2025/08/30

АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ номыг ад үзэх зориг

Монголд хэвлэгдсэн цагаасаа хойш энэ ном олон ч хүнийг шимтүүлж, олон ч бодрол, тэмдэглэл, сэтгэгдэл тэрлүүлж ирснийг орчуулагчийн хувиар мэр сэрхэн уншиж сонирхсоор ирсэн билээ. Гэхдээ миний л санахаар өдийг хүртэл сөрөг сэтгэгдэл, шүүмжлэл, эсэргүүцэл төдийлөн байгаагүй шиг санагдана. Бодвол уншигчдад маань номоо ад үзэх зориг хүрдэггүй бололтой юм.

2025/07/21

Тархмал шалтгаант чанар

Та ХУВЬ ТАВИЛАН-д итгэгч үү? Эсвэл ЗАЯА ТӨӨРӨГ-т итгэгч үү?

Ямар ялгаатай юм гэж үү?

Хувь тавилан гэдэг бол бүх юм урьдчилаад зурагдчихсан, болох ёстой зүйлс жамаараа л өрнөдөг гэх үзэл.

Харин заяа төөрөг гэдэг нь ирээдүйн юу ч шийдэгдээгүй, бүх юм бидний өөрсдийн гарт гэх үзэл.

Бидний дунд энэ хоёр үзлийн аль нэгэнд хатуу итгэдэг хүн хэр олон байдгийг мэдэхгүй юм. Гол төлөв тухайн мөч дэх эмоцоо дагаад аль алинд нь ханардаг гэж санагдана (Гутарсан үедээ "Тавилан юм даа" гэж санааширч, догдолсон үедээ "Хичээгээрэй заяа минь" гэж залбирна).

Харин Станфордын Их Сургуулийн профессор Роберт Саполски энэ хоёрын аль нь ч биш ГУРАВ ДАХЬ хувилбарын талаар онол дэвшүүлжээ.

2025/06/16

Democracy 3.0

Бичигч би үнэнийг хэлэхэд ардчилалд эргэлздэг нэгэн (гэхдээ үгүйсгэгч биш шүү). Ардчилал хэдийгээр улс төрийн тогтолцооны байж болох хувилбаруудын нэг мөн ч цаасан дээр бичигдсэн онол шигээ ажиллах тал дээр тун ч маруухан гэж санагддаг юм.

Хэл, соёл, бас бус...

"Орчуулга хийхэд монгол үг хүрэлцэхгүй байна шүү дээ" гэхээр хүмүүс ихэвчлэн ингэж хэлдэг:

- Яалаа гэж. Монгол хэл яндашгүй баян. Чиний монгол хэл л ядуу байна!

Тэгээд би боддог юм.

Ок, миний монгол хэл ядуу. Минийхээс баян монгол хэлтэй хүмүүс мэдээж байгаа. Магадгүй зарим хүний монгол хэл минийхээс ядуу ч байж болно. Хүн хүний монгол хэл өөр...

Байз, байз!

2025/05/28

Шумпетер

XX зууныг төлөөлөх нэрт эдийн засагч Мейнард Кейнстэй эн зэрэгцэх өөр нэг суут хүн бол Йозеф Шумпетер билээ.

Түүнийг хүмүүс инновацийг анхлан томьёолсноор нь сайн мэддэг боловч үнэндээ инновацийн онол түүний хийсэн ажил, судалсан судалгааны ердөө л нэг хэсэг төдий. Шумпетер зөвхөн эдийн засгаар тогтолгой улс төр, социологийг ч лавшруулан судалж, "Капитализм гэж юу юм бэ?" гэх асуултад өөрийн гэсэн хариултыг гаргаж тавьсан байдаг.

2025/05/11

Татвар

Монгол улс оны шилдэг татвар төлөгчдөө тодруулжээ.

Яаж гээч?

2025/05/01

Цаг хугацаа оршдоггүй

Хөдлөхөө болиод юу ч хийхгүй. Юу ч бодохгүй, юу ч болохгүй. Ердөө л цаг урсахыг чих тавин чагна!

Энэ бол бидний мэддэг цаг хугацаа. Биднийг хайр найргүй хөөн туудаг өнөөх этгээд. Агшин хором, сар жилийн урсгал биднийг амьдрал тийш түлхэн гаргаж, үхэл рүү чангаан татна… Бид усанд хөвөх загас адил цаг хугацааны дотор амьдардаг. Тийм ээ, бид бол цаг хугацааны доторх оршихуй. Цаг хугацааны бүүвэй биднийг бойжуулж, хорвоог өмнө минь дэлгэнэ. Түгшээж, айлгаж, тэгснээ бас аргадна. Ертөнц ч бас цаг хугацаанд хөтлөгдөн ирээдүй тийш тэлж, цагийн эрэмбэд захирагдан оршино.

2025/03/26

ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ

Залхууст бид дургүй. Юу ч гэж хэлдэг бай тэд бол арчаагүй заваан, мулгуу тэнэг, ичих нүүргүй шувтарсан, бусдыг мөлжин паразитлагч, нийгмийг доош чангаадаг олон муугийн үүр уурхай. Тэд жаахан л цөөрөхөд бид арай аятайхан амьдарна даа ч гэж санагдам.