2012/09/22

Шинжлэх ухааны философи түүх (6р хэсэг)


 
6. Няцаах арга дахь асуудал

– Хүмүүс бид, ажиглалтаар онолыг зөв гэж батлах боломжгүй ч, худлаа гэдгийг бол батлах боломжтой.
гэсэн Няцаах аргын ачаар хүн төрөлхитөн арай гэж орги хулхи шинжлэх ухааны дундуур шугам татаж чадлаа. 

...Гэж бодох гэтэл бас л биш байлаа.

Хэсэг хартал Няцаах арга маань ч өөрөө асуудалтай болох нь ажиглагдав.
Жишээ нь
– Ганц л цагаан хэрээ олчход "хэрээ бол хар" гэдэг онолыг няцаана биз дээ?
гэх боловч, бодит байдал дээр онол гэдэг маань тийм ч хялбар няцаагдах эд биш ажээ.

Онол гэдэг нь гол төлөв тоогүй олон нөхцлүүд бүрдэж байж, сая үнэн байдаг учиртай тул, туршилтын үр дүн онолтой зөрсөн төдийд няцаачихлаа гэж хэлж болдоггүй.

Үүнийг жишээгээр тайлбарлая л даа. Жишээлбэл байна шүү.
Би билльяардын ширээ бэлдэж байгаад, бөмбөгнүүд ашиглаж хөдөлгөөний туршилт хийлээ гэж бодъё.
Мэдээж бөмбөг маань орчин үеийн физикийн хуулиудад захирагдаж, тогтсон дүрмийн дагуу хөдөлгөөн хийх учиртай. Тэгээд шийдэгдсэн зүйл. Бөмбөг физикийн хуулиас гадуур хөдлөх ямар ч хувь тавьлангүй.
Тэгтэл, энэ удаад яагаад ч юм, миний хөндөө ч үгүй нэг бөмбөг харсаар байтал нүдний өмнө өгсүүр газар руу өөрөө өнхөрөөд уналаа шүү.
Бөмбөг нэгэнт орчин үеийн физикийн хуулиас гадуурх хөдөлгөөн хийсэн тул, энэ бол гарцаа байхгүй орчин үеийн физикийн хуулийн няцаалт болж, тэр хуулиудыг "худлаа" гэж хэлж чадна аа гэсэн үг (няцаагдсан нь үнэн тул).

– За даа бараг, миний энэ туршилтаас болж 10 жилийн сурах бичгүүд үндсээрээ өөрчлөгдөх шинжтэй болоод явчлаа шүү хө!!!

– Орчин үеийн физикийн ухааны ◎◎ онол худлаа болох нь тогтоогдлоо. Нобелийн шагнал надынх болохоос зайлахгүй...

– Ингэхэд тэр шинжлэх ухааны хүрээнийхэн миний энэ үр дүнг хүлээн зөвшөөрдөг л байгаа даа???

Даанч шинжлэх ухааны хүрээнийхэн ингэж л хэлэх вий.
– Хүү минь, хол очиж хуц. Чиний наад туршилтан дээр хэрэглэсэн ширээ чинь онолын суурь нөхцлүүдийг хангаж чадаагүйгээс зайлахгүй...

Үнэндээ, онол болгонд суурь нөхцөл гээч юм байж, түүн дээрээ суурилж биелж байдаг. Жишээ нь
Суурь нөхцөл 1: бөмбөгний гадаргуу мөлгөр байх.
Суурь нөхцөл 2: туршилтын ширээ нь өөрөө далий биш байх.
Суурь нөхцөл 3: туршилтын ширээн дээр талхны үртэс хөглөрөөгүй байх.
... гэх мэтээр төгсгөлгүй сунжруулсан ч болно.
Тийм учраас, туршилтын үр дүн онолтой зөрлөө гээд уг онол нь худлаа байх албагүй юм. Суурь нөхцлүүдийн аль нэг нь хангагдаагүйгээс болсон байж ч мэднэ.
Эндээс урган гарах хамгийн том асуудал бол
- Туршилтын үр дүн онолтой зөрсөн төдийд, уг онол нь алдаатай юу, эсвэл суурь нөхцлүүд нь хангагдаагүй юу гэдгийг ялгаж хэлэх боломжгүй
явдал юм.
Тийм учраас, туршилтын үр дүн онолтой зөрчилдсөн ч
- Суурь нөхцлүүд нь хангагдаагүйгээс болсон юм биш үү?
гээд гүрийгээд байхад л няцаалтаас мултрах боломжтой тул, ерөөс онол гээч нь няцаагдах чадвар ч байхгүй болж таарна.

Ийнхүү
- Туршилт ажиглалтаар онолыг няцааж чадах л юм бол, хэний ч олон таван үггүйгээр тэр онол худлаа болох нь тогтоогдоно
гэсэн Няцаах үзэл маань өөрөө худал болж таарав.

- Хүн төрөлхитөн, худал онолыг ч худал гээд няцаачих чадваргүй...

...Ингэхэд шинжлэх ухааны туршилт нь хэн хэзээ ч хийсэн ижил үр дүн гардаг бат нот эд гэсэн ойлголт хүмүүст байдаг боловч, бодит байдал дээр туршилт хийх болгонд өөр хариу гарах нь олонтаа байдаг. Үүнийг их сургуульд судалгаа хийж үзсэн оюутан бол сайн мэдэж байгаа.
Дан ялангуяа оюутнууд туршилтынхаа суурь нөхцлүүд болон зааврыг алдсанаас болж туршилт бүтэлгүйтэх нь тун ч элбэг. Тэгээд тэрийгээ анзааралгүй ухантаж бухимдсаар, туршилт нь ч олигтой урагшилсан юмгүй, явж явж өмнөх онолдоо эргэлзэж эхлэх нь ч бий.
Тийм ч учраас профессорууд муу сайн оюутнуудад итгэх нь тун ховор. Хэрэвзээ хэн нэг оюутан туршилтаар шинэ нээлт хийлээ гээд хүрээд ирвэл
- Чиний аргачилал чинь л алдаатай байсан байлгүй дээ?
гэсэн аясаар, шууд өөдөөс нь өөрийг нь хардаж харьцана. Үүнийг их сургуульд судалгаа хийж үзсэн оюутан бол сайн мэдэж байгаа.

Нэг ёсондоо, хэн нэг нь аливаа онолд алдаа байгааг хэлэхийн тулд, эрдэмтдийн ширүүн эсэргүйцэлд тэсч чадах тэвчээр гэдэг юм шаардлагатай бөгөөд, тийм ч учраас няцаах гэдэг маань санаан зоргоор бүтдэг амар эд биш юмаа гэсэн үг билээ.

...Няцаах аргын тухай энэ бүх асуудлуудыг ойлгож мэдсэн би, туршилтынхаа суурь нөхцлүүдийг нэг бүрчлэн чамбайлан шалгаж үзсэний үндсэн дээр, бөмбөгний хөдөлгөөний туршилтынхаа үр дүнг дахин мэдүүлж үзэв.

Тэгэвч шинжлэх ухааны хүрээлэн намайг учир зүггүй үгүйсгэсээр л байлаа.

- ТЭ-ГЭЭЭ-Д  ЯА-ЧАА-ВЭЭЭЭ!!! Суурь нөхцлүүдийг бүгдийг нь шалгасан гээд хэлээд байна шдэээ!!

- Үгүй ээ юу л даа, нэг чухал суурь нөхцөл үлдчээд байна л даа.

- ЮУУ ВЭЭ тэгээд??

- Туршилтыг хийсэн хүн нь өөрөө эрүүл ухаантай байх. ккк...



"◎◎ онол худал байлаа!!" гэсэн сайтууд интернетээр нэг ярайх боловч, тэд хүмүүс ямар ч туршилт хийгээд, яаж ч онолдоод, ер яаж ч тийчлээд, шинжлэх ухааны хүрээнийхэн тэднийг хүлээн зөвшөөрнө өө гонж.

Дээрх суурь нөхцлийг биелүүлээгүй гэж хэлээд л буцаачихдаг учраас тэр.




- Арай ч дээ, нээрээ...

Үргэлжлэл - 7. Popper-ийн зөвшилцөл


No comments:

Post a Comment