд хандах нь


Номын эхэнд би үхлийн тухай тунгаахыг уншигч та бүхэнд өдөөн уриалсан.

Ихэнх хүмүүс аль болох тэгэхгүйг хичээн цэрвэдэг. Үхэл бол тааламжгүй сэдэв бөгөөд бид түүнийг толгойноосоо хол байлгахыг боддог. Хэдий үхэлтэй нүүр тулсан үедээ ч хүртэл түүнээс тойруулан дүлдэг.

Жишээ нь булшны өмнүүр алхаж өнгөрөхдөө хэчнээн ч удаа тэрийг хараагүй дүр эсгэн ширвээсэн бол?

Бид ердөө хормын төдий энэ дэлхий дээр үдлээд дараа нь буцаад үгүй болно гэх бодит үнэний тухай тогтуунаар бодсон нь хэр олон бол?

2021/04/19

"Гар утсан тархи" - номын оршил

Коронагаас улбаалаад ー Шинэ өмнөтгөл


Одоо таны гарт буй энэ ном хүний тархи дижитал нийгэмд тохироогүй тухай өгүүлэх болно. Тэгвэл өчигдрийн коронагийн аюулаас болж өнөөдөр гар утсаар гадаад ертөнцтэй холбогдон амь залгуулж буй бид энэ номыг одоо унших ёстой гэж үү?

Чухам тийм цаг үе учраас л унших ёстой гэж бичигч би бодож байна. Юуны өмнө эхнээс нь тайлбарлаж өгөхийг минь зөвшөөрнө үү.